Төр түмэн нүдтэй, түмэн олон түүнээс ч олон мэлмийтэй, анхааралтай л ажиглаж байгаа шүү, Нийслэлийн прокурорын газрынхаан!

Л.Батцэнгэл / Хууль

Нийслэлийн прокурорын газраас хаана, хэнд хаягласан нь мэдэгдэхгүй, нэгэн хачирхалтай учир битүүлэг мэдэгдлийг өчигдөр гаргажээ. Хуучны До яамны “ногоон малгайтны” аймшигт хар дарсан зүүд шиг тэр улирсан баларсан үе эргэн ирэв үү ч гэж бодохоос хэн хүний толгойтой үс өрвөсхийн босмоор санагдаж байна. Нийслэлийн прокурорын газрын логотой мөнөөх мэдэгдэл “анхааралтай ажиглаж байна” ч гэх шиг цаанаа л нэг сэжиг бүхий утга агуулгатай ажээ. Жорж Оруэлийн “1984” романд л нийгмийн үл үзэгдэх дарангуйллын тогтолцоог ийм нэг бараан дүнсгэр, айдас хүрмээр байдлаар дүрсэлсэн байдаг даа. “Анхааралтай ажиглаж байна” гэхээр далдаас хардаг бурхны ч юм уу, бугийн ч юм уу нүд маягийн юм төсөөлөгдөөд нуруугаар жихүү оргиод болдоггүй ээ. Тэрхүү мэдэгдлийг үг, үсэг гээлгүйгээр түмэн олондоо толилуулахаар сийрүүллээ.

“Мэдэгдэл” гэсэн сүржин толгой гарчигтай мөнөөхөн албан бичигт “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээгээр “Прокурорын байгууллага, прокурорыг бусдын нөлөөнд автаж хүнийг хорьдог” гэсэн утга агуулга бүхий илтэд ор үндэсгүйхудал мэдээллийг зохион байгуулалттайгаар иргэд, олон нийтэд тарааж буйг Нийслэлийн прокурорын газраас анхааралтай ажиглаж байна.

Прокурорын байгууллага нь аливаа үйл ажиллагааг явуулахдаа хэн нэгний нөлөөнд автахгүй, хараат бусаар, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болно.

Цаашид дээрх мэдээллийг дахин давтан гаргасан тохиолдолд хуульд заасан зохих арга хэмжээ авах болохыг мэдэгдье!

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР” гэжээ.

Монгол Улсын хэмжээнд хууль ёсоор үйл ажиллагаа эрхэлж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон бий. Сошиал гэж буй сүлжээ бол үй түм. Нийслэлийн прокурорын газраас чухам ямар нэртэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалсүлжээг аймшигтай “анхааралтай ажиглаж байна” вэ? Энэ л ёстой таагдашгүй оньсого шиг тархи толгойг эргүүлж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж чухам юуг хэлнэ вэ. Монгол Улсад миний мэдэхээр мянга гаруй сонин, зуу гаруй телевиз, хоёр гурван зуун радио долгион бий. “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог” гэсэн үгтэй. Үүнийг төрийн нэрийн өмнөөс ялын тогтоол уншдаг Нийслэлээр овоглосон тус газрынхан мэддэг байлтай. Юуны учир ийн учир битүүлэг мэдэгдлийг нийгэмд хаяггүй шиднэ вэ.

image

Чухамдаа прокурорын байгууллага, прокуроруудыг дээрх мэдэгдэлд өгүүлсэнээр “бусдын нөлөөнд автаж хүнийг хорьдог” гэж үнэхээр гүтгэж гүжирдсэн ямар нэгэн хэвлэл байгаа бол яагаад тодорхой нэр хаяг заан мэдэгдэлгүй, хэвлэлийн салбарын олон мянган ажилтан биднийг давхар ингэж хилсээр хэлмэгдүүлэн бэмбэгнүүлнэ вэ. Хэвлэл мэдээллийг дөрөвдэх засаглал гэдэг ч өнөөгийн хууль прокурорын байгууллага эрх чөлөөнд нь ноцтойгоор халдаж, амыг нь барих гэсэн нэг л явуургүй арга бус уу, наад айлган сүрдүүлэлт чинь. Чухам ямар хэвлэл, хэзээ Нийслэлийн прокуроруудыг “бусдын нөлөөнд автан хүн хорьсон” гэж бичиж, нэвтрүүлсэн билээ. “Зүүдээ ярих гээд хулгайгаа ярилаа” гэгчээр хэвлэл мэдээллийнхнийг арай л нийтээр нь хомроголон хамруулнам биш үү? Үнэхээр тийм буруутай этгээд байваас үйл явдлыг нийгэмд тодорхой ойлгомжтой байдлаар илэрхийлж болохгүй байсан гэж үү?

Энэ мэтийн маш олон асуултыг дээрх мэдэгдэл чинь төрүүлж байна. Прокурор ч бай, сэтгүүлч ч бай өнөөдөр бүгд гэм буруугүй л бол адил тэгш эрхтэй чөлөөт ардчилсан нийгэмд амар амгалан аж төрцгөөж байна. Юунд ингэж “дайны үеийн байдалд орсон” адил хардлага сэрдлэгийн ясыг нийгэмд хаяж өгнө вэ. Прокурорын байгууллага гэдэг бол маш их хариуцлага үүргийг ард түмнийхээ өмнө хүлээсэн, төрдөө тангараг өргөсөн, хуулиа дээдлэн сахьдаг, мэргэжлийн өндөр түвшний субьект гэж ойлгогддог. Монголын ард түмэн үүний хариуг нэхэх эрхтэй гэж бодож байна. Төрийн нэрээр төмөр нүүр гаргахаа илэрхийлж хэвлэл мэдээллийн салбарыг нэлэнхүйд нь “амыг нь барихаар” эртнээс хаяагаа манаж ийм мэдэгдэл гаргаагүй байгаа гэх хардлага хандлага ч төрж байна. Төр түмэн нүдтэй гэдэг. Төрийн түмэн нүдний нэг прокурор чухам хэнийг “анхааралтай ажиглаж байна” вэ. Тэгвэл төрийн нүд, чихийг бүр ч анхааралтай ажиглаж байгаа түмэн олноо прокурор та бүхэн чухам яахаар ажиглаж байна вэ?

“Гурил хулгайлсан хүний гуя нь цагаан” гэгчээр хэн нэгний нөлөөгөөр хэн нэгнийг барьж хорьсон чинь илэрчих гээд ийм сүржин утгатай даржин мэдэгдэл гаргаад эхлэв үү гэж ард түмэн чинь та нараас асууж байна, Нийслэлийн прокурорын газрынхаан!

2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдрөөр огноолсон мэдэгдлийг танай байгууллага чухам ямар хэргийн учир гаргаснаа хууль ёсны дагуу, баримттайгаар, хараат бусаар, хуулийн хүрээнд мэдэгдэхийг АРД ТҮМЭН чинь хүсэж байна. Төр түмэн нүдтэй ч түмэн олон түүнээс олон мэлмийтэй шүү. “Хэн нэгний нөлөөнд автаж” гэм зэмгүй “хүнийг хоривол” ард түмэн та нарыг “АНХААРАЛТАЙ АЖИГЛАЖ БАЙГАА”шүү!


Сэтгэгдэл

Онч [66.181.161.121] 2020-01-18 12:07:59

Ард түмний нэр барьсан лаларын сэтгүүл зүй гэх новшнуудад анхааруулсан байна

Үнэн [66.181.161.121] 2020-01-18 11:59:31

Хол очиж хуц

Өмгөөлөгч [192.82.68.196] 2020-01-18 01:12:46

Хэдэн чадваргүй прокуроруудаа л анхааралтай ажигла, ажлыг нь хийлгүүл, хэргүүдийг нь шийдүүл за юу

Зочин [59.153.114.59] 2020-01-17 21:25:24

Энэ мэдэгдэл Худлаа мэдээлэл тараадаг хулгайч нарт зориулсан байна.Сэтгүүлч нарт биш.юмаа ойлгооч

Зочин [202.9.46.155] 2020-01-17 19:19:14

Цагдаагиинхныгэрс шинэчил мөн тагнулын байгулагыг зөв хүнээр даргалуул

Зочин [202.179.26.17] 2020-01-17 16:51:53

Прокурорын байгууллагыг иргэд шүүмжлээд яриадах гэсэн чинь ажиглалтанд орчихдог юм байна. Одоо тэгээд ажиглалтанд орохгүйн тулд прокурорын байгууллагын удирдлагыг муулж болохгүй юм байна. Намайг муулж болно, хотын даргыг муулж болно. Харин прокурорыг муулж болохгүй гэнэ ээ. Ямар том байна аа. Тоталитар биш иргэний төр байгуулчихаад байхад иргэдийн татварын мөнгөөр цалинжиж иргэддээ үйлчилж байгаа байгууллага шүүмжлэл хүлээж авахгүй гэнэ ээ.

Зочин [202.179.26.17] 2020-01-17 16:47:32

Прокурорууд өөрсдийгөө хаан гэж бодоогүй биз дээ. Хууль та нарт үйлчилнэ надад үйлчлэхгүй гэсэн юм байхгүй. Цагаан дээр хараар үндсэн хууль болон дагалдах органик хуулиудад заачихсан байгаа. Хүн бүр хуулийн өмнө эрх тэгш гэж. Та нар бол үйлчилгээний байгууллага. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Цалин авдаг биз дээ? Шаардлагатай бол огцруулж дөнгөнө. Та нарыг шүүмжилж болохоо больсон уу? Шүүмжлүүлдэггүй юу вэ хаан юмуу заан юмуу? Ажиглаж байна гэнэ үү? Яах гэж байгаа юм? Шүүмжлэхээр ажигладаг байх нь. Ёстой хуцваа.

Зочин [202.179.26.17] 2020-01-17 16:38:08

Нэг юм хэлье. Намайг бас ажиглах уу? За тэр ч яахав өөрсдөө мэд. Ажигламаар байвал ажигла. Прокурор бусдын хөл гар болох гээд байгаа нь үнэн юмаа. Яг хөл гар нь болчихсон гэхэд хайшаа юм. Гэхдээ сүүлийн үед ялангуяа удирдлага нь сонин байгаа шүү. Прокурорын нэр хүндэд халдсан юм байхгүй. Үнэнийг л хэлсэн. Үнэн үг хэлсний төлөө ажиглах гэж байгаа бол ажигла ажигла. Одоохондоо манай улс муу ч гэсэн ардчилсан орон. Ажиглаад та нар яах юм. Улстөрчдийн гар хөл болсон гэсэн баримт олж болно ш дээ. Хууль сахиулахыг шаардана, өөрсдөө хуулиа сахихгүй. Энэ тэгээд шударга ёс уу? Прокурор өөрөө хуулиа биелүүлээрэй. Тэгэхгүй бол та нар дээр тухайн албан тушаалтанд тусгайлан хэрэг нээлгэж чадна шүү. Ялангуяа энэ мэдэгдлийг хийсэн хүн дээр.

zochin [202.9.46.79] 2020-01-17 16:22:36

gemt kheregten khulgaichuud l negniigee ingej zanaj daramtaldag b.kh . chaavaas daa.

сэтгүүлчдыг айлгаж болохгүй [192.82.72.183] 2020-01-17 15:35:48

ИЙМЭРХҮҮ хаяг муутай мэдэгдэл хийх хэрэг байна уу? ПРОКУРОРУУД шударга ажлаж байгаа бол олон хэргийг шийдэх байсан. ЭГНЭЭНЭЭСЭЭ тэрбумтан төрүүлсэн хуулийн байгууллагад ИРГЭД итгэхгүй шүү.

Зочин [124.158.110.82] 2020-01-17 15:32:21

Жаргалсайхан ерөнхий прокурор их зөв хүн шиг санагдаад байгаа юм даа. Хүнийг хэлмэгдүүлж болохгүй, эрүүдэн шүүж болохгүй. хэрэв хуулийнхан ийм алдаа гаргавал хуулийн хариуцлага тооцно гэж албан ёсоор зарласан ш дээ. Ард түмний минь нуруу тэнийгээсэй

Зочин [202.179.26.17] 2020-01-17 16:31:02

Магадгүй. Гэхдээ Ерөнхийлөгчөөс эхлээд зарим улстөрчид сайд нар Жаргалсайханаар хууль бус зүйл хийлгэх гээд ажлыг нь хийлгэхгүй байгаа гэж сонссон. Залхаад ажилдаа ирэхээ больсон гэж. Тодруулбал зарим хэргийг хэрэгсэхгүй болгох, эсвэл зарим нэг нөхдийг дарамтлуулах гээд байгаа бололтой. Ерөнхий прокурор бусад доод шатны прокуроруудын ажлуудтай хутгалдан орох ёсгүй л дээ. Прокурорын дээр хөх тэнгэр байдаггүй. Прокурорын дээр АТГ байдаг. Прокурор прокуророо шалгаж бас болно. Хэцүү ш дээ. Хуулийн байгууллагуудын ажлыг ойлгодоггүй хэдэн мануухай улстөрчид дээр гарчихаад үлгэрийн юм прокурорт яриад явдаг юм шиг байгаа юм.

zochin [202.9.46.79] 2020-01-17 15:29:38

MAHAH iinkhan uursdiiguu khamgaalakhaar khudulj ekhelj b.na.

Зочин [202.126.89.240] 2020-01-17 14:44:44

Teneg mini prokuror hewlel medeelliin heregsel ruu dairaagui bna. Harin tuuniig ashiglaj uursdiiguu hilseer shalgagdaj bna gej hudlaa tsuurhal taraasan uls turchid ruu hayaglasan baina sh de

зочин [202.131.246.118] 2020-01-17 13:55:53

Мэдэгдэл юм чин ингэж л бичнэ шдэ, юунд эмзэглээд нийгмийг уруу татаад байгаан, бичигч өөртөө нааж ирээд сүржигнэж гэнэ. Ямар санаатай сүржигнээд байгааг ойлгосонгүй???

Иргэн [66.181.161.18] 2020-01-17 13:42:10

Хогнууд

Зочин [202.179.26.17] 2020-01-17 12:43:14

Нямдоржийн хөл гар болсон Цагдаагийн байгууллага, ШШГЕГ, Халтмаагийн хөл гар болсон хууль бусаар томилогдсон Прокурорын байгууллагын удирдлага нийлээд нийгэмд хариуцлага нэхсэн уур амьсгалыг далимдуулан бусдыг шалгаж дарамтлан хорьж цагдаж дураараа авирлаж байна. Одоогоор Шүүх л эцсийн найдвар болоод байгаа. Шүүх тийм амархан хөл гар болохгүй.

Зочин [202.55.188.93] 2020-01-17 12:17:25

Сэтгүүлчдэд хандсан гэж ойлгохгүй байна. Хэрэг хийчээд тэрийгээ хонгилоор чирлээ, хэлмэгдүүллээ гэж ард түмэнд өөрийгөө цагаатгаад байгаа цагаан захтнуудад зориулсан юм бишүү?

Зочин [66.181.190.171] 2020-01-17 11:36:34

Вандализм гэдэг билүү хуулиар далайлгаж хулгай дээрэм хийхийг. Тийм хүн олон байгаа гэдэг бат итгэлтэй байна. Энэ мэдэгдэл нь маш тодорхой болгов оо.

Зочин [195.46.106.44] 2020-01-17 11:01:40

Сүржин даржин мэдэгдэл хийхээсээ өмнө өөрийнхөө ажилтнуудын ажил хэрэгч чанар, хариуцлага,гэм буруутантай элдэв сэжмээр ил далдаар холбогдож албаны сахилга зөрчиж байгаа эсэхийг анхааралтай ажиглах хэрэгтэй л дээ. Үнэхээр гүтгэлэг хийгээд байвал айх ичих юмгүй шууд л нэрлээд зохих хариуцлагыг нь оногдуулах ёстой шүү. Барин тавин битүү хатуу юм бичиж өөрсөдийгөө эвгүй байдалд оруулах хэрэггүй.

Зочин [182.160.0.11] 2020-01-17 10:51:14

Прокурорын байгууллага чинь ёстой соц нийгмийн үеийнхээ арга барилаар ажиллаад байгаа юм бишүү.Бидний талаар элдэв юм бичээд байвал хохь чинь шүү гэсэн заналхийлэл анхааруулга байна.

зочин [202.179.30.6] 2020-01-17 10:36:36

энэ байгууллагын унаа машин, дарга нарынх нь тавтай байдал Улаанбаатар хотын явган явж байгаа иргэдийн амь наснаас илүү эрхэм мэт явган зорчигчдын замыг машины зам руу шахаж байрлуулсаныг буцаая

Зочин [182.160.33.252] 2020-01-17 10:11:44

зөв мэдэгдэл хиижээ үүнээс илүү яахвээдээ

zochin [122.201.23.84] 2020-01-17 09:31:22

Өчигдөр прокурорын мэдэгдэл уншаад хэнд хандсаныг ойлгоогүй

Зочин [202.131.233.190] 2020-01-17 09:21:24

Хогийн юм бичэхээ болиоч ээ...Чи анхааралтай ажиглаад яадаг юм...

Зочин [202.21.109.113] 2020-01-17 09:21:24

АЙНА ГЭЖ БОДОЖ БАЙВАЛ ХУЦВАА ШҮҮ

Зочин [66.181.170.73] 2020-01-17 08:55:39

прокурор гэж авилгаар дүүрсэн газар юм билээ шд. худлаа пээдийсэн гөлөгнүүд

зочин [66.181.180.165] 2020-01-17 08:23:18

монгол мэдээ мэдээлэл гэж дандаа нэгийгээ муулсан доош нь хийсэн байдаг би телевиз vзэж чадахаа байсан гадаад суваг vзсээр байгаад хэл маань сайн хøгжсøн шvv тэрэнд харин баярладаг монгол сэтгvvлчиддээ

Зочин [103.57.95.98] 2020-01-17 08:12:25

Хуучин НАХЯам гэж байхад сайхан байжээ.Шүүх,прокурор,цагдаагийнхнийг ёстой баздаг байж.

Зочин [122.201.31.27] 2020-01-17 11:51:49

Харина тиймээ.


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.