"Эрдэнэт"-ийн өмнөх орлогчид Балтийн гурван орноор дамжуулан оффшорддог байсан нь илэрч эхэлжээ

Л.Батцэнгэл / Хууль

“Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улсын “саалийн үнээ” гэж санаатай, санаагүй саадаг байсан үе улиран одож. Саалийн үнээгээ зуун жил хэрэглэх нойлын цаас шахах зэргээр янз бүрээр саадаг байсан. Бас зарим эрх мэдэлтнүүд гадаадын банкинд саалийн үнээгээ сав суулгатай, данс тооцоотой нь барьцаалж байсан гашуун түүх ч бий. Тэгвэл “Эрдэнэт” үйлдвэрийн өмнөх удирдлагууд оффшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэсэн яриа олны амны салхиар тарах боллоо. Олны үг ортой нь тодрох биз. “Эрдэнэт” үйлдвэрийн хуучин орлогч болон газрын дарга нар 2006-2018 онд оффшор бүсээр дамжуулан мөнгө угааж байсныг илрүүлсэн гэж эх сурвалж өгүүлж байгаа. Мөнгө угаагчид Их Британи болон Виржина аралд компани байгуулан, уг компаниараа дамжуулан “Эрдэнэт” үйлдвэрт бараа шахдаг байжээ.

Шахсан барааныхаа ашиг болох найман сая гаруй ам.доллараа олон сая болгоод Латви улсаас Эстони болон Литва улсын банкинд хадгалдаг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа гэх. Угаасан мөнгөө Монгол Улс руу оруулж ирэхдээ хоёр машин, дөрвөн орон сууц болгон оруулж ирсэн байна. Мөн үлдэгдлийг нь холбогдох банкинд одоо хүртэл хадгалж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр тэд Хонконгт ч хадгаламж нээгээд амжсан бололтой. Мөнгө угаасан байж болзошгүй энэхүү хэргийг хуулийнхан илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Манай хууль хяналтынхан улсын мөнгөөр гараа угаасан дарга сэтэртнүүдийн хэргийг удахгүй ил болгож эхлэхээр шамдах нь тодорхой юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.155] 2019-12-14 07:33:37

Хэрэг илрүүлээд яах вэ дээ.Хөөн хэлэлцэх хугацаа дууссан л биз

Zochin [122.201.21.108] 2019-12-13 16:31:58

Ganzorig dorilgjav dabaatseren geed tsoohon udirdlaga toiron hureelegchid bga Sho goos ehleltei

Зочин [66.181.161.64] 2019-12-13 14:25:17

ene odoo medee yu

Зочин [202.126.88.222] 2019-12-13 09:48:37

Ямар ч нэр усгүй, шал худлаа зүйл бичих юм. Гэхдээ яахав хүн өөрөө л мэдэх юм чинь.

Зочин [202.9.46.115] 2019-12-13 09:16:26

Хэргийн хөөн хэлэлцэх хугацааг богиносгосон хуулийг хүчингүй болгох хэрэгтэй байна.

Зочин [202.179.27.157] 2019-12-13 09:12:06

үнэн юм бол нэр устай нь тавиач

Иргэн [66.181.188.116] 2019-12-13 08:18:37

МАН АН хоёр Эрдэнэтийн төлөө мөн ч их алалцаж байна даа. Энэ одоо хирээс хэтэрлээ. ЭРДЭНЭТИЙН ҮЙЛДВЭРИЙГ НЭН ДАРУЙ ХУВЬЧИЛ!!! ШААРДАЖ БАЙНА !!!

Зочин [66.181.161.17] 2019-12-14 06:03:07

Хуцваа

Зочин [202.126.88.178] 2019-12-13 08:42:48

yag unen

Зочин [203.217.139.226] 2019-12-13 08:13:49

Энэ Монгол улсад ямар муу ёр шүглэчихээ вэ? Дарга болгон л идсэн уусан, авилгадсан гэгдэж байна. МАН ба АН хоёр энэ улсыг сүүлийн 30-аад жилд ийм болгочихлоо. Дарга нар нь дандаа төрөөс төрсөн тэрбумтан луйварчид боллоо

зочин [66.181.184.57] 2019-12-13 07:27:26

Хөрөнгийг нь хураахгүйгээр иймэрхүү хэргүүд засарна гэж байхгүй хөрөнгиыг нь хуу хураагаад байвал хүн юм чинь гэр бүл ах дүү нараа бодно биздэн

Зочин [192.82.70.196] 2019-12-13 06:13:23

аль шатанд байсан байгаа бүх дарга нарыг толгой дараалан шалгаж идсэн уусан болгоныг хурааж аваад залхаан цээрлүүл. Ингэж байж улс шиг болно.

Bold [202.131.245.210] 2019-12-13 04:31:21

Deeree hulgaich dooroo hulgaich Mongol ulsad mungu mash ikh bn harin Hulgaich nariin yasiig n tcaital shorond suulgaj umch hurungiin guraahgyi bol tun udahgyi Uls oron gej baihgyi bolno

Зочин [203.98.76.9] 2019-12-13 04:20:42

Европийн холбооноос банкны хуулгуудыг өгөхийг шаардах үед Сангийн дэд сайд Булгантуяа үгүй гэсэн утгатай албан бичиг явуулсан нь ийм хэргийг хайцаалж байсан байна даа. .......

зочин [192.82.68.111] 2019-12-13 04:18:17

Энэ хүмүүс чинь яачихсан юм бэ ёстой босоо ороолонгууд юмаа.Хөрөнгийг нь хураа өөр яриа байж болохгүй.


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.