БАЙР СУУРЬ: Хөөн хэлэлцэх хугацааны талаар хэн, юу гэв

Ц.Анударь / Хууль

УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гарагийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталсан билээ. Уг хууль батлагдсанаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг сэргээн шалгах боломжтой болж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын зарим гишүүд ямар байр суурьтай байгааг нэгтгэн хүргэж байна.

“Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон бүх хэрэг шалгагдах, шийдэгдэх боломж бүрдэж байна”

УИХ-ын гишүүн Л.Болд: “Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хууль баталсан. Хоёр жилийн өмнө хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн хуулийг “Хулгайн хууль” байсныг миний бие хэд хэдэн удаа хэлж байсан. Яагаад гэвэл Засгийн газраас өргөн баригдаагүй, УИХ дээр огт яригдаагүй, байнгын хороон дээр яригдаагүй, ажлын хэсэг дээр мөн яригдаагүй. Гэнэтхэн л асуулт хариултын явцад шийдвэр ярихдаа зохицуулалт хийж, энэ хуулийг баталсан. Өнгөрсөн хугацаанд Х.Нямбаатар даргатай ажлын хэсэг Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр ажиллаад хөөн хэлэлцэх хугацааг шийдвэрлэх олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлсэн боломжийн хувилбарыг дэвшүүлсэн.

image

Ямар хувилбар вэ гэхээр ял завшиж буй олон хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр зохицуулах хууль, эрх зүйн гарц байгааг хэлсэн. Эрүүгийн хууль буцаж үйлчилдэггүй зарчимтай. Энэ нь зөвхөн материаллаг буюу ялын хэм хэмжээ тогтооход үйлчилдэг. Процессын болон олон улсын гэрээ конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн бол хөөн хэлэлцэх хугацааг тооцож, хэрэг хаадгийг болиулах ийм эрх зүйн зохицуулалт орсон. Ажлын хэсгийн саналаар хуулийг баталсан. Ямар ч байсан хөөн хэлэлцэх хугацааны тухай зохицуулалт, хуулийн шийдлийг олсон. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсон бүх хэрэг эргэж шалгагдах, шийдэгдэх боломж, нөхцөл бүрдэж байна. Одоо амьдрал дээр хэрэгжүүлээд үзье”

image

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: “Хуулиндаа өөрчлөлт оруулъя гэж байгаа. Хуулийн заалт ямар байгааг одоогоор харж амжаагүй байна”

image

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “2018 онд дөрвөн хэрэг, 2019 онд есөн хэрэг гээд нийт 13 хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хүчингүй болсон гэдэг мэдээлэл байна. Өнгөрсөн долоо хоногт хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд УИХ-аас өөрчлөлт оруулсан. Тэр хуулийн хүрээнд хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болсон, улс эх оронд хохирол учруулсан хүмүүсд хүлээлгэх хариуцлагыг дахиж тооцох боломж бүрдэж байна. УИХ-ын зарим гишүүд хэрэгсэхгүй болсон 13 хэргийг шууд хэл гэдэг шаардлагыг тавьсан. Зарим нь хэлээд яах вэ гэдэг байр суурьтай байгаа. Миний хувьд одоохондоо тодорхой мэдээлэл байхгүй байна. Гэхдээ хэрэгсэхгүй болсон хэргүүдийг ил болгох хэрэгтэй. Ойрын хугацаанд ил болох байх гэж бодож байна”

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: "Одоогоор мэдээлэл муутай байгаа учир энэ асуудлыг тодруулж байж мэдээлэл өгье."

УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа болон УИХ-ын гишүүн Б.Батзориг нар энэ талаар мэдээлэл өгөхөөс эрс татгалзсан юм.

image

“Хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгана”

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар байнгын хорооноос хууль санаачилж, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан. Нэгдүгээрт, шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг үүсгэсэн бүх хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголт яригдахгүй. Зөвхөн мөрдөн шалгах хугацаа яригдана. Тухайн гэмт хэргийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацааг хоёроор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний хөөн хэлэлцэх хугацаагаар мөрдөн байцаалтын хугацаа тодорхойлогдоно. Үүнээс цаашаа дахин мөрдөн байцаалтын хугацааг сунгахгүй.

Хоёрдугаарт, прокурорын хяналтын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлыг шалгуулалгүйгээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгана. Мөн шүүхийн шатанд дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээж шалгах тухай хууль батлагдсан. Энэ нь Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцуудтай бүрэн нийцэж байгаа” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.221] 2020-01-16 08:49:55

УГ САНАА НЬ ИХ ЗӨВ ШҮҮ... НЯМБААТАРЫН ЗӨВ. ХУУЛЬ НОМОНДОО ЯАЖ ХАРИН НИЙЦҮҮЛДИЙМ БАЙГААМ. ОЛОН ОЛОН ХУУЛЬЧ ИНГЭХ БОЛОМЖГҮЙ ГЭЭД БАЙСАН ШҮҮ.

Зочин [202.9.46.14] 2020-01-16 07:37:54

Муу пизда нар

Зочин [107.170.248.231] 2020-01-15 20:45:03

no shvv dee

Зочин [202.55.188.85] 2020-01-15 17:20:50

Mash zuv huuli shuu, odoo amidrald heregjuuleh l uldlee

zochin [192.82.75.7] 2020-01-15 16:30:49

mamangiin hulgaichuudiig bugdiin shorondn hii

Зочин [64.119.16.129] 2020-01-15 15:54:46

Эцэг хууль нь эргүүтчихсэн учраас л Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь, Их Хурлын дарга нь, Сайд нар нь бүгд Улс орноо дээрэмдэж болдог тогтолцоотой байгаа эцэг хуулиар ямар юмыхаа зам чигээ заалгахав дээ. Түүний оронд тэдгээр дээрэмчдийг тавьж явуулдаггүй Эрүүгийн хуультай байх нь улс орныхоо хөгжилд хавьгүй дээр гэдгийш ард түмэн мэднээ. Зарим луйварчид эргүүтсэн хуультайгаа байх гэж их зүтгэнээ. Зайлуул. Дээрэмдэж байхад амар гэж.

Зочин [202.9.46.143] 2020-01-15 14:05:15

Нямбаатар ёстой мундаг бнаа

Зочин [64.119.21.227] 2020-01-15 14:02:43

толгой өөрчлөгдөөгүй байхад өмд гутал хувцсыг хичнээн солиод нэмэр байхгүй хулгайч хулгайч хэвээрээ л байна гэдэгийг онгоцнууд хэлсэн дээ. гэхдээ тэр онгоцнууд өөрсдийгөө илчлэх нь байна гээд бүүр дараа нь дүр эсгэж үнээ багасгасан л да гэж төсөөлөв.

tusa [66.181.168.81] 2020-01-15 13:09:33

Эцэг хуулиа мэддэггүй нэг эргүү төлөг эрүүгийн хууль хамгийн чухал нь гэнэ. Байнга гэмт хэргийн шинжтэй үйлдлээр амьдардаг хүн шаарнууд ингэж хэлж байгаа юм. Өөрсдийн чинь амьдралын хэм хэмжээ үндсэн хууль шүү дээ.

Зочин [64.119.16.129] 2020-01-15 12:41:27

Юун Үндсэн хуулийн өөрчлөлт вэ, түүний дэргэд жинхэнэ Монголын хөгжилд хамгийн чухал хууль энэ шүү! Хамгийн хар хууль зээл чөлөөлөлт боллоо.

Иргэд [202.179.31.5] 2020-01-15 10:59:34

Болд гишүүнд амжилт хүсье. Танай намыг бид дэмжнээ.

зочин [64.119.16.245] 2020-01-15 10:53:50

Тэд шүүхээр ороод аргална тэр ойлгомжтой. Цогзолмаа ,Батзоригоос эхлээд үйлдэл хийгээд эхэлж байна. Ийм л хүмүүс ,хулгайч бүлэглэл байгаа юм даа.

зочин [66.181.178.180] 2020-01-15 10:00:06

Хууль эргэж үйлчлэхгүй гэх юм ярьсан "Хөлсний хуульчид" олон юм ярьж, нийгмийг нийтийн эрх ашгийн эсрэг өдөөж байгаагийн ард мөнөөх хулгайч нар л турхирах янзтай.

Зочин [122.201.31.27] 2020-01-15 23:18:51

Шинэ хууль үйлчилж таарна.

Gal [66.181.181.176] 2020-01-15 09:56:16

Bat uulees baatar tsolig n avch Nyambaatart olgoyo.

Зочин [202.9.46.1] 2020-01-15 09:50:21

Оройтсон ч гэсэн хуулийн нэг цоорхойд нөхөөс тавьж байгаа нь сайшаалтай.

zochin [66.181.181.176] 2020-01-15 09:48:35

Nyambaatar gishuundee bayarlalaa. Shudarga humuus baigaa gedegt itgej bna.

Зочин [202.9.46.16] 2020-01-15 10:05:34

Тиймээ монгол оронд нэг ч шударга зарчимтай эр зоригтой улс төрч байдаггүй юм байхдаа гэж бодох үе олондоо

deegii [202.126.89.16] 2020-01-15 09:41:44

battylga ta buhen hulgaich nartai ash cain temtseerei. hylfaich nariig narand bish narsand syylga. shuh shyarga ajillaj chadwal heteg zow shiidegdene. daan ch shuuh itgel unemshileer ajillaj chadahgui bolje. hylgaich nar ylsiin mon terbymaar idej yychihaad ard tumenii toloolol gej hytsahaa bolioch.

dgdgg [202.126.89.16] 2020-01-15 09:35:57

demjij ba. hylgaich nariig oogshuulj bolohgiee zaawal hariytslaga tootsoj oriin toluul. ard tumenii tatwariin mon hylgailchihaad ichij uhdeggui humuus ba. yndarmaa garamjaw naraas ehleed.

sodoo [202.126.89.16] 2020-01-15 09:30:35

zow shiidwer ba. shydarga shuuh heregtei ba. shuuh ajlaa hiij chadahgui bolj. tom herguud hahyyli awdag buleg humuus bdag baih. yls irong hohirooj oorsdo bayajij jishig togtson. hylgaich nariig gishgih gazargui boltol ni shalgaj em byryytai bol shorond ni yawyyl.

Adelka [217.30.64.210] 2020-01-15 09:23:53

Mash zuv asuudal yarigdaj baina daa.

Zochin [103.26.193.237] 2020-01-15 08:38:04

Radnaased zasii geed ardiin namiihan zassan bichlegtei

Зочин [202.21.108.133] 2020-01-15 08:08:49

Авилгачид чичирч байгаадаа


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.