Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцэд заллаа

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд заллаа.

Ёслолд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон бусад албаныхан байлцав.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал санаачилга сүүлийн 10 гаруй жил идэвхтэй өрнөсөн. Энэ удаагийн УИХ энэ үйл хэргийг гурван жилийн турш өрнүүлж, таван сарын турш буюу 158 хоног тасралтгүй хэлэлцэж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Монголын ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид гээд нийт нийгмийн өргөн төлөөллийг хамарсан уулзалт, ярилцлага, танилцуулга, хэлэлцүүлэг орон даяар зохион байгуулж, санал нэг бүрийг нухацтай авч үзлээ. Түүнчлэн үндэсний зөвшилцлийн тунхаг гэж хэлж болох дээд баримт бичиг учраас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-аас шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, ойлголцлыг эрхэмлэж ажилласан. Иргэд олон нийт болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал, парламентад суудалтай Ардчилсан нам болон бусад улс төрийн хүчнээс ирүүлсэн санал УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан төсөлтэй агуулга, томъёоллын хувьд давхацсан, нэг утга санаатай заалтууд олон байлаа. Энэхүү онцлог нь нийт нийгэм, ард олны нийтлэг хүсэл эрмэлзэл энэхүү нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн туссан хэрэг гэж ойлгож байна" хэмээв.

Ингээд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатад гардууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн эхийн хувийг хүндэтгэлтэйгээр тусгай тавцан дээр байршуулан залсныхаа дараа Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат үг хэллээ.

Тэрбээр, “Монгол Улсын шинэ Үндсэн хууль монголчууд Та бидний сонгон авсан төрийн ардчилсан, эрх зүйт тогтолцооны үндэс суурь болон батлагдсан бөгөөд энэхүү үнэт зүйл, түүний үндсэн зарчим, мөн чанарыг сахин хамгаалах шаардлагаар Үндсэн хуулийн цэц 1992 онд анх удаа байгуулагдсан. Энэ хугацаанд Үндсэн хуульт ёсыг дээдлэн ухамсарлуулах, Үндсэн хуулиар тогтоосон хэм хэмжээг чандлан сахиулж хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй ажлыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хадгалуулдаг хуультай, төрийн уламжлал тогтсон билээ” гэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-нд УИХ-аар баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 28.5 хувийг буюу 70 зүйлийн 19 зүйл, 35 заалтыг хөндсөн юм.


Сэтгэгдэл

yitmqwhbiz [185.220.101.20] 2020-05-04 13:03:19

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

tfudghbczc [185.220.101.20] 2020-05-04 13:03:17

Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?

Зочин [64.119.16.129] 2020-01-14 03:17:26

Хөөлөгний наймаачин нилээн дээр үед байв даа.

Зочин [103.26.194.22] 2020-01-14 00:17:57

Үндсэн хуулийн цэцийн даргаар Чинбат гэдэг хүнийг сонгосон нь маш зөв шийдвэр болсон. Өмнөх дарга нар нь хөөрөгний наймаачин, архичин, дамын худалдаачин, хүүхний эрлэг, бөгс мээм базагч нар байсан.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.