Оросын тосгон руу сүрэг баавгай орж иржээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Чукотка мужийн Рыркайпий тосгонд 50 гаруй цагаан баавгай орж ирсэнтэй холбогдуулан олон нийтийн арга хэмжээг цуцалж, сургуулиудыг хамгаалалтад авчээ.

Байгаль хамгаалагчдын хэлж буйгаар, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас өлсөж туйлдсан цагаан баавгайнууд хоол хүнс эрэн хүн амын суурьшил нутаг руу орж ирэх болсон байна.

Рыркайпий хот руу цагаан баавгай орж ирэх тохиолдол нэмэгдэх болсонтой холбогдуулан тус тосгоныг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Тус тосгонд нийт 56 цагаан баавгай орж ирсэн бөгөөд залуу болон нас бие гүйцсэн цагаан баавгайнууд байсан гэж тус хотын баавгайн эргүүл хамгаалалтын хөтөлбөрийн дарга Татьяна Миненко хэлснийг “Ria Novosti” агентлагт уламжлав.

Цагаан баавгайнууд Рыркайпий тосгоноос 2.2 километрийн зайтай орших Мыс Отто Шмидта хэмээх газарт нутагладаг аж. “Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал энэ бүс нутагт онцгой мэдрэгдэж байгаа бөгөөд хэрвээ мөс хангалттай хөлдөхгүй бол цагаан баавгайнууд далайд гарч далайн гахай, далайн хав агнах боломжгүй болно. Мөс бүрэн хөлдөх хүртэл цагаан баавгайнуудыг тосгоноос хооллож байна” гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн байгаль хамгаалагч Михаил Стишов мэдэгджээ.

Рыркайпий тосгон руу ойр ойрхон цагаан баавгайнууд ирж байгаатай холбогдуулан 700 орчим оршин суугчтай тус тосгоныг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай гэж Хойд туйлын биологийн хүрээлэнгийн цагаан баавгайн мэргэжилтэн өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:28:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:28:44

Зочин [66.181.161.47] 2019-12-10 00:25:03

УИХ руу оруучих юмсан

Зочин [202.126.89.110] 2019-12-09 19:28:50

Ямар өрөвдмөөр юм бэ, хогноос идш тэжээл эрээд л

Зочин [202.21.107.91] 2019-12-09 13:30:48

УИХ руу, 76 руу энэ баавгайнуудыг оруулчих юмсан. Бас 30 гэр бүл байна.

Monkh orgil [202.9.46.199] 2019-12-09 12:44:31

Aimar yumaa

Kk [202.126.88.205] 2019-12-09 10:11:00

Manaihan tegtel huurhii yadarj yavaa amitdig buudaj bolno gesen baihaa, bas bolooguiee argaguidsen ued geed bga yumaa. Tehed hunleg chanartai uhamsartai uls yaj bn nuuj zaigaa tavij ugj bn. Asar ih yalgaa bainadaa yalgaa bn.

ухаанд чинь нэмэр [202.126.89.95] 2019-12-11 17:23:21

эхлээд хүнээ өрөвдөж сур хөөрхии тэр хүүхдийг өрөвд хүнээ үнэлж хайрлахгүй байж араатан хөөрхийлж байгаа чинь хуурамч худлаа матарын нулимас мэт

Зочин [139.5.219.192] 2019-12-09 13:50:23

Ydarch yvaa amitan genuu hol ochij hutsaa. Yrgaluulj amia alsan aav huu hoeriig chi orovdohgui bnu aav huu hoeriin amiig tserenbataas neheh heregtei. Baavgai orj irj ailiin hotruu dairch bn gehed alj bolohgui urgee alval hariutslaga tootson gej uureg ogsonoos bolj 2 hun amia aldsan shu

Зочин [211.36.142.49] 2019-12-09 13:30:23

Za chi yasan uhaantai hun be !? Ugaasaa ter tosgonii hajuud 2 hon km-iin zaid tsagaan baavgain undsen nutagn baidag fej bn . Tegeheer tosgoniihon medseer bj ayul dund amidardag baihn tiimees irgediign nuulgehgui yah ym be !? Mongold bolohoor haa negl huren baavgai Hovchoos buuj irj bgaa shuudee ! Hairan hunii ami nas suitgej baigaa baavgaig buudahgui geed yah ym be !?

Зочин [202.179.31.59] 2019-12-09 10:18:11

Аав хүү хоёр бариулж амь насаа өглөө. тэрнээс илүү юу хүссэн? Хүний амиас илүү? Чи очиж хооллооч. Хөдөөгүүр яв баавгай хооллож хүмүүсийг аюулгүй байдалд байлга.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.