“LOCI” робот машиныг 3D принтерээр хэвлэжээ

Aдмин / Технологи

Одоогоос нэг жилийн өмнө Германы “BigRep” компани цахилгаан хөдөлгүүртэй 3D принтерээр хэвлэгдсэн анхны мотоциклынхоо концепц загварыг танилцуулж байсан. Харин одоо үйлдвэрлэл, угсралтын яг энэ технологийн зарчмын дагуу тус компанийн инженерүүд жолоочгүйгээр явах боломжтой цахилгаан хөдөлгүүртэй автомашиныг хэвлэн гаргаж ирсэн байна. NowLab студид “LOci” нэртэй спорт загварын автомашины дизайныг гаргажээ.

Энэхүү автомашиныг богино зайд хамгийн хурдан тээвэрлэлт хийх боломжтой автомашин гэж онцолж байна. Түүнчлэн ачаа хүргэлтийн үйлчилгээнд ч ашиглах боломжтой гэжээ. 85/156/285 см-ийн хэмжээтэй нийт 14 деталь хэсгээс бүтсэн. Цахилгаан дамжуулагч систем, аюулгүй ажиллагааны программ хангамж гээд бусад үзүүлэлтийн тал дээр хараахан мэдээлэл өгөөгүй байна.

Гэхдээ хянах самбар нь мэдрэгчтэй ухаалаг дэлгэцтэй, ухаалаг аудио систем, утасгүйгээр цэнэглэгч хэрэгсэлтэй гэжээ. Loci загвар гурван төрөлтэй юм байна. Berlin гэх эхний төрөл загвар нь нэг хүний суудалтай, хийлдэггүй дугуйтай, NFC системийн чиптэй.

Харин Сан-Франциско гэх төрөл загвар нь өргөн их бие гадаргуутай, зорчигчийн хоёр суудалтай, тэгвэл гурав дахь хувилбар буюу Дубай нэртэй сүүлчийн төрөл загвар нь олон улсын нисэх буудлын үйлчилгээнд зориулсан тансаг зэрэглэлийн автомашин юм байна. энэ машинд нарны зайн хураагуур, тусгай дугуй зэрэг онцлог зүйл ихтэй гэжээ.

Компанийн талаас хэлэхдээ, захиалагч хүссэн хэмжээ загвараараа өөрийн автомашинаа үйлдвэрээс гарган худалдан авч болох бололцоо бий гэж онцолсон нь анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалж: Moнголын мэдээ


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:24:29

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:24:29


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.