“Лиш” фестивальд 1000 гаруй эмэгтэйчүүд оролцлоо

Aдмин / Улстөр

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан шударга, өрсөлдөөнд суурилсан чөлөөт нийгмийг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, зүтгэж яваа эмэгтэйчүүдээ алдаршуулах, улс орны хөгжлийн бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Лиш” фестиваль арга хэмжээг энэ сарын 09-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгууллаа.

Лиш фестивальд нийслэл, орон нутгаас хүрэлцэн ирсэн 1000 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд тус арга хэмжээний хүрээнд “Лиш” форум, “Лиш” үзэсгэлэн худалдаа, Ахмад үедээ хүндэтгэл үзүүлэх “Лиш” цэнгээнт бүжгийн цэнгүүн болсон юм.

Улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцооны төлөө нийгэмд гол дуу хоолой болж ажилладаг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо ахмад үеэ алдаршуулж, залуу хойчоо бэлтгэх, тэдний хүсэл зорилгыг дэмжиж залгамж хүчээ бэхжүүлэхэд гол болгон ажилладаг. Энэ ч утгаараа Улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Хууль тогтоох үйл ажиллагаа ба эмэгтэй улс төрч, Намын мөрийн хөтөлбөр ба засаглалыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо, Улс төрийн сонгууль ба нэр дэвшигч, Эмэгтэй нэр дэвшигчийн дүр төрх, тулгардаг бэрхшээл гэсэн зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

УИХ-ын гишүүн АН-ын дэд дарга З. Нарантуяа, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Лагшми, АЭХ-ын дэд ерөнхийлөгч Д.Оюунжаргал нар Улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал сэдвээр харилцан ярилцаж, өөр өөрийн дүгнэлтээ төлөөлөгчдөдөө танилцуулж эхний хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.

Хууль тогтоох үйл ажиллагаа ба эмэгтэй улс төрч сэдвээр Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа, АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа нар хэлэлцэж хоёр дахь хэлэлцүүлэг төлөөлөгчдийн заалны халуун алга ташилт дүүрэн болсон.

Намын мөрийн хөтөлбөр ба засаглалыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо сэдвээр АЭХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Цэрэндолгор, Нийслэлийн АЭХ-ны зөвлөх Ц.Энхтуяа, МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Сосормаа, МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, УБЕГ-ын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга асан Н.Туяа нар хэлэлцсэн бол ҮБХ-ны гишүүн Л.Болормаа, УИХ-ын гишүүн асан Ч.Отгонбаяр, АЭХ-ны зөвлөх М.Болормаа, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалан, АЗХ-ны гүйцэтгэх захирал асан Б.Мөнхцэцэг нар Улс төрийн сонгууль ба нэр дэвшигч сэдвээр тулгамддаг гол асуудал болон анхаарал хандуулах сонирхолтой жишээ туршлагаасаа хуваалцсан юм.

Тав дахь хэлэлцүүлэг нийгэмд хамгийн их анхаарал татдаг Эмэгтэй нэр дэмшигчийн дүр төрх сэдвээр Нийслэлийн АЭХ-ны тэргүүн Б.Пунсалмаа, МУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан Б.Нэргүй, СБД-ийн ЗД-ын орлогч асан Л.Нармандах, Нийслэлийн АЭХ-ны тэргүүн асан Д.Оюунцэцэг, АЭХ-ны гүйцэтгэх захирал асан И.Нарантуяа нар хөндөж 1000 төлөөлөгчидтэйгөө саналаа нэгтгэсэн юм.

Үүний дараа Хэвлэл мэдээлэл ба эмэгтэй нэр дэвшигч сэдвээр АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Ундраа, БСШУЯ-ны дэд сайд, Осака дахь МУ-ын ерөнхий консул асан Ч.Куланда, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Оюундарь, Нийслэлийн АЭХ-ны тэргүүн асан Л.Ариунаа, АН-ын ҮБХ-ны гишүүн С.Батзаяа нар санал дүгнэлтээ ярилцсанаар форум маш амжилттай болж өндөрлөлөө.

Лиш форумын нэгдсэн саналаар тунхгаа баталж Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хүлээлгэн өгсөн юм. Тунхагт үндэсний болон орон нутгийн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх замаар хүйсийн тэнцвэртэй харилцааг бүрдүүлснээр төлөөллийг ардчиллыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийн үр шимийг нийгэм даяараа шударгаар хүртэл, иргэн бүр хүний эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх зэрэг олон эерэг өөрчлөлт бий болдгийг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах үүрэг хүлээж тунхаглалаа баталсан юм. Энэхүү тунхагт гурван зорилтын хүрээнд уриалга дэвшүүлж манлайлан оролцохоо тунхаглан зарлалаа.

Лиш форумын үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дээд шагнал “Алтан Лиш” цомын эзнээр Жендерийн мэдрэмжтэй улс төрчөөр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Эмэгтэйчүүдийн хамтын хүч сангийн алтан хандивлагчаар АН-ын ҮБХ-ны гишүүн, Тесо корпорацийн захирал О.Цогтгэрэл нарт шалгарч цомоо гардан авсан юм.

Мөн Лиш бэлгэдлийн санаачлагч АН-ын Дэд дарга Б.Дэлгэрмаа болон ардчиллын үйл хэрэгт манлайлан оролцсон н.Тунгалаг нарт Алтан лиш цомыг АЭХ-ны Ерөнхийлөгч С.Одонтуяа холбооныхоо 98 мянган эмэгтэйчүүдийн баяр талархлын хамт гардуулан өглөө.

Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн салбар холбоодоос үйл ажиллагаагаараа тэргүүлсэн шилдгийн шилдэг холбоогоор СХД-ийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Говь-Алтай аймгийн АЭХ, Шилдэг улс төрч төрүүлсэн холбоогоор Завхан аймгийн АЭХ, хамгийн олон жил үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй шилдэг салбар холбоогоор Баянгол дүүргийн АЭХ тус тус шалгарлаа.

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо өрхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжих үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ажилладаг. Энэ удаагийн фестивалийн хүрээнд 16 аймаг, 9 дүүргийн монгол үндэсний брэнд бүтээгч эмэгтэйчүүдийн үйлдвэрлэсэн “Лиш экспо” болсон юм. Үзэсгэлэн худалдаан оролцогчдоос 10 шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо худалдан авч фестивальд оролцогчдод бэлэг болгон өглөө.

АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.39] 2020-01-10 11:28:46

АНамын эмэгтэйчүүдийн хурал цуглаанд оролцохгүй юмаа. Хэн нь оролцдог юм бэ. Сонгууль болохоор ухуулагчаар тавьчихдаг. 90 оноос л энэ намд зүтгэлээь ямарч нэмэр алга. Ойр дотны хүмүүс, гишүүдээ л дэмжих юм.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:36:53

ZAP [202.131.228.66] 2019-12-12 16:36:53

Зочин [203.91.115.45] 2019-12-11 15:13:38

Бүсгүйчүүддээ амжилт хүсье. Гэхдээ Одонтуяа даргаа олон жил ардчиллын төлөө зүтгэсэн эмэгтэйчүүдээ хурал, чуулгандаа оролцуулбал сайн бна. Лобидсон нэг нь л оролцоод байх юм. Бид бас зүтгэсэн гишүүн эмэгтэйчүүд бна.

Zochin [64.119.22.88] 2019-12-10 23:46:50

AN nam ni MANANgiin gar hul bolj bhad yun fetival we.yalzarsan namiin shunaltai avgai nar

ABCD-korea-gaas [211.36.142.49] 2019-12-10 22:05:56

Ardchilsan emegteichuuddee 30 jiliin bayriin mend hurgej bugdedn eruul enh ireeduin ih amjilt husie !

Zochin [103.229.122.83] 2019-12-10 18:45:37

MAN- IIN XUUXNUUDEES ARAI DEER YOM XIIX GEED BAIDGIIN

Зочин [66.181.191.199] 2019-12-10 18:02:36

Хүүхнүүд минь АН аа, дараа нь улс орноо хог шааруудаас цэвэрлээч,! Эрчүүд чадсангүй


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.