“Матрикс” киноны шинэ анги 2021 онд нээлтээ хийнэ

Aдмин / Энтертайнмент

Уран зөгнөлт цуврал кино болох “The Matrix” киноны дөрөвдүгээр анги 2021 оны тавдугаар сарын 21-нд дэлгэцнээ гарна гэж “Warner Bros” кино студи "Twitter" хуудсандаа мэдээлжээ.

“Warner Bros” студи мөн шинэ ангид тоглох жүжигчдийн бүрэлдэхүүнийг нийтэлжээ. Түүнд Киану Ривз, Кэрри-Энн, Жада Пинкетт-Смит, Яхья Абдул-Матин, Нил Патрик, Жессика Хенвик, Жонатан Грофф, Тоби Онвумере нар орох юм байна. Гэхдээ жүжигчдийг хараахан бүрдүүлж дуусаагүй байгаа аж.

image

Найруулагч Энди болон Ларри Вачтовски нарын бүтээсэн шинжлэх ухааны уран зөгнөлт уг киноны нэгдүгээр анги 1999 онд дэлхийн кино театруудад гарсан юм. “Оскар”-ын наадмын дөрвөн шагналыг хүртсэн энэхүү кино шинэ үйл явдлуудаар үргэлжилж, “The Matrix. Reloaded” болон “The Matrix. Revolutions” ангиуд нь 2003 онд дэлгэцнээ гарсан билээ.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:44

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:15:44

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.