Сайд Ё.Баатарбилэг "Фейсбүүк" корпорацийнхантай сурагчдын цахим гадуурхлыг зогсоох талаар ярилцжээ

Л.Батцэнгэл / Боловсрол

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг АНУ-ын Калифорни мужийн Менло Парк хот дахь "Фейсбүүк" корпорацийн тѳв оффист зочилжээ. "Фейсбүүк" корпорацийн олон улсын бодлогын айлчлал хариуцсан захирал, хатагтай Стина Трейно, бусад албаны тѳлѳѳлѳгчид болон "Фейсбүүк" корпорацид ажиллаж буй монгол залуустай уулзсан байна.

Ё.Баатарбилэг сайд "Фэйсбүүк" корпорацийн Хамрагдах интернетийн индексийн 2018 оны судалгаагаар Монгол Улс Ази тивд нэгдүгээрт, дэлхийд аравдугаарт бичигдэж байна. Үүнийг дагаад ерөнхий боловсролын сурагчдын дунд цахимаар гадуурхах асуудал гарч байгаатай холбогдуулан хамтран ажиллах талаар санал солилцож, ажил хэрэг болгох хүсэлтэй байгаа"-гаа уламжилжээ.

Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Ази-Номхон далайн бүс хариуцсан "Фэйсбүүк" корпорацийн төлөөлөгчдийн хамтарсан уулзалт 2018 онд зохион байгуулагдсан бөгөөд тус уулзалтаар цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах асуудлыг хөндөж, энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг таслан зогсооход чиглэсэн ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр зарчмын хувьд тохиролцсоныг дахин дурдаж, Монгол Улсын цагдаагийн байгууллагын цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулах, туршлага судлуулах, дээрх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар холбогдох газруудад уламжилж, ажил хэрэг болгохыг хүсэв.

"Фэйсбүүк" корпораци тавьсан санал, хүсэлтийг судлан үзэж, холбогдох удирдлагуудад хандан ойрын хугацаанд арга хэмжээ авахаа мэдэгдэж, ѳѳрсдийн шинэ дэвшилтэт VR технологийг боловсрол, эрүүл мэндийн салбарт хэрхэн ашиглаж байгаа талаар танилцуулга хийв. "Фейсбүүк" корпорацид ажиллаж байгаа монгол ажилтнуудын хувьд ѳѳрсдийн ажлын байрны тухай, цахим мэдээллийг зѳв зохистой хэрэглэх талаар санал солилцож, цахим боловсрол олгох контент боловсруулах шаардлагатайг онцолж байлаа.


Сэтгэгдэл

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж [139.5.216.209] 2019-12-12 02:31:45

Фэйсбүктэй хамтарч ажиллах нь зөв байх аа. Харин сургуулийн хүүхэд сурах бичиггүй хичээллэсэн шүү дээ. Энэ ажлыг хариуцсан яамны ажилтан халагдсан болов уу? Сурах бичиггүй хичээллэхээс илүү ноцтой дутагдал гэж байх уу? Ерөнхий сайд хариуцлага яриад байгаа энэ яаманд хамаатай юу үгүй юү?

энэнээс өөр хийх ажил байхгүй юү [91.170.197.199] 2019-12-11 06:34:50

Энэнээс өөр чухал ажил алга уу? Наад боловсрол, шинжлэх ухаан чинь сүйрлээ. соёл, спорт нь яахав, хэдэн одыг нь шагначихаар болчихлоо гэж бодоод байна уу, тийм биш. хариуцсан салбарууд чинь бүхэлдээ хөл толгойгүй.

mgl [202.126.89.226] 2019-12-11 03:40:44

Giigvvlj dee


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.