Эрүүл мэндийн даатгалаараа фитнест хамрагдана

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн үндэсний зөвлөлөөс магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулал олгох журмыг баталжээ.

Ингэснээр спорт клубт хичээллэх иргэдэд нэг удаа 60,000 төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. Хамгийн гол шаардлага нь тухайн спорт клуб Боловсролын яамнаас магадлан итгэмжлэгдсэн байх хэрэгтэй. БСШУСЯ-ны сайдын тушаалаар:

  • “Голден Жим” фитнес клубийн нэг, дөрөв, тавдугаар салбар
  • “Соёл” фитнес клуб магадлан итгэмжлэгджээ.

Иргэд нэг удаагийн төлбөрийг эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгүүлж байж авна. Цахим системд нэвтрэх эрхийг эрүүл мэндийн даатгалын байгууллага болон спортын клубээс олгохоор журамд заажээ. Ингээд таны цахим системд бүртгүүлсэн харилцах дансанд ажлын 20 хоногт багтаан 60,000 төгрөгийг шилжүүлэх юм.

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:20:49

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:20:49

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.