НДШ-ийн нэмэгдэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа

Aдмин / Улстөр

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувийн саналаар хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Мөн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг гишүүдийн 73.2 хувийн саналаар дэмжсэнгүй. Түүнчлэн Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хорийг УИХ 75.6 хувийн саналаар хүлээж авсангүй. Мөн Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын гишүүд 31.7 хувийн саналаар дэмжсэнгүй.

Харин Ерөнхийлөгч Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуультай хамт батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3 дүгээр зүйлд хэсэгчлэн хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад УИХ-ын гишүүд 51.2 хувийн саналаар дэмжлээ.

Хоригийг хүлээ авсантай холбогдуулан УИХ-ын холбогдох байнгын хороод ирэх долоо хоногт багтаан асуудлыг хэлэлцэхийг УИХ-ын дарга үүрэг болголоо.


Сэтгэгдэл

Зочин [203.91.115.51] 2019-12-13 03:23:05

Нийгмийн даатгал нэмэхийг бүгд эсэргүүцэж байгаа шүү.

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:45

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:45

irgen [194.154.66.104] 2019-12-12 07:28:50

Horig taviulahaa medej bsan bol ehneesee iim teneg huuliin tusul yah gej bolovsruulj8 batlasan yum. tenegyyd ee!

Зочин [202.21.127.226] 2019-12-12 06:25:54

Дундаас нь бодож байгаа хүмүүс нь мөнгө идээд байхаар бид нар ажиллаад байсан нь дээр байгаа биз дээ насны тэтгэвэрт гарах болохоор 36 сараар тэтгэмж бодогдож ирэхгүй байна төр засаг шат шатандаа хандаж хэлэх хэрэгтэй

Зочин [202.21.127.226] 2019-12-12 06:24:31

36 сар гээд байгаа болохоос яг 36 биш 33,32 сараар бодож багш бид нарт тэтгэмж суудаг харин 2020 онд гарах хүнд 2019 оны цалингаас бодох ёстой биз дээ. 2018 оны цалингаар бодоод тэтгэмжийг суулгаж байгаад бид нар бухимдаж байна холбогдох газарт нь уламжилж өгнө үү

Зочин [202.21.127.226] 2019-12-12 06:21:12

ингэж хохирч байгаа маш олон багш ажилчид байна үүнийг төр засагт уламжилж өгөх хэрэгтэй байна ерөнхий сайд щрөнхийлөгч хоёр тус тусынхаа мэргэжлийн боловсролын газар, боловсролын газартаа хэлэх хэрэгтэй

Зочин [202.21.127.226] 2019-12-12 06:20:00

2019 оны 1-р сарын цалингаар 36 сарын тэтгэмжийг бодохгүй 2018 оны цалингаар бодож байна үүнийг хянаж үзэх хэрэгтэй насаараа ажилчихаад мөнгө хасуулмааргүй байна төр засаг анхааралдаа авч залруулж өгнө үү

HMM [182.160.33.146] 2019-12-12 06:00:07

NIIGMIIN DAATGALIIG NEMBEL ARD TUMEN ODOO SHUUD BOSLOGO GARGAH HEREGTEI, 20 OND EDNUUSIIG SONGOH HUN BAIHGUI BOLSONDOO ODOO MONGOLD,


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.