Ж.Ганбаатар: Энэ жилдээ багтаж саарал жагсаалтаас гарна

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ-ын Ж.Ганбаатар: Саарал жагсаалтай холбоотой дөрвөн асуудал байгаа. Үүнийг биелүүлсэн тохиолдолд саарал жагсаалт гарна гэж байгаа. Хариуцлагын асуудал ярьж байгаа. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүс авлига авч, мөнгө угаасан байх магадлалтай. Энэ асуудал шүүхээр шийдэхгүй байна. Үүнийгээ шүүхээр шийдээч гэдэг анхааруулсан. Түүнээс биш аж ахуй нэгжүүдийн татварын асуудал гэж нэг ч өгүүлбэр байхгүй Булгантуяа даргаа. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд хэлж байна. Хоёрдугаарт мөнгөтэй холбоотой асуудал гарвал хилээр нуугаад орж байгаа мөнгөн дээр хариуцлагаа сайжруул. Ийм л зүйл байгаа.

Саарал жагсаалтай холбоотой дөрвөн зүйлийг засахын төлөө энэ хууль гаргах ёстой. Шал өөр юм тайлбарлаж байна. Авлига тэмцэхэд аж ахуйн нэгж дайсан болоод байна уу. Оффширт байгаа мөнгөтэй тэмц. Үүний төлөө энэ хууль гаргах ёстой. Дарга тэмцэж, хэргийн шүүхээр шийдүүлээч. Битгий өөр зүйл яриад байгаарай. Энэ жилдээ багтаж саарал жагсаалтаас гарна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх мэдэл дээшилсэн. Шүүхээр байгаа том том хэргүүдээ шийдэх хэрэгтэй. Хууль шаардлагаа ярих хэрэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [122.201.31.16] 2020-01-17 16:51:21

Энэ хүн саарал жагсаалтаас гарах биш яаж гаоахгүй байх талаар сэтгэдэг юм биш үү

Зочин [192.82.70.160] 2020-01-17 16:13:06

Энэ луйвар,хахуул,авилгалаа шийдээгүй байж сааралаас гарна гэж байхгүй ээ?! Энэ чигээрээ явбал бүр цаашаа хар жагсаалтанд ороход нэг их харамсаад байх зүйл алга?! Харинч шударга шийдвэр болно?! Энэ улс орныг тоносон хулгайч нараасаа салаагүй цагт саарал,хараас гараад яах юм вэ?! Хулгайч нар улам даварна шүү дээ?! Тэр натфа гуай сайн мэдэж байгаа байхаа?! Шударга улс нь уламжилж хэлэх,гомдол гаргах ёстой шүү дээ!!!!

zochin [103.26.195.82] 2020-01-17 14:46:13

ene jildee bishee hu, songuulias umnu saaral jagsaaltaas garga tegvel sanalaa ugiye chamd

Зочин [103.26.194.67] 2020-01-17 14:27:49

harna a chamaig delguuriin hudaldagch mini


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.