Синхрон орчуулагчдыг Европын Холбооны тэтгэлгээр сургана

Ц.Анударь / Боловсрол

Энэ оны 7-11 сард Бельгийн Брюссель хотноо монгол-англи хэлтэй синхрон орчуулагчдын мэргэжил дээшлүүлэх Европын Холбооны тэтгэлэгт сургалтын бүртгэл энэ сарын 19-ний өдрийн 20 цаг хүртэл үргэлжилнэ.

Нийт бүртгүүлэгчдээс хоёр шатны шалгаруулалтаар 6 хүнд тэтгэлэг олгох бөгөөд үүнд сургалтын төлбөр, амьдрах зардал, замын зардал зэрэг багтах юм.

Монгол Улсын иргэдэд зориулсан таван сарын хугацаатай энэхүү сургалтад хамрагдахын тулд монгол, англи хэлээр өргөн хүрээнд хөөрөлдөх чадвартай, англи хэлний ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Түүнчлэн Монгол Улсын гадаад харилцаа, ЕХ-ны улсуудын нийгэм, эдийн засаг, түүх, соёлын талаар мэдээлэлтэй, англи хэлээр ярьдаг улсад суралцаж, ажиллаж байсан бол давуу тал болох аж.

Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


Сэтгэгдэл

рхаө [202.21.97.30] 2020-01-15 06:21:28

Аль гайгүйг нь сонгож аваад сургана гэхээр ойлгомжгүй юмаа. Уг нь мууг нь сургаж САЙН БОЛГОМООР ЮМ???


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.