Төрийн банкны захирлыг төмөр тор луу түлхсэн “Шинжиан Шинфа” гэж ямар компани вэ?

Н.Саранчимэг / Хууль

Энэ долоо хоног дуулиантайхан эхэлсэн билээ. Учир нь, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, төрийн албанд ажил эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан шийдвэр гаргасан юм. Мөн шүүгдэгч Сун Гуанг Чен-д мөн л хоёр жилийн хугацаагаар хорих ял оноосон. Дашрамд хэлэхэд, Төрийн банкны захирал Д.Баярсайхан 2016-2017 онд тус банкны Зээлийн ерөнхий хорооны даргаар ажиллаж байхдаа 2017 оны зургаадугаар сарын 23-нд 55/01 дугаартай шийдвэр гаргаж, БНХАУ-ын “Шинжиан шинфа” компанид 20 тэрбум төгрөгийн зээлийг зургаан сарын хугацаатай олгосон байдаг. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа дууссан ч төлөөгүй. Дээрх зээлийг олгохдоо Төрийн банкны захирал Д.Баярсайхан Банкны тухай болон бусад хууль зөрчсөн хэмээн буруутгагдаж, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байсан билээ. Чухам энэ асуудлаас болоод л Төрийн банкны ерөнхий захирлаас төмөр торон хашаанд хүртэлх түүний зам эхэлсэн ажээ.

Түүх яаж эхлэв, Д.Баярсайхан гэж хэн бэ?

Энд түүний намтрыг голчлохыг хүссэнгүй. Ямар эмгэнэл бичих гэж байгаа биш. Харин яаж яваад Төрийн банкины толгойд гарсан нь сонин юм гэх эргэлзээ, нөгөөтэйгүүр төрийн албыг төрлийнх болгодгийнзалгамж халаа гэсэн хардлага өөрийн эрхгүй төрснийх юм. Д.Баярсайхан бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн дүү. Тэрбээр өөрөө “Д.Лүндээжанцан гишүүн бол миний авга ах. Миний аавын дүү нь. Яах аргагүй төрлийн холбоотой. Төрийн албанд ажиллалаа гээд бид энэ холбоогоо тасалж чадахгүй. Төрийн албанд ажиллахгүй байлаа гээд бид бас авга, дүүгийн холбоогүй болчихгүй. Ажил хийсэн ч, хийгээгүй ч би энэ хүнтэй холбоотой хүн. Харин миний ажил хийж байгаа нь авга ахын маань нэр хүндэд муугаар нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Намайг ажилд орлоо гэхээр над руу дайрахаасаа илүү тэр хүн рүү дайралт очоод байгаа юм шиг санагддаг. Уг нь би төрийн албанд бүр мэргэжилтнээс нь эхлээд бүхий л шатны ажлыг хийж ирсэн хүн шүү дээ. Би төрийн албаны гараагаа хуулийн сургууль төгсөөд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтнээс нь эхэлж байсан” хэмээн ярьсан байдаг.

Тийм ээ, Байнгын ажиллагаатай парламенттэй болсон цагаас хойш тасралтгүй 25 жил төрийн түшээгээр сонгогдсон авга ахад дүүгээ хажуу бөөрөндөө чирээд, боломж гарвал албан тушаалд томилчих хэмжээний лобби байгаагүй гэвэл түүн шиг үлгэр үгүй биз. Юу үнэн энэ үнэн. Тиймдээ ч Д.Баярсайхан гэдэг залуугалбан тушаал ахих бүрт авга ах Д.Лүндээжанцангийн нэр овог мэт дагалдсан нь тодорхой.2008-2012 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан Д.Баярсайханыг 2016 оны есдүгээр сарын 19-нд Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар тус банкны ерөнхий захирлаар томилжээ.

“Энэ нөхөр ийм муухай юм хийжээ” гэж ярихааргүй ажиллая гэж боддог

Төрийн банкны ерөнхий захирлын ажлаа авснаас хойш гуравхан сарын дараа Д.Баярсайхан ингэж ярьж байж. Магадгүй түүний сэтгэлийн чинад дахьхүсэл ч байж болох. “Ер нь хүн юу хэлэх ярих нь дараагийн асуудал гэж би боддог. Харин ажлаа хийгээд өгсний дараа “Энэ нөхөр ийм муухай юм хийжээ” гэж ярихааргүй ажиллая гэж боддог. Миний амьдралын зарчим ердөө л энэ. Хүний өөдөөс эгц харах чадалтай яв. Хоёрдугаарт, хуулийн хүрээнд нийтийн эрх ашгийг нэг номерт тавьчихсан байхад нээх айхтар алдахгүй байх. Ингэж хичээж ажиллахад буруутахаар зүйл гардаггүй л юм” хэмээх ярилцлагыг өгч явсан өдөртэй хүн. Мөн “Намайг ажил авахад, есдүгээр сарын балансаар 7.6 тэрбум төгрөгийн ашигтай байсан. Өнөөдрийн байдлаар 11.8 тэрбумын ашигтай гэж гарч ирж байна” гэсэн ам бардам үгийг хэлж явсан цаг түүнд бий. Харин хэлэх нэг өөр, хийх бас нэг өөр гэдгийг бид түүний үйлдлээс харж байна. Гарчиган дээр өгүүлсэн шигээ ажиллаж тэр чадсан уу?

Үнэхээр Төрийн банк удирдах дайны хүн байсан уу?

Хариулах гэж яарсны хэрэггүй байх. Тэр өөрөө хэлэхдээ “Санхүүгийн зохицуулах хорооны даргаар есөн жил ажилласан. Хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг дуусахад жил дутуу байхад ажлаа өгсөн дөө. Энэ хугацаанд Монгол Улсын санхүүгийн салбар дахь төрийн зохицуулалтыг цогцоор нь хөгжүүлж чадсан гэж боддог. Эрх зүйн болоод хяналт, зохицуулалтын чадавхи эрс сайжирсан байгаа. Товчоор, Санхүүгийн зохицуулах хороо гэхээр банктай хамааралгүй байсан гэж ойлгох нь буруу юм. Учир нь тус байгууллагын удирдлагаар ажиллаж байх хугацаандаа Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нартай хамт санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллаж ирснээр надад банк, санхүүгийн салбарт ажиллах туршлагыг өгсөн.
Тэгээд ч өнгөрсөн хугацаанд банкууд үнэт цаасны зах зээлд андеррайтер, кастодиан банкны үйлчилгээ үзүүлэх, даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх болсон. Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад ч хамрагдаж байсан. Ер нь банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэдэг бол жижигрүүлсэн банк гэж ойлгож болно. Тэгэхээр тэдгээр байгууллагын бүх дүрэм журмыг баталж гаргасан, зээлийн батлан даалтын сангийн захирлаар долоон сар ажиллаж банкуудтай шууд хамааралтай ажиллаж байсан болоод ч тэр үү банк бол надад ойр юм. Тиймээс ч Төрийн банкинд ажиллаад үзвэл яасан юм бэ гэж бодсон” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлжээ.

image

image

Харин 2008-2012 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсантүүнийг тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд хариуцлагагүй ажилласан гэж үзээд 2014 онд ажлаас нь чөлөөлж байжээ. Яг үүн дээр дүгнэлт хийсэн бол, түүнийг алдааг нүдэн балай, чихэн дүлий мэт өнгөрөөгөөгүй бол, Төрийн банкны ерөнхий захирлаар томилоогүй бол Д.Баярсайхан гэх энэ залуу шоронгийн хаалга татахгүй байлаа.

Төрийн банкны захирлыг төмөр тор луу түлхсэн “Шинжиан Шинфа” гэж ямар компани вэ?

“Шинжиан шинфа” гэх ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани юм. Улсын бүртгэлд хэзээ хэрхэн бүртгүүлснийг нь үзвэл,хамгийн анх 2008 онд Улсын бүртгэлд Сун ГуангЧен (Sun GuangChen) гэх гүйцэтгэх захиралтай “Барилгын засвар, засал чимэглэлийн чиглэл”-ээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр бүртгүүлж байжээ. Тодруулбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө компанид олгогдсон 20 тэрбум төгрөгийг улс төрийн зорилгоор гаргасан байж магадгүй гэж тухайн үед зарим хэвлэлүүдээр мэдээлж байв. Улмаар 2017 оны аравдугаар сарын 23-нд “Си Вай Си Кэй” гэх ХХК, Сан Гуанг Ченийн хамтаар хувьцаа эзэмшигчээр бүртгүүлжээ.

Тус “Си Вай Си Кэй” гэх ХХК нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд 2014 оны аравдугаар сарын 13-ны өдөр Ву ЗенЖун (Wu ZhenJun) гүйцэтгэх захиралтайгаар бүртгүүлсэн байна. Тус компанийн хувьцаа эзэмшигч ӨМӨЗО-ны Чи Ян Чунь, Барилгын материал, тоног, төхөөрөмжийн компани хэмээн бүртгүүлжээ. Ингэхдээ 2014 оны аравдугаар сарын 13-нд үйл ажиллагааныхаа чиглэлээ

-Уул уурхай, тоног төхөөрөмж, сэлбэгний худалдаа

-Барилгын материалын худалдаа

-Гадаад худалдаа хэмээн тус тус бүртгүүлсэн бол

2017 оны наймдугаар сарын 01-нд Барилгын материалын үйлдвэрлэл 3.4.7-д заасан заалтын дагуу \2017.07.16-2022.07.16\ хэмээн бүртгэгджээ.Тус компани:

-2012-2015 оны хооронд Улаангом-Хяргас нуур /100 км/ чиглэлийн авто замын барилгын ажлыг хийж гүйцэтгэснийг улсын комисс хүлээн авсан байдаг.

-2016 он гэхэд 5,572 км авто замыг шинээр барьж авто замын сүлжээг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Шинжиан шинфа компани Алтай-Баянхонгор /128 км/,

-Улаангом-Наранбулаг /90 км/,

-Баянхонгор-Алтай чиглэлийн авто зам 128 км

-Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтэнд Монгол Улсад 2018 онд хөдөмөр эрхлэх зөвшөөрөл олгох аж ахуй нэгж байгууллагын жагсаалтад багтсанаар- Засгийн газартай байгуулсан концессын гэрээний дагуу Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай зам

-2015 оны гуравдугаар сарын 13-ны өдөр Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай автозам барих, шилжүүлэхэрхийг авсан байдаг.

Асуудал хэрхэн сөхөгдсөн бэ?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өөрийн цахим хуудаснаа “2017.06.23-нд буюу Ерөнхийлөгчийн сонгуулиас гурав хоногийн өмнө ажлын цаг дууссаны дараа Монголбанкнаас Төрийн банкныхныг тарж болохгүйг үүрэгдэж, 20 тэрбумын зузаатгалыг Монголбанкнаас хийж өгнө, нэн даруй "Шинжиан Шинфа" ХХК-д олгохыг чиглэл болгож, Төрийн банк ёсоор болгожээ” хэмээн жиргэснээс тус асуудлыг дахин олон нийтийн анхаарлын төвд оруулж ирсэн юм. Үнэндээ “Шинжиан Шинфа” гэх компани 300 сая төгрөгийн байраар л 20 тэрбумыг сольчихсон түүхтэй юм билээ. Түүнийхээ горыг амсаж, Төвийн банкны ерөнхий захирал асан Д.Баярсайхан, “Шинжиан Шинфа” ХХК-ийн захирал Сун ГуангЧен нар хуучнаар бол Бүгд найрамдахаа уншуулж, тус бүртээ хоёр жилийн хорих ял авах нь тэр.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.35] 2019-12-16 13:39:21

Эрхүүгийн оюутан өөр юу ч мэдэх юм алга Бусдын адил явсан Бид зүгээр их мэддэг дүр гаргах юм

Зочин [202.179.8.130] 2019-12-15 12:51:34

Ер нь бол дээрээс /МИ аавынхаа нэрийг муу юманд дуудуулж байдаг/ үүрэгдсэн нь баталгаатай Төрөөс хамааралтай арилжааны банкны захирал МБ-аас санхүүжилт аваад л гөлөг шиг гүйж нэг хужаад их хэмжээний зээл олгоно гэж юу байхав? Баярсайханд үгүй ээ гэж хэлэх зориг дутсан. Үгүй гэж хэлж болохгүй сүлжээ байгаа биз. Эзнийхээ улыг долоож байгаа хүнд эх орны эрх ашиг юу ч биш түүнд зөвхөн эзэнд таалагдах л чухал гэдэг нь тодорхой ийм хүн хэзээ ч төрийн ажил хийж болохгүй.

Зочин [182.160.32.93] 2019-12-15 10:14:33

shinjaan bish shenzhen bhaa

Зочин [122.201.31.194] 2019-12-15 09:19:55

buh horongiin huraj ulsig hohirolgui bolgoh huuli mongold algda zailul 2jil sugal garch irel darsan mongo idel divajingin amidarlar amidrah bhda

Зочин [202.9.46.148] 2019-12-14 21:49:13

төр төмөр нүүрээ гаргаж заавал хохирлоо төлүүлж аваарай.Лүндээжанцан хамгаалж төвөг болж байгаа байх даа.Ял хэтэрхий шог б.на.Бас л нэг ногооны газар эсвэл хайрцагны үйлдвэрт зогсож б.гаад л 2жилээ өнгөрөөх биз дээ.

зочин [66.181.161.2] 2019-12-14 21:11:19

2жил шоронд суух ч энэ их мѳнгѳ авсан монгол, хятад хоёрт юу ч биш амралтанд яваад ирлээ гэсэн үг. Харин тѳр хэнээс хохирлоо барагдуулахав. Цаад эзэн нь хэн байхав. Зүгээр нэг банкны захирал нэг ѳдѳрт ийм их мѳнгийг монголбанкнаас зузаатгал хийлгүүлээл хятад хүнд ѳгч чадах уу. Эцэст нь нѳгѳѳ эзэнгүй тѳр нь хохироод үлдэх үү. Манай шүүх засаглалын нүүр царай. Нѳгѳѳ жагсагчид нь ийм л юмыг эсэргүүцэж жагсах ёстой юм биш үү. Энэ эх орныг чинь луйварчид тал талаас нь сэмэлж идээд дуусгалаа шдээ. Харамсалтай юмаа

Зочин [202.179.26.91] 2019-12-14 16:22:29

Шинжаан гэхээр Элбэгдоржийн хамаатан байж мэднэ. Ер нь Элбэгдорж ерөнхийлэгч болоод шинжаанаас баахан хамаатнаа оруулж ирсэний нэг нь Шинжаан гаралтай Эдэнбаярыг Монголын иргэн болгожээ. Лүндаажанцан гэж нэг хог Миеэд тал засч дүүгээ балласан байна. Энэ мөнгө чинь Миеэгийн сонгуульд хэргэлсэн мөнгө гэсэн шүү дээ. Баярсайхан уг нь гайгүй аятайхан залуу байсныг энэ муу Миеэ, Монгол банкны Баяртсайхан, Лүндаа гураь алчихлаа. Хайран залуу. Ийм новшнуудыг хараал идээсэй

zochin [202.179.31.47] 2019-12-14 16:08:39

Oorsdiigoo urgasan chuluu met boddog MAN han ter tusmaa Lundee guai duugee iim uymand tataj oruulj baidag hairanch zaluu Sankhuugiin zohitsuulah horoonii daega gesen setert ajilluulaad l baisan Hadgalamj zeeliin horshoo geed ard tumnii mongiig Enkhboldiin ued l damfuuruulaad tsagdaa shuuhteigee niileed idetsgeesen ard tumen martaagui l baigaa iim adgiin umnuud mongonoos bolj ah duu negniigee hairlahaan bolison tsag boljee gol ezed ne tom uls torchid ne shuu dee oorsdoo tsever uldee nogoo batsaanuudiig shorond hiigeed gehdee ene tsag ue udahgui tedend hariutslagiig uuruuleh estoi modhonirne

Хээ [126.255.50.217] 2019-12-14 13:24:02

Энэ бүхний ард миеэ байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэх миеэгийн мөнгийг олж өгөөд өөрөө хэрэгт орлоо. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг байх аа. Хятад компанийг ашиглаж мөнгө гаргуулаад оронд нь зам барих тендер бэлэглэдэг байсан байна. Энэ компани дээр бичсэнээр бол монголд 100+128+90= 318 км зам барьж. Монгол компанид 30 км зам барих боломж олдохгүй байхад нэг хятад компани ийм боломж яаж авч байв???

Бичээч [64.119.16.97] 2019-12-14 10:21:16

Баярсайхан бол маш даруухан, сайн хуульч залуу. Лүндээжанцангийнхан жинхэнэ төв халхынхан. Аав нь Данзан гуайн том хүү. Банк, санхүүгээр мэргэшсэн хуульч хүн. Энэ мөнгийг М.Энхболд сонгуулийн өмнө авч зарцуулсан юм биш үү. Бадамжунай, Энхболд, Архангайн гишүүн Мөнхбат нар л захиран зарцуулах эрх дархтай эзэд нь байх ёстой. Эндээс атгаж аваад шалгаж чадвал асуудал үнэнээр шийдэгдэнэ. Зээлийн хорооны гишүүдийг нь хүртэл шийтгэлээ. Баттулга, Энхболд хоёр нэгэнт л ялснаас хойш одоо өш хонзон байдаг юм бол зөв хүнээ олж авмаар юм даа.

Зочин [64.53.234.130] 2019-12-14 06:32:20

mie ovogt yah bolj baina? Mongolchuudiig horolsoor l baih yum uu?

Хятадууд [182.160.40.158] 2019-12-14 02:04:26

Хятадын эрлийзүүд, нэг нэгэндээ зээл өгчээ

zochin [66.181.161.40] 2019-12-14 00:51:29

ene huniig avilga avsan gj hen yu notlood bgaan yadaj ene niitlelee unshchaad setgegdlee bichij bgaach tarhinii turaaluudaa buh yum bolohgui butehgui yum buhniig harluulah gsn setgelgeetei humuusees bolj mongol hogjih bish uhrah zamruugaa orno doo uls tur hiideg heden popuud n ard irgediig uduun turhirch buur tarhiig n ugaah argaa olchihson nuguuduul n ch gsn ugaalgaad surtsan uneheer emgeneltei yumdaa

зочин [43.228.130.188] 2019-12-13 21:46:14

зарим хүмүүс ШинжанШимпан компанийг Архангайн шүлэгч Мөнхбатынх гэх юм үнэн үү

zochin [192.82.78.112] 2019-12-13 21:14:20

il garsann 20 terbum dalduur ihiig hulgailsan hilgaich 2 jiliin 20 jil bolgo

Зочин [202.126.89.223] 2019-12-14 03:51:54

Barimttai ym yriarai

Иргэн [192.82.69.93] 2019-12-13 21:03:05

20 тэрбумыг нь ямар өөртөө авсан биш дээ. Жинхэнэ тушаал заавар өгсөн томчуулыг нь яаж ч чадахгүй байж залуу үеэ золиос болгоод байх юм даа. Ингээд байхаар энэ төрд чинь хэн ажиллах вэ дээ. Утгагүй юм даа

Hijeel er [182.160.40.158] 2019-12-14 02:03:19

zaluu bish, hijeel nasnii er bna. uchir medehgui batsaan bish. medej l bsan

Иргэн [202.126.88.59] 2019-12-14 00:04:37

300 сая-ын авилга аваад 20 тэрбумын зээл барьцаагүй олгожээ. Энэ нь зөв юм байх даа, харин ч 2 жил хөнгөн ял өгч, 2 жилд 2,3 тэрбум хэмжээний мөнгө олохгүй, яахав гарч ирээд нөгөө мөнгөө хэрэглэнэ гээд энэ 2 бодож байгаа биз ээ.

zochin [66.181.161.30] 2019-12-13 19:15:42

ene hunii buruu bhgui sht ee zugeer l uls turiin zolios bolj bn sht holsnii bicheech nar muu helj bgaa n medegdej bn sht unen bdliig n medehgui shuud muulj alna hyadna bichij bgaa n yaltchgui hulsnii bicheechid

Зочин [66.181.161.25] 2019-12-13 19:08:38

Зүгээр л ажлаа хийж байгаа хүнийг 2 жилийн ял өгнө гэдэг чинь улс төрийн хэлмэгдүүлэлт. Хийсэн ажлынх нь хөлсийг нь төлж чадаагүй хэдэн жил болгочоод аргаа бараад зээл авч байхад энэ мөнгө чинь эргээд л төлөшдөх мөнгө шт засгийн газар төлбөрийг нь гаргаад өгчүүл буцаагаад төлчихнө тэр хооронд харин ч хэдэн тэрбумийн хүү авч байхад иймхэн зүйлийн мэдээлэл мэдлэггүй байж юмны учир начрыг олоогүй хүн муулах чинь монголчууд ямар ахархан бодолтой тархины тураалтай болж байгааг харуулж байна даа

зочин [66.181.161.76] 2019-12-13 18:57:48

Монголын төр засгийн газрын арчаагүй байдал засгийн газар нь 200 тэрбумын өр тавьчаад өгч чадахгүй байхад компани хэвийн ажиллахын тул засгийн газраас авах ёстой 200тэрбумаа барьцаалаад 20 тэрбумын зээл авахад яагаад буруутан болж байгаан Харин ч Баярсайхан захирал зөв зүйл хийсэн тэглээ ч 2020 оны төсөвт тэр кампанид өгөх 200 тэрбум нь төсөвт суучаад байхад ягаад буруутан болчив тэрийг л ойлгохгүй байна зүгээр л энэ хүн улс төрийн золиос болж байгаам байна даа сонгууль эхэлж дээ. Тун харамсалтай хөлсний бичээчид одоо нийгэмд буруу ойлголт өгдөг нь эхэлчич дээ

Бусдын өмнөөс ингэх ч гэждээ! [202.131.225.53] 2019-12-13 18:48:00

Д.Баярсайхан бол ганцаараа ийм заван юм хийх хүн биш. Үүнийг түүнээс дээш гарууд санаачилж хийлгүүлчихээд, үүнийхээ хариуцлагыг хүлээх болохлээр банкны захирал байснаар нь Баярсайханыг урдаа барьчихаж байгаа юм. Муусайн новшнүүд! Нүгэл нь нүүдээрээ гарнадаа!

Зочин [202.126.89.223] 2019-12-14 03:52:40

Yg unen

Иргэн [202.126.89.229] 2019-12-13 18:30:06

Төрийн банкнаас зээлсэн гээд байгаа 20 тэр бум төгрөг чинь Шинжиан шифа компани урьд барьсан замынхаа мөнгийг Монгол Улсын Засгийн газраас авч чадаагүй мөнгөө барьцаалж зээл авсан шүү дээ. Одоо тэр авах мөнгө нь 2020 оны төсөвт эргэн төлөгдөхөөр суусан шү дээ. Монгол Улсын Засгийн газар өрөө төлж чадахгүй байж яахаараа хүмүүсийг буруутгадаг юм бэ?

гггг [202.21.109.52] 2019-12-16 09:28:15

бөгс долоож болон баас идэж блохгүй шү

&&&& [103.57.93.31] 2019-12-14 19:39:21

хуц эргүү мал хужаа минь!

Зочин [49.0.141.65] 2019-12-14 13:21:04

Төсвөөс авах мөнгөө барьцаалж зээл авч үзэх юмсан. Тийм юм байдаггүй юм аа. 20 тэрбумаасаа зарим хэсгийг авилга, зарим хэсгийг зээл хэлбэрээр өгөх замаар дараагийн ажлаа авах, олон жил цувуулж авах концессын мөнгөө богино хугацаанд төсөвт суулгуулах зэргээр хууль бус давуу эрх олж авч байгаа юм. Үүнээс болж төсвийн алдагдал нэмэгдэх, түүнийг нөхөхийн тулд татвар, шимтгэлийг нэмэхэд хүрнэ. Эцсийн эцэст дарамт нь жирийн иргэний нуруун дээр бууна.

сэтгүүлчээ мөнгийн төлүүлэх талаар юм сонсовуу.айн. [150.129.140.88] 2019-12-13 18:27:27

улсын мөнгийг төлүүлэн бизд ээ айн.жил суугаад л гарч ирээд тэрбумтан айн.

Иргэн [192.82.69.93] 2019-12-13 18:12:51

Энэ хүнтэй ажлын шугамаар уулзаж байсан. Тийм ч муухай хүн биш шиг санагдсан. Харин ч хуулийн үндэслэлтэй асуудлыг маань шийдэж байсан. Улс төрийн золиос л болчихлоо доо. Үнэхээр гайгүй хүн шиг байсан. Би жирийн л иргэн. Ямар ч дарга өмнө нь энэ хүн шиг энгийн саыхан хүний ёсоор хандаж байгаагүй юм байна

Ундармааням.нямсүрэн соелмаа сүндэрмаа ганди болон э эгтэйчүүдийн төлөөлөл [192.82.71.153] 2019-12-14 21:18:40

Тэр яах вэ. Тэр УНДАРМАА. гэж гишүүнээс улс өрөө авч саарал жагсаалтаас гарах. Естой балиар авгай

Зочин [195.46.106.44] 2019-12-13 18:05:28

Энэ Миеэгийн хүүгийн өмнөөс хичнээн хүн шоронд ордог юм бэ. Цаана нь бас Монгол банкны Н.Баяртсайхан байж л байгаа. Наадуул чинь сонгуульд нэрээр өөрсөдөө хуссан нь тодорхой.

Gombo [202.55.188.82] 2019-12-13 15:49:00

Turiin bankind danstai mungutei huvi hun baiguullaga munguu tatatsgaa. Hoitoin songuuli bolno ene baitugai mungu zeel baritsaatai baritsaagui gargana. Etsest n ard tumdn hohirood 20 say tug tur nertei tatvar tulugchduus avaad ezed n zgr ungurnu

Зочин [139.5.217.251] 2019-12-14 15:47:31

Энэ хүн төрийн банкны өрсөлдөгч банкны бичээч байх даа. Харинч төрийн банк төлбөрийн чадвар сайн ард түмнээ хуурахгүй. Гадаад эзэдтэй Хаан банк болон бусад банк капиталын араас орлоо гэхэд харилцагч нар болоод НДаатгал сан ер яах бол бодохоос ч айж байна шүү

Зочин [202.131.248.178] 2019-12-13 18:05:41

Эргүү малаа буруутай этгээдийг нь барьж хорин цэвэрлэж байгаа юм бишүү, чи бас хувийн банканд ажилладаг эсвэл хутган үймүүлдэг оюуны хомсдол биз

Иргэн [202.126.89.224] 2019-12-13 14:36:58

ял нь маш бага байна.шинжан шинфан маш олон монгол кампиануудыг хуурч олон турбум хохирол учруулсан.20 тэрбум аар хууль бус сонгуульд оролцсон байх магадлалтай

Зочин [64.119.20.251] 2019-12-13 14:24:36

эдийн засагаар нь монголчуудыг мөхөл сүйрэл рүү нь санаатай хорлож байгаа юм биз дээ.

Зочин [202.9.46.33] 2019-12-13 22:51:01

о

ядарсан монгол [103.9.90.98] 2019-12-13 14:08:26

мөнгийг нь төлүүл

Зочин [202.126.89.223] 2019-12-14 03:54:35

Uneheer ene hun avsan bol 2 jiliin yl avah uu?

Улаач [103.26.195.87] 2019-12-13 14:22:19

Жинхэнэ гэмт этгээд нь Монгол банкны захирал болон дээрээс үүрэгдсэн нөхөр шүү дээ. Нэг муу хужаа Баярсайхан 2 оор туг тахичихсан юм биз дээ.

Уншигч [119.40.98.177] 2019-12-13 13:11:27

Ял авах нь яах вэ, авсан зээлийг нь ьөлүүлж, төрийг хохиролгүй болгооч

Баагий [103.26.195.87] 2019-12-13 14:16:34

Энэ хужаагийн нэрээр зээл авхуулаад сонгуульд зарцуулчихсан байна. Өөр төрийн гэмт хэрэгтнүүд нь улсын нууцуу.цааш мөнгөний зарцуулалтын мөрөөр орвол их юм ил болно шүү дээ. Боломж алга уу.

irgen [202.179.24.130] 2019-12-13 12:49:17

ene 2 ch yahav naadmaar urshuuliin huuliar garaad irne. 20 terbum l ingeed ungurch bna daa.

иргэн [202.179.27.172] 2019-12-13 12:41:06

нөгөө 1 тэрбум авдаг хүн яасан хэдэн жил авсан 2 ландий нь хураасан уу

зочин [192.82.70.18] 2019-12-13 12:20:30

энхболдын бууны нохой харин ч бага ял авсан

zayaat [202.126.89.245] 2019-12-13 12:14:08

ih hemjeeniimon gargaj ogsonii shand ni bair asan wum ba ylsiin mongiig byryy solgoigui uren taran hiisen bol haruytslaga zaawal huleeh estoi. alban tyshaal erh medlee ih ashiglah bolj dee.

zochin [192.82.77.204] 2019-12-13 12:04:07

Bayarsaihan ch ih hun muutai taaruuhan zaluu daa.

Зочин [192.82.73.238] 2019-12-13 11:58:59

Хуулийн сургууль ч гэждээ Лүндээжанцангийн Шихихутаг гэгч хувийн сургууль төгссөн төдий боловсролтой хүн Хууль зүйн яаманд газрын дарга хийж томорсон. Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ч гэсэн хуульч хүн томилж байсан нь буруу. Хятадын эрлийз гарууд хууль зүйн яамны захирал, дарга дунд одоо ч олон л харагддаг. Тэр хятад компанийн ард мэдээж Миeэ байгаа.

Зочин [122.201.22.234] 2019-12-13 11:52:50

ТЭР БАЯРСАЯХАН ЧИНЬ ЗЭЭЛ ХУУЛЬ БУС ОЛГООД 3 ӨРӨӨ БАЙР ХАХУУЛЬД НЬ АВСАН ЮМ БАЙНА ШҮҮДЭЭ ЮС ҮЗЭЭГҮЙ БАЙЛАЙ ШУНАЛТАН

Zochin [202.9.40.59] 2019-12-13 11:49:37

Hujaa zarailsan M.Enhboldiin bogsiig doloogch sheesiig ni uugch erliiziig shorond ni sain hataagaara!!!!!

зочин [103.229.123.43] 2019-12-13 11:32:31

МАН 20 онд 76 суудал авбал энэ хүн элчин сайд болоод явна яг улаан хацарт куба улсын элчингээр томилогдоод явсан шиг

Зочин [192.82.73.238] 2019-12-13 11:51:25

Улаан хацарт Куба элчин болсон юм уу ха ха алахымаа нээрээ

Зочин [203.91.115.51] 2019-12-13 11:11:55

Шинжан Шинпаний Хятад луйварчныг алаач.

Зочин [203.91.115.51] 2019-12-13 11:10:08

60 тэрбумын тодотголтой МИ.Энхболд, Баяртсайхан нарын хийж байгаа луйвар, Хятадуудад дандаа үйлчилж, луйвар хийж баяжих\ж байдаг биздээ. МИ. Энхболд, Монгол банкны Баяртсайхан, мөнгө гаргах үүрэг өгсөн Аюурсайхан гишүүн зэргийг шалгаж, шоронд суулгах хэрэгтэй. Луйварчдын урдаас Төрийн банкны дарга, бусад захирал сайхан залуучуудыг шоронд суулгах хэрэггүй шүү дээ.............................

Зочин [59.153.85.133] 2019-12-13 11:57:30

дээд шатны хууль бус шийдврийг биелүүлхээс татгалзах үүрэгтэй гээд хуульд заачихсан байгаа. зөвхөн цэргийн алба хаагч л даргынхаа хууль бус хүний амь нас хохироохоос бусад үүргийг биелүүлж болдог, хариуцлагын тушаал өгсөн дарга хүлээдэг. харин төрийн алба, банк мэтийн байгууллагын алба хаагч даргынхаа хууль бус шийдврийг татгалзахгүй биелүүлж байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл тул ял шийтгүүлж байгаа юм. цүнх баригч нарт л их хамаатай зүйл дээ

Зочин [192.82.73.238] 2019-12-13 11:52:32

Ха ха юм уншаад ойлгохгүй тэгээд бас ширүүн. Аюурсайхан нь илчилсэн гээд байхад даа

ard [202.9.46.182] 2019-12-13 11:02:24

Маш хурдан баяждаг зүйл бол нам намын бөгс долоогч болох үсрээд 2 жил л сууна энэ шудрага ууу .ард түмэн нь ядуурсааар тэд хулгаалсаарл

Зочин [159.65.28.107] 2019-12-14 12:09:02

mungi n tuluulechee yli udsun nertei garaadl luiwrin munguu tsuslaad horoo nairulad ywdin bga bzde

Зочин [103.14.36.18] 2019-12-13 10:49:35

Энэ компани нь М.Энхболдынх бус уу...

Ми овогт Энхболд [202.126.88.169] 2019-12-16 10:04:34

Энд бас л би буруутай юу.намайг тайван ажлыг маань хийлгээдэх улс орондоо хийж бүтээх юм их бна та нар нээрээ алах юмаа

Зочин [202.126.89.234] 2019-12-13 10:49:30

20 tERBUM 2 JIL IHEL ZOROOTEI BNA DAAAaaaA

Har [202.126.88.52] 2019-12-13 10:45:22

Mongol toriin avdriig iimerkhyy khodoonii khulgaich golognyyd tonood 20 jil bolj bnadaa! Oor orond bol Lyndee Bayarsaikhan geed olon khymyys shorond orokh yostoi! Daanch ichdeggyi ulaidaggyi dyyrchikhsen sain muug yalgadaggyi khyn gekhed gomdmoor shaarnuud ene ulsiig udirdaj bna daa! Lyndee gdg ovgon bol odiid 2 metr ols , esvel ondor baishin khaigaad l yavj bkh yostoi! Yun gishyyn. Yun khuuli ch! Lyndeegiin Shikhikhutag gdg khuuliin surguuliig Khulgaichiin deed surguuli gej nerle!

Зочин [192.82.73.159] 2019-12-13 10:32:27

Монгол банк түүний хяналтын хороо бурууг рамтран хүлээх ёстой мөрдлөгө явуулах хэрэгтэй

Зочин [103.212.116.190] 2019-12-13 10:39:40

Хятад, өвөр монголд хэдэн тэрбум долларын хөрөнгө зах зээлээс босгосон компаниуд дампуураад эхэлсэн. Манай улс хятадын компаниас болгоомжлох хэрэгтэй. Болж өгвөл муу компанийг нь зах зээлээсээ хөөж гаргах шаардлага байгаа.

Зочин [66.181.185.106] 2019-12-13 10:30:07

харах царайны луухаа бн

Зочин [223.104.15.127] 2019-12-13 10:01:46

Банкаа хаахгүй хүлээж бай! Одоохон зузаатгал хийнэ гэсэн хүн нь хэн байв аа? Тэр хүн нь шийтгэл яагаад хүлээхгүй байнаа? Нэрийг нь зарлаач ?!! Дээрээс өгсөн тушаал бол хэцүү л дээ?!!

Ми овогт Энхболд [202.126.88.169] 2019-12-16 10:09:00

Бас би буруутай юу

Зочин [103.26.193.170] 2019-12-13 09:51:09

Монгол банк зохион байгуулсан юм биш үү????? Тэгээд яагаад даалгавар биелүүлсэн ганц Төрийн банканд хариуцлагыг 100 хувь үүрүүлэв.????!!!

зочин [202.9.46.194] 2019-12-13 09:45:09

хятадын тэр компани гэдэг нь манай л тэр үедээ дээд эрх мэдэлтэй байсан хүн элбэгдорж нарын л луйвар шүү дээ. элбэгдоржийн оролцоогүй будлиан хэрэг төвөг зувчуулал авлига хээл хахууль гэж байсан юм уу?

Зочин [103.26.195.180] 2019-12-13 09:41:26

Оворхангайнхны ХУЛГАЙ хот айлаас хальж холын замд , чодор ногтноос хондийрч торийн банкинд , малын хулгайнаас хэтэрч авлига албан тушаалын зулгай хуртлээ хогжиж ээ , Лундээжанцангийн БУЯА-ААН гэж ...

Зочин [202.126.88.169] 2019-12-16 10:09:54

Хаха

Зочин [66.181.170.215] 2019-12-13 09:39:31

Төрийн банкны захирал Д.Баярсайхан гэж нөхөр ч яахав 2 жилийн ял хийсэн хэргийнхээ төлөө авч, харин яагаад Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан гэж нөхөр Төрийн банкныхныг тараахгүй байх үүрэг өгч 20 тэрбум төгрөгөөр зузаатгал хийгээд тэр дор нь Шинжиан Шинфа ХХК-д шилжүүлэв. 20 тэрбум төгрөг гэдэг чинь банк хоорондын гүйлгээгээр өдөртөө ордоггүй шүү дээ. Мөнгө угаах тероризмтэй тэмцэх хууль Монгол банкны журмууд зэргээр тухайн мөнгөний эх үүсвэрийг шалгаж байж хийгддэг гүйлгээ шүү дээ. Гэтэл нол гэмт хэрэг хийсэн хүн нь зүв зүгээр явж байна. Энэ шударга ёсонд нийцэх үү. Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайхан гэж нөхөр 2016-2019 оны хооронд уг албан тушаалыг хашихдаа банкны системийг самарч дуусгалаа. 2020 оны сонгуулын наана мөнгө хийх зорилгоор Нэг банкыг зориуд санаатайгаар, хүчээр дампууруулсан, 2 банк дээр хянан шалгагч нар томилж дампууруулсан банкныхаа араас бас дампууруулах гэж байгаап амжилгүй ажлаа өгсөн хэдий ч гар хөл нь 2 банк дээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна даа

Зочин [103.26.195.180] 2019-12-13 09:14:43

Лундээжанцангийн хуулийн сургууль тогссонийг нь тодтогоогуй юм болов уу ... Тогтохсурэнгийн замналтай ихэр юм шиг л ховорч байна даа , холбооны ам ховроно доо - ховроно ?!!!

Зочин [112.96.115.143] 2019-12-13 09:08:34

yeee bu nuuhyin argaguihyatad tsarai bn da haha

Зочин [202.21.109.62] 2019-12-13 09:05:21

Зуучилсан хүн дундаас нь хэдэн тэрбум төгрөг авсан гэсэн .Өөртөө нөхөртөө шинэ ланд хоёрыг зэрэг авсан гэсэн.Тэр авгайг шалгаж төр төлбөрөө барагдуулах хэрэгтэй.

Зочин [192.82.77.115] 2019-12-13 08:26:12

Ezdiig ni bish tushaal avsan huniig shiitgeed bnda Miye ah noir chin hurch bnu

Зочин [103.212.116.190] 2019-12-13 10:57:50

Хөөрхий хүний гар хөл болжээ. Төр хамгаалалтанд аваад тэр захиалагч эзэн хэн болохыг чимээгүйхэн шиг барьж шийтгэ. Яг 1937 он шиг хажуугаас нь сэмхэн барьж аваад яв.

Хулгайчид яагаад ийм цөөн байна. [192.82.72.105] 2019-12-13 08:21:31

Ер нь хятадын эрлийзүүд хятадаа л боддог байхгүй юу. Лүндээ, Энхболд гэх хятадууд юу хийж явж байсаныг сайн харцгаа .Нөгөө талаар оролцсон хулгайчууд Энхсайхан нь хаана байна.

иргэн [202.70.34.70] 2019-12-13 12:45:41

Лүндээгийн хэн нь хятад гаралтай юм, нотлох юм уу, Хятадуудын эрлийзүүд ч хамгийн аюултай даа.

zochin [103.80.210.64] 2019-12-13 08:11:46

ene hubiarlaltn shog bnaa gedeg shig MIYE jaagaad shorond ordoggui um be


81 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
81 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.