Бэлчээрийн 55 хувьд ургамлын ургалт сайн байна

Aдмин / Орон нутаг

Улсын хэмжээнд бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 55 хувьд сайн, 40 хувьд дунд, таван хувьд муу үнэлгээтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээллээ.

Долдугаар сарын 31-ний байдлаарх үнэлгээгээр Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн цөөн, Ховд, Завхан, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговийн ганц нэг сумын нутагт бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа бол Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Говьсүмбэр, Дорнод аймгийн нийт нутаг, мөн Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Хөвсгөл, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Булган, Хэнтийн зарим, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Дундговийн цөөн суманд ургалт сайн байна. Харин бусад нутгаар бэлчээрийн төлөв дунд зэрэг байна.

Түүнчлэн долдугаар сарын 25-ны байдлаар бэлчээрийн ургамлын ургац төвийн болон зүүн аймгуудын зарим суманд нэг га-аас 4.1-16.9 ц/га, тал хээр, говийн бүсэд 0.1-4.0 ц/га байгаа аж.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Төв аймгийн ихэнх нутаг, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн зарим хэсэгт бэлчээрийн ургац нэмэгдсэн бол Архангайн зарим суманд буурчээ. Харин бусад бүс нутгийн хувьд өнгөрсөн жилийнхтэй ойролцоо түвшинд байгаа талаар судалгаанд дурдсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.