34 сая төгрөгийн үнэ бүхий физикийн цогц багажийг 11 сургуульд өглөө

Aдмин / Орон нутаг

Төв аймгийн Засаг даргын МУБИС-ийн захиралтай байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу МУБИС-ийн МБУС-ийн дэргэдэх "Моноцүкүри" төслөөс 2 дах удаагаа ерөнхий боловсролын сургуулиудад физикийн цогц багажийг угсран нийлүүллээ.

Энэ удаад 11 сургуульд физикийн Цахилгаан соронзон бүлгийн 34.0 сая төгрөгийн үнэ бүхий 40 цогц багажийг гардуулан өгсөн бөгөөд төслийн багаас уг багажийг хүлээн авч байгаа багш нарт "Цахилгаан соронзон цогц багажийг ашиглах" сургалтыг явуулсан юм.

Цогц багажийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааны үеэр МУБИС, МБУС-ийн “Моноцүкүри” төвийн эрхлэгч доктор, профессор Р.Базарсүрэн хэлсэн үгэндээ "Монгол инженерийн боловсролын суурь болсон физикийн хичээлийн сургалтын чанар, сургалтын орчинд онцгой анхаарч, бүхий л талаар тусалж дэмжин ажиллаж байгаа аймаг орон нутгийн удирдлагуудад гүн талархал илэрхийлье. Энэ бол бусад аймагт үлгэр жишээ болохуйцсайхан ажил юм. Танай аймагтай хамтран ажиллахад таатай байна. Энэ хичээлийн жилд хэрэгжих "Оптикийн цогц багаж"-ны төсөлдөө дээрх сургуулиудыг дахин хамруулах болно гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: Төв аймгийн ЗДТГ


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.127] 2020-01-14 10:17:45

Ашгүй дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.