Монгол Улс малын хулгайгүй болох эхлэл тавигдлаа

Aдмин / Улстөр

Х.Болорчулуун нарын 25 гишүүн өргөн барьсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.

Уг хуулийн төсөлд мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулах шийтгэлийг 3-8 жил болгон нэмэгдүүлж, таван бог нэг бодоос дээш тооны мал хулгайлсан бол олон тооны мал гэж үзэхээр тусгасан. Мөн бусадтай бүлэглэн, галт зэвсэг, тусгай бэлтгэсэн тоног хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйл, машин техник ашигласан бол хүндрүүлэх нөхцөл үүсэх аж. Түүнчлэн ашиг шимт, сонгомол /хурдан удмын адуу/ мал, сүргийг хулгайлан бол хүндрүүлэх нөхцөл гэж үзсэн байна.

Хуулийн төслийг батлахаас өмнө гишүүд асуулт асуусан

ЭРҮҮГИЙН БОЛОН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ГАРСНААС ХОЙШ МАШ ИХ НОЦТОЙ АСУУДАЛ БИЙ БОЛСОН

image

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Ашиг гойд шимтэй малыг хулгайлбал ялын нөхцөлийг хүндрүүлнэ гэж оруулж иржээ. Гойд,ашиг шимтэй гэдгийн оронд галт зэвсэг ашигласан мөн ядарсан нэгний амьжиргаанд нь сөргөөр нөлөөлсөн бол гэсэн томьёоллыг нэмж оруулах саналтай байна. Ер нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль гарснаас хойш маш их ноцтой асуудал бий болсон. Аргаа бараад одоо энэ хуулийг засч байна. Мөн нэг заалтыг олигтой засаагүйд би гайхаж байна. Хүн гүтгэхийг зөвхөн Зөрчлийн хуулиар зохицуулахаар өмнө нь оруулж ирсэн. Хуучин бусдыг онц ноцтойгоор гүтгэсэн бол Эрүүгийн ялтай байсан. Одоо бол яаж ч гүтгэлээ ялгүй Зөрчлийн хуулиар зохицуулсныг сая Эрүүгийн хуулиар оруулж ирлээ. Бусдыг гүтгэх нь аюултай, ноцтой хэрэг. Нийгмийг зөрчилтэй байлгах, хоорондоо үл итгэлцэл бий болгох, нийгмийг тогтворгүй болгох зүйлд гүтгэлэг нөлөөлдөг учраас соёлжсон оронд гүтгэх нь хатуу ялтай байдаг. Эрүүгийн хуулиар шийтгэгддэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бид нар ыг шийтгэх нь гэж яриад байна. Б усдыг гүтгэхгүй байхад л болно шүү дээ. Гүтгэхгүй бол хэнийг ч яллахгүй. Гүтгэх үйлдэлд ял яагаад тавьж чадахгүй байгаа юм бэ. Өмнө нь ч гэсэн би хэдэнтээ хэлээд Зөрчлийн хууль руу оруулчихсан. Хүнийг ноцтойгоор гүтгэх гэмт хэрэгт Монгол Улс ял оногдуулж чадахгүй байгаа нь хамгийн аймшигтай. Хүн гүтгэх үйлдэлд УИХ-ын гишүүд эвлэрчихсэн юм уу.

ГАЛТ ЗЭВСЭГ АШИГЛАЖ МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН БОЛ ХҮНДРҮҮЛЭХ

image

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг эцэслэн хэлэлцээд баталсан. Таны хэлж байгаа гүтгэх үйлдэлд торгуулийн шийтгэл оногдуулахаар баталсан. Мөн зорчих эрхийг нь хязгаарлах ялтай. Одоогоор зорчих эрхийг нь хязгаарлах ялыг хэрэгжүүлэхэд техник хэрэгсэл зэрэг нөхцөл нь бүрдээгүй байгаа. Одоо бидний хэлэлцэж буй мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал гэдэгт амьжиргааны малыг нь хулгайлсан тохиолдолд хүндрүүлэх гэж авч үзэх саналыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд УИХ-ын дарга хоёр чиглэл өгсөн. Галт зэвсэг ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол хүндрүүлэх мөн малчны амьжиргааны эх үүсвэрээс нь салгасан бол ялыг хүндрүүлэх гэсэн хоёр чиглэлийг өгсөн. Ингээд ажлын хэсэгт ярилцаад амьжиргааны эх үүсвэрээс нь салгаж мал хулгайлсан гэмт хэрэгт хүндрүүлсэн ял оногдуулахаар оруулж байгаа.

МАЛЫН ХУЛГАЙД ШОРОНЖУУЛСАН ЯЛ ОНОГДУУЛАХААС ӨӨР АРГАГҮЙ НӨХЦӨЛ БАЙДАЛД ХҮРГЭСЭН

image

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Малын бүлэг хулгай ойролцоогоор таван хүний бүрэлдэхүүнтэй байна. Хууль хяналтын байгууллагад очихоороо хоёул, шүүхээр шийтгүүлэхээрээ ганцаараа болчихдог. Хуулиа харж байгаад голдуу 8 бод, 24 богоос доош тооны мал хулгайлаад нэг нь л хэргээ хүлээдэг. Ингэхдээ дээд хугацаа нь нэг сар нийтэд тустай хөдөлмөр хийж байгаад ялаас мултраад буцаад сумандаа очиход нь иргэд дургүйцдэг. Тиймээс нийтэд тустай хөдөлмөр гэдгийг хасч байгаа нь зөв. Мөн 8 бод, 24 бог гэж заасныг малчид дургүйцсэн учраас багасгаж хоёр бод, зургаан бог болгосон. Гэхдээ өнчин ишиг хулгайлсан ч гэсэн ял авах хуулийн заалт өмнө нь байсан одоо ч байгаа. Малын хулгайд шоронжуулсан ял оногдуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргэсэн.

МАЛЫН ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ИХЭССЭН ШАЛТГААН НЬ АЖИЛГҮЙДЭЛТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ

image

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Хуулийн төслийг дэмжинэ. Хоёр хөгшин хөдөө 1000 малтай үлдээд малаа хулгайд алдвал хэлдэггүй тал бий. Яагаад гэвэл хэлчихвэл нөгөө хулгайчид нь улам өширхөөд хотыг нь харлуулчих байх гэж эмээгээд хэлдэггүй. Малын хулгайн гэмт хэрэг 70 хувиар ихэссэн гэлээ. Нэмэгдсэн шалтгаан нь ажилгүйдэлтэй шууд холбоотой. Мал дээр гарсан хөгшчүүдэд туслах малчид буюу илгээлтийн эздийг төрөөс дэмжмээр байна. Төрөөс халамжийн бодлого яриад байхаас бус ажилгүйчүүдийг дэмжих талаа бүр орхигдуулчихлаа


Сэтгэгдэл

Зочин [124.158.81.2] 2020-01-21 02:04:25

Сонгуулийн шоу болгоод малчдаас санал авах санаатай малын хулгайг эрүүгийн хуульд оруулаад чангаруулчихлаа. Одоо төрийн өмчөөс тендерээс ЖДҮ гээс эх орноо ард олноо зараад авсан хилийн гадна байгаа обшоорчдын хулгайг шийдэхгүй бол 2020 оны сонгуульд бүрэн ялагдаж лааз өшиглөнө шүү ...

Зочин [202.55.188.92] 2020-01-17 11:12:39

Хорих ялан дээр давхар 1 хулгай хйихэд 1 Хуруугийн тасдаг болох хэрэгтэй

нэг [122.201.31.42] 2020-01-16 18:29:30

малын хулгайг яасан ч хурдан шиидэж байнаа төр түмнээс хийсэн хулгайг яахуу таван ямаа нэг бодтой тэнцүүлнэ гэвүү тэгвэл таван тэрбум хэдэн бодтой тэнцэхүү та нар хорин онд дахиад их хуралд суусан нэрээр хөрөнгөө зузаална гэж горьдож бна уу ацан дээрээ харагдаарай усны урсгал биш булгийн ус биш авсан хураасан чинь дундарна ард түмэн гэж үүрд мөнх байдаг ашиглаж завшсан та нар өнөөдөр л болж байгаа юм шиг амьдарч байгаа үүнийхээ горыг чи үзэхгүй ч үр хүүхдүүд чинь амсах болно Dашбалбар найрагчийн хэлсэн нэг мөр үг байдаг нэг хаалга

Зочин [59.153.114.90] 2020-01-16 16:48:13

Төрийн хулгай зогсвол ядуурал бэлэнчлэхээс ангижирч малын хулгай эрс багасна Сонгуулийн шоу л бэлдээд байх юм Пиздакууд хөдөөнаас гарах гээд л... Хууль эквивалент буюу хувь тэнцүүлсэн үйлчилгээтэй байх ёстой. Албан тушаалын хэргийг хохиролоор адилтгаж ял өгнө биз дээ

Анхаар [66.181.189.183] 2020-01-16 15:27:38

Энэ бол малын хулгайчаас салах арга . Харин төрд бгаа хулгайчаас зөв соголт хийж сална

Зочин [64.119.16.129] 2020-01-16 12:50:40

Цөөхнөөр хулгай хийгээд байгааг олон болгох хөшүүрэг хийж өгсөн юм биз дээ. Хийвэл олигтойхон хий ганц төлөгөөр яахын гэсэн бодлого юм даа.

Зочин [66.181.176.211] 2020-01-16 12:24:03

Сайн бна . Одоо төсвийн мөнгө хуйвалдаж хусдаг гаруудад бас маш өндөр ял оноодог болох хэрэгтэй бна . Хөрөнгийг нь хураагаад шоронд насаар нь хорих хэрэгтэй бна

888 [202.179.31.45] 2020-01-16 11:52:11

Хүний ганц хүүгийн хайртай морь хулгайлсан хүн өнөөдөр шийтгэлгүй яваач,эргэх хорвоод нэг шийтгэл ирж таарах байлгүй.Энэ сайн хууль гарч,хэрэгжилт нь дээд түвшинд байгаасай.

Баагий [150.129.140.251] 2020-01-16 09:42:31

Төсвөөс нь хусаад байгаа мөнгөө ярих дургүй түүний чинь хажууд энэ чинь бөөсөнд хутга хэрэглэх хууль. Сайн эрс Авилгачидын адуу малыг голруулж сандаргаад хуулиа чангалж дээ. Ядуучуудад тараах юм бол. Сайн эр.

Төрийн хулгайч нараа яаах гэж бна хэнээ [64.119.23.105] 2020-01-21 06:10:48

Хурган болон хуцан даргаасааа авахуулаад төр түмэн 2 сооо хулгай хийж бгаа хулгайч нараасаа салах хэрэгтэй л баймаар юм.

Зочин [103.57.95.162] 2020-01-16 09:50:37

Чи орчин цагаас хоцоржээ. Үүнийг мэдээллийн системд оруулан бүтээх аваас америкийн хөрөнгийн бирж шиг гайхалтай үр дүн бий болно. Хулгай гэдэг бол ухаангүй тэнэглэл мэт боловч, алдааг олох асар их өв хөрөнгө шүү. Жижиг мэт зүйлийн ард гайхамшиг бий.

Зочин [103.57.95.162] 2020-01-16 09:18:26

Малын хулгайтай тэмцэх мэдээллийн систем хөгжүүлэх, программ хангамжийг нэвтрүүлж амьдралаа дээшлүүлцгээе. Систем тэгшитгэл бодохоос бүх зүйл эхлэж явдаг. Тийм учраас математик хэрэг болдог. Мэдээллийн систем инженерт гэдэг хүний чадвар систем тэгшитгэлийг зохион хөгжүүлж, бусдын амьдралд хэрэг болохыг хэлдэг юм. Амьд байгаа авьяас бол мэдээллийн систем инженерт байдаг юм.

Иргэн [202.131.236.138] 2020-01-16 09:17:16

Энэ эргүү хулгайч Увсууд Дархан Сэлэнгийн районд олноороо шилжиж ирснээр малын хулгай гэдэг юм Төвийн бүсийн аймгуудад ихээр гарах болсон. Ялангуяа та нар Дарханы зах дээр очоод махны захаар ороод үзээрэй. Тэр чигээрээ хазгай хэлтэй Увсчууд байдаг. Гэр бүлээрээ, ах дүүсээрээ малын хулгайгаар амьдардаг болчихсон нөхдүүд зөндөө байгаа. Дархан Сэлэнгийн нутагт Увсын Ц.........гэх айлыг тэр хавийн хүмүүс сайн мэднэ. Олон эрэгтэй хүүхэдтэй. Тэгээд нэг хүүг нь Цагдаа ирээд малын хулгайн хэргээр баривчлаад аваад явахад ээж нь "За яахав яахав. Ард нь дахиад 8 хүү байна аа" гээд зогсож байсан гэсэн домог мэт яриа сонсогддог. Тэр бүү хэл тариалангийн талбайд шөнийн цагаар малаа санаатайгаар тууж оруулдаг, бүр талбай дотор малаа хариулаад байж байдаг Увсууд байдаг шүү дээ. Яахаараа ийм хачин хүмүүс байдаг юм бэ. Дээр нь нилээн том хуулийн хамгаалагч байдаг гэх . . .

Зочин [103.57.95.162] 2020-01-16 09:46:41

Газар тариалан, мал аж ахуйн менежментийг хөгжүүлэх хамгийн зөв арга бол мэдээллийн систем юм. Миний бие систем гэж юу болохыг ойлгуулах гэж зүтгэж байна. Аливаа зүйлийг тэнцүүлэн тэгшитгэж өгөх нь эдийн засаг, улс төрийн асар их ач холбогдолтой.

Зочин [103.57.95.162] 2020-01-16 09:29:48

Систем инженерийн хувьд хэлье. Монголд хамгийн том мэдээллийн систем нэвтрүүлж болох салбар бол мал аж ахуй юм.

Зочин [103.57.95.162] 2020-01-16 09:23:25

Газар нутаг, мал аж ахуй, бүгдийг нь зохицуулах мэдээллийн системийг зохион бүтээх хэрэгтэй. Тэгвэл түүний ашгийг бүгд хүртэнэ. Мэдээллийн систем гэхээр гар утас эсвэл программ гэж ойлгож огт болохгүй. Үүнийг хийх цогц шийдлийн эхлэл бол математикийн систем тэгшитгэл шүү. Хөдөө аж ахуйд систем хөгжүүлэлт асар их дутагдаж байна.

Зочин [103.57.95.162] 2020-01-16 09:05:58

Малын хулгайн ард махны бизнес байна. Адармаатай хэцүү зүйлийг хуулиар зохицуулах нь чухал. Бүлэг хэрэгт ялын заалт ихтэй байхыг зөвшөөрч өг. Дангаараа мал хулгайлах хэрэг эрт дээр үед байсан. Гэхдээ тэр үед гар утас, сүлжээ байгаагүй. Иймд мэдээллийн сүлжээг бий болгох цогц шийдлийг давхар хуулинд тусга. Сүлжээний аюулгүй байдалд хувь нэмэр оруулсан малын хулгайч нарт тусгай шагнал өгч байхыг хуульд оруул. Өөрөөр хэлбэл үнэтэй мэдээллийг системд оруулах үүд хаалгыг байнга нээлттэй үлдээ. Хулгайлах гэж үйлдлийн ард чухамдаа бол оюуны өмч шиг үнэтэй зүйл байгаа шүү. Орчин цагтаа таарсан суралцах программ хангамжийг нэвтрүүлж өгөх заалтыг малын хулгайд давхар тусгаж өг. Хулгайн ард хохирол бий, бас системийг хөгжүүлэх өв хөрөнгө аль аль нь бий шүү.

Зочин [202.21.100.210] 2020-01-16 08:40:59

Хууль байна аа даан ч санаатай цоорхой гаргаад өөрсдөө ял завшаад байна 30 жил идэж уусан нөхөд цадах болоогүй юм уу цадвал 3 сая хүнийг тэжээх даанч амархан баймаар энэ олон уурхай, олон мал тэжээж хүрэхгүй байна гэдэг МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ

тогтох [202.21.100.210] 2020-01-16 08:36:18

МАА-г дэмжинэ гэж байгаа бол хулгайн гэмт хэрэгт чанга ял оноох хэрэгтэй малчингүй болох нь байна шүү МАА-д чиглэсэн малчдаа дэмжсэн төрийн бодлого дутагдаж байна. Үнэндээ дээрээ шударга болчихвол бүх зүйл гольдролдоо орно л доо даанч улсаа хөгжүүлэх хүмүүс нь өөрсдөө шударга бус байх юм

Зочин [103.9.90.98] 2020-01-16 08:34:06

шударга бус шийдэл байна даа малчид татвар төлдөггүй, малын хөлийн татвар авдаггүй их л эрхэлчихсэн хүмүүс байгаль орчиндоо маш их ээлгүй одоо тэдний өмчийг улс хариуцаж явах болж байгаам бн гэтэл УИХ, ЗГ гишүүн хэдэн зуун саяар завшиж үрэгдүүлээд улсын мөнгө идээд ямарч хариуцлага байхгүй

Зочин [103.57.95.162] 2020-01-16 09:56:02

Хэт ухаан доор амьтан байна чи. Мал аж ахуй бол монголчуудын амьдралыг мянга мянган жил авч явсан зүйл. Харин одоо мэдээллийн системийг байгуулж, харилцаа холбооны технологиос жаахан ашиглаж, ур ухаанаа гаргах аваас улс орны баялаг нэмэгдэж, ард түмний аз жаргал нэмэгдэх гэж байна. Орчин цагийн хамгийн том ололт бол системийн хөгжил бөгөөд харилцаа холбооны технологи дагавар бүтээгдэхүүнээс хэтрэхгүй шүү.

ЗОЧИН [103.57.92.194] 2020-01-16 08:23:52

5, 10 МАЛ ХУЛГАЙЛВАЛ 3-5 ЖИЛИЙН ХОРИХ ЯЛ АВАХ АЖ, ХАРИН УИХ, ЗГ-ЫН ГИШҮҮД 500 САЯ, 950 САЯ, 2.5 ТЭРБУМААР НЬ ТӨСӨВ, ДЭМЖИХ САНГУУДААС ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА АШИГЛААД ХУЛГАЙЛЧИХСАН, ТҮҮНИЙГЭЭ 30-40% ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭД МӨНГӨ УГААСАН ГЭМТ ХЭРЭГ ХИЙЧИХСЭН, ЖИРИЙН АРДУУДЫН 5, 10, 20-ХОН САЯЫГ ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭД АМЖИРГААГАА ДЭЭШЛҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ НЬ ХУЛГАЙЛЧИХСАН ХУЛГАЙЧДАД ЯЛ БАЙХГҮЙ ЮУ, ЭДНУУС МУ-ЫН ХУУЛИАС ГАДУУР УЛСУУДУУ, ЭНЭ МАЛЫН ХУЛГАЙ, ХЭДЭН ЗУУН САЯ, БҮР ХЭДЭН ТЭРБУМААР НЬ ХУЛГАЙЛАХ МӨН ИХ ТОМ ЯЛГАА БАЙНАА, ТЭГЭЭД БАГАХАН ХУЛГАЙЛСАН НЬ ЯЛТАЙ, НӨГӨӨ АЙМШГИЙН ИХЭЭР ХУЛГАЙЛАГСАД НЬ ЯЛГҮЙ, ЭНЭ ЗӨВХӨН МОНГОЛД БАЙДАГ БАЙХАА.

Зочин [103.57.95.162] 2020-01-16 10:24:50

Системтэй болохыг эрхэмлэх хэрэгтэй. Систем гэдэг олон элементын цуглуулга. Систем гэдэг бол эмх цэгц. Систем гэдэг бол тэнцүүлэх тэнцвэр. Систем гэдэг бол хамгаалалт. Систем гэдэг бол математик. Систем гэдэг бол шийтгэл. Ингээд наад ял өгөх тогтолцоо чинь хамгийн сайн гаргалгаа арай биш юм.

Иргэн [202.5.198.25] 2020-01-16 08:18:17

Авлига аваад ял авсан хүн хэд байна, Сайн мэдэхгүй л юм байна. Энэ авлигын хуулиа чангаруулаач

Зочин [45.126.96.31] 2020-01-16 07:38:46

Төрөөс шаадгаа л больчих малын хулгай нэг үеээ бодход багассан ш дээ

Зочин [202.179.25.40] 2020-01-16 06:55:44

Шоронжсон улс болох биз. Авилга авбал баян болдог, адсага авбал шоронд ордог зөв тогтолцоо биш. УИХ гишүүд, сайдын хулгай хийсэн гэвэл эрүүгийн хариуцлага хүлээдэг, баян дарга гишүүд ардыг доромжлохоор хууль гэдэг шударга ёс юм бол уу

Зочин [202.55.188.84] 2020-01-16 07:47:50

Хэдэн мянган малтай тэнцэх мөнгө завшсан хүмүүсд хууль бана уу?


27 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
27 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.