З.Энхболд: Нийгмийн даатгал дээр тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан, бусад хоригийг хүлээж авсангүй

Aдмин / Хууль

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчид мэдээлэл хийлээ.

Тэрээр “Байнгын хорооны хурлаар дөрвөн асуудлаар санал хураасан. Байнгын хороо тав болж, нийгмийн даатгалын шимтгэлийг орлогоор, зарлагаар нь санал хураасан. Байнгын хороо нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийн орлого, зарлага хасах дээр санал нийлсэн. Төсвийн хуулинд нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн орлого, дөрөвдүгээр зүйлийн зарлагаас тус тус 172 тэрбум төгрөгийг хасаад цаашаа явна. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэж 25 хувь болох гэж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн 23 дээр зогсоож, 2017 оны хуулийг өөрчилнө. Бусад хоригийг хүлээж авсангүй. Бусад хоригт юу байсан бэ гэхээр төсвийн хоёрдугаар хавсралтын 386 барилга арга хэмжээнд болихгүй гэж үзсэн. Эдгээр арга хэмжээнүүд 2020 оноос эхлээд 2021-2022 онд дамжин хэрэгжих нэг их наяд төгрөг 424 тэрбум 277.3 сая төгрөгийн өртөгтэй 386 барилга арга хэмжээг үргэлжлүүлэх зүйтэй гэж үзсэн. 2020 оны сүүлийн хагас 2021, 2022 оны бүтэн төсвийг энэ УИХ зарцуулчихаад явах гэж байгаа нь буруу байна гэж үзсэн.

Харин Байнгын хорооны гишүүдийн олонх нь үүнийг зөв гэж үзэж байна. 2020 оны төсөвт 386 барилгын 350 тэрбум байгаа. Үүнийг хасахыг зөвшөөрсөнгүй. Улсын драмын эрдмийн театрын барилгын зураг төслийг боловсруулах, барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг хэрэгжих нь 2020-2022 он. Нийт төсөв нь 52 тэрбум төгрөг. Ирэх жилийн хувьд хоёр тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Дараагийн анхаарах хэрэгтэй зүйл бол Дуурь бүжгийн эрдмийн театрын барилгын зураг төсөл боловсруулах, барилгыг шинэчлэх ажлыг эхлүүлэх. Нийт төсөв нь 54 тэрбум 607 сая төгрөг. Байгалийн түүхийн музейн барилга 94 тэрбум 460 сая төгрөг. Дуурийн театр, Драмын театрыг Байгалийн музейн барилгатай адилхан нураалгачихгүйн тулд хориг тавьж байгаа юм. Мөнгийг нь хасчихвал нураахаа больчих байх гэж бодсон юм. Үүнийг хүлээж авсангүй. Засгийн газар юу бодож байгааг сайн мэдэхгүй. Гэхдээ Байгалийн түүхийн музейн хувь заяагаар харах юм бол энэ хоёр барилгыг нурааж магадгүй гэж хориг тавьсан. Тэр хоригийг бас хүлээж авсангүй. 2020 оны төсөвт байгаа энэ их олон их наяд төгрөг бол 2018-2019 оны төсвийн үргэлжлэл юм. Ерөнхийлөгч хориг тавихдаа 2020 ондоо эхлээд, тус ондоо дуусах болон 2017-2019 онуудын хооронд эхэлсэн ажлуудыг дуусгахад огт хориг тавиагүй. Нэгэнт эхэлчихсэн ажлаа дуусга гэж байгаа. 2020 онд шинээр эхлээд тус ондоо дуусгах жижиг ажлуудад мөн хориг тавиагүй. Юун дээр хориг тавьсан бэ гэхээр он удаан жил үргэлжлэх ажлуудыг болохгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл дараа жилийн сонгуулиар УИХ шинэчлэгдэнэ. Шинэ Их хурал нь олон жил үргэлжлэх том барилгуудаа шийдэг гэж үзсэн. Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэдэг бичиг манайд ирээгүй байна. Э.Оюунболд өөрөө АТГ-т өргөдлөө өгөөд, шинжилгээ өгч, шалгуулж байгаа гэсэн мэдээлэл байна” гэлээ.

Н.Алт

Ц.Ану


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:36:54

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:36:54

Допинг [202.179.8.210] 2019-12-10 23:12:40

Оюунболдын талаар хар хүний өмнөөс шар хүн гэж юун их санаа зовдог юм бэ? Энэ талаар урьдчилаад хариу гараагүй байхад наадмын дараа л ийм хариулт өгч байсан шүү дээ З. Энхболд

Zochin [192.82.68.171] 2019-12-10 14:03:05

Z. Enhbold zuv l zuil yrisan bna.

Зочин [198.16.74.205] 2019-12-10 10:41:55

З.энхболд чи юу хийсийн . нам дотороо талцсан та нарын ажил үйлс яаж бүтэхийн . Угаасаа ардчилсан намын төлөө саналаа өгөхгүй . та нар сайжруулдаг байсан бол сайжрах нь яасын . худлаа бие биенээ муулж гүзээ гүзээндээ хөлөө хийсэн худалч луйварчингууд . та нарын хэн нь ч ялгаагүй .

Зочин [198.16.74.205] 2019-12-10 10:38:41

Алтанхуяг нямдорж гэх мэт нөхдүүд төрийн толгойд олон жил л суулаа .юу хийсийн та нар . Нямдорж мэт нь нээх худлаа тийм хэрэг илрүүлнэ гэж том амлаж гарч ирээд юу хийсийн өөртөө таарсан хууль баталчаад ард түмнээ доромжлоод сууж байдаг. тэр Хурц нь өдий төдий хүний амиар тоглоод албан тушаал аваад их хурал дээр нь орж ирээд УИХ-н гишүүдийг дугуй байхгүй бол булхайг чинь хэлнэ гэж дарамтлаад гардаг . Энийгээ яагаад яаллаж чададгүй юм бэ. хууль нь гууль болцон ядарсан төр. төрийг удирдаж байгаа луйварчин дээрэмчингүүд юу хийж чадхав дэ

Зочин [198.16.74.205] 2019-12-10 10:34:01

Төрийн толгойд гарсан та нар идэх баяжихаа өмнөө зорилго болгон тавьж ажиллахаар яаж улс орон хөгжихийн . ард түмэн туйлдаж байна. 60 тэр бумаар нь сонгуулийн шоу хийж төрийн толгойд гараад юу хийсийн .

Зочин [198.16.74.205] 2019-12-10 10:31:28

ариун цагаан хөдөлмөрөө хийж байгаа иргэдээ шулж мөлжөөд эдийн засаг нийгмийн даатгал чинь хөрөнгөжихүү. Бас нэг төрд гарсан хулгайч нь идэж уучаад дахиад ард иргэдээсээ авахуу. Та нарын нөгөө шударга ёс чинь хаанаа байна. намайг сонгхоын бол шударга ажиллана гэж худлаа хоосон амлалтанд чинь одоо ард түмэн итгэхээ өнгөрсөн. Үнэхээр ард түмний бухимдал төрж байна. Хулгайчаасаа завшсан мөнгөө аваачээ. тийм л шударга юм бол. чадахгүйш дээ та нар засгийн газрын ордонд байгаа хүмүүс ард түмнийхээ амьдралыг хараач. худлаа өөрсдөө баян хөрөнгө мөнгөөрөө тэмцэлдсэн баян авгайчуул нь хөрөнгөөрөө өрсөлдөж гоо сайхны солан хэсэж нэг нэгнээ дуурайж машинаа солисон худлаа яригч луйварчидаа .

tusa [66.181.168.81] 2019-12-10 08:21:10

Оюунболдын хувьд одоо шинжилгээ өгч, шалгуулна гэж юу байхав. Өмнө өгсөн шинжилгээгээс нь ДНК-ийн шинжилгээ авахад хаашаа ч зайлах арга байхгүй ш дээ. Шинжилгээ солигдсон гэж яриад, үүнд нь ард түмэн итгэх юм гэнэ ээ. Битгий горьд.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.