Залуу үеэ баар цэнгээний газраар хүмүүжүүлж, хар тамхиар “угжсан” тархины тураалтай Монгол

Ц.Анударь / Хууль

-Хар тамхи Монголд цэцэг шиг л дэлгэрчихэж дээ-

Хар тамхи. Энэ хоёрхон үгтэй холбогдсон хэдэн сая хүн амь, амьдралаа үрснийг үнэндээ хэлж мэдэхгүй юм. Ямартай ч хар түүхтэй болж, хамаг бүхнээ алддаг нь жам. Бидэнд төдийлөн ойр бус байсан энэхүү сэдэв өдгөө хэвлэлийн хуудсаар урсч л байдаг ердийн мэдээ болж дээ.

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг болон түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өсч, нас нь залуужиж, насанд хүрээгүй хүүхдүүд холбогдох явдал нэмэгдэж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас тогтмол сэрэмжлүүлж, анхааруулж буй.

Хамгийн гол нь эх орны ирээдүй болсон өсвөр үеийнхэн үндэстнийг мөхөөдөг цагаан тахал гэгдсэн хар тамхины хэрэглэгч болсныг тоо баримт, судалгаа хэлээд өгч байгаа нь эмзэглэмээр. Монголын нийгэм залуу үеээ бар цэнгээний газраар хүмүүжүүлж, хар тамхиар “угжиж”, оюуны болоод амьдралынх нь мөхөл рүү түлхэж байна. Өдрөөс өдөрт зочид буудал, “баар сав” нээгдэхээс биш номын сан, спорт клубын тоо төдий чинээ нээгдэж байна гэвэл эндүүрэл.

Бид Японы эрдэмтэн Аяако Кимүраг “Монголчуудын тархины тураал” гэж бичихэд эсэргүүцэн “хөлөө тийчилж” байсан.

Гэтэл 2020 оны Монгол залуус ардчиллыг анархизм болгон ойлгож, нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддагыг умартан урагшилж байна. Бид яалт ч үгүй тархины тураалд идэгдэж буй нь сошиалаар дүүрэн хараал ерөөл, хар тамхины хэрэглээ болон материаллаг хэрэглээнээс шууд харагдана. Ходоод нь хоосон залуус тархиа ч бас хоослоод хэд гурван төгрөгөөр тансаг хувцас өмсөж л байвал эцсийн зорилго нь! Энэ бол Монголын эмгэнэл, Монгол хүний тархины тураал.

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ОРООЦОЛДСОН “ТОМЧУУДЫН” ХҮҮХДҮҮДИЙН УРТ ЦУВАА ҮҮСЛЭЭ

Дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал

image

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар 2020 оны нэгдүгээр сарын 12-нд “Viva city” хороолол орчимд байрлах нэр бүхий зочид буудлаас мансуурсан этгээдүүдийг саатуулж, хэргийн газраас метамфетамин буюу ”мөс” гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхи татах хэрэглэлүүдийг эд мөрийн баримтаар хураан авсан. Тэдгээр хүмүүс дунд Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин Б.Буянжаргал байснаас гадна хоёр хятад иргэн байсан гэх. Дээрх этгээдүүдээс биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогдсон байна.

image

Үндсэн Хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цог

2016 онд Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү С.Цогийг “ice” буюу мөс биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байгаа мэдээлэл цацагдаж байлаа. Гэвч, түүнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй, уг дуулиан тэгсхийгээд нам жим болсон.

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Баясгалангийн хүү

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Баясгаланг Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед нь хүүг нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байв. Уг асуудал хэрхэн шийдэгдсэн нь мөн л тодорхойгүй өнгөрсөн.

МУ-ын Ерөнхийлөгч асан П.Очибатын зээ хүү Б.Чингарал

Ерөнхийлөгч асан П.Очибатын зээ хүү Б.Чингарал хар тамхины төрлийн бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, 2019 оны хоёрдугаар сард Баянзүрх дүүргийн шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгэгдсэн байдаг.

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир

УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаж байсан. Шүүхээс тэдэнд ял оноосон ч давж заалдсанаар холбогдох хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад, гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ялыг нээлттэй эдлүүлэх шийдвэр шүүх 2018 оны есдүгээр сард гаргасан юм.

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ОРООЦОЛДСОН УРЛАГИЙН “ОДОД”-ЫН ЦУВААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ДАРААГИЙН ХҮН ХЭН БАЙХ ВЭ

Сүүлийн жилүүдэд манай улсын урлаг соёлын “одод” хар тамхины хэрэгт холбогдох нь эрс нэмэгдэв. Урлагын эрхмүүдээс хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, зөөсөн гэх хэрэгт ял шийтгүүлсэн хүн олон бий.

“Харанга”-ын Х.Лхагвасүрэн хар тамхины хэрэгт холбогдож арван жилийн ял сонссон ч Ерөнхийлөгч өршөөл үзүүлж, түүнийг сулласан. Үүнээс гадна “Ice top” хамтлагийн Коби буюу С.Чулуунбаатар, Д.Манлайбаатар нар, дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал, реппер Don Dior гэх зэргээр хар тамхины хэрэгт холбогдсон урлаг соёлынхны цуваа хөвөрнө. Ингээд зогсохгүй спортынхон дундаас Улсын начин Ц.Улаанхүү хар тамхины хэргээр 11 жилийн ял сонссон байдаг.

ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас 2019 оны есдүгээр сарын 19-20 нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилсан.

image

"Мотив" хамтлагийн дуучин Жижгээ буюу Г.Эрдэнэбаяр

Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар эх сурвалж мэдээлсэн. Тодруулбал, түүнийг БГД-ийн нэгэн газарт мансуурсан байдалтай байхад нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас баривчилжээ. Дуучин Г.Эрдэнэбаяр нь өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэргээр зургаан сарын хорих ялаар шийтгүүлж байв. Гэвч тэрбээр хорих ангиас суллагдаад ийнхүү дахин гэмт хэрэг үйлдсэн нь энэ юм.

Жүжигчин Б.Энхтүвшин

Б.Энхтүвшинг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид баривчилсан. Тодруулбал, аравдугаар сарын 21-нд Б.Энхтүвшин нарыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь баривчилсан байдаг.

image

ХАР ТАМХИ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЯВДАЛ ЭРС НЭМЭГДЭВ

2018 оны жилийн эцсийн байдлаар нийт 15 удаагийн тохиолдлоор 258 грамм хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээр завдсан гэмт хэргийг Гаалийн байгууллага дангаар болон бусад хууль, хүчний байгууллагатай хамтарсан ажиллагааны үр дүнд илрүүлсэн байдаг. Харин өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар хууль бус бодисын хэмжээ хэд дахин өсчээ. Нийт долоон удаагийн тохиолдлоор 4.5 кг орчим мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эмийг улсын хилээр нэвтрүүлэхийг оролдсон гэдэг бол хэмжээний хувьд арав хорь дахин нэмэгдсэн гэсэн үг юм.

ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧДИЙН 80 ХУВЬ НЬ 19-35 НАСНЫХАН

2006 онд гэхэд нэг жилийн хугацаанд зургаан хэрэгт 33 хүнийг холбогдуулан шалгаж байж. Гэтэл 2018 оны эхний аравдугаар сарын байдлаар мансууруулах төрлийн бодистой холбоотой 162 гэмт хэрэгт 312 хүнийг холбогдуулан шалгасан байна. Энэ нь өмнөх оны мөн үед гарсан гэмт хэргээс 78-аар олон буюу 92.8 хувиар өссөн бол холбогдогчийн тоо 40 хүнээр өсчээ.

Хэрэглэгчдийг насаар нь ангилж үзвэл (2018 оны эхний 10 сарын байдлаар)

image

Статистикаас харвал 19-35 буюу ид залуу насныхан маань энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод байна. Хэргийн дийлэнх нь Улаанбаатар хотод бүртгэгддэг.

“2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой хэрэгт 333 хүн холбогдон шалгагдсан байна. Нийт хүний 85.4 хувь нь 18-35 насны залуучууд, түүний дотор 13 нь ЕБС-ийн сурагч байсан юм”

ТОО ХУДАЛ ХЭЛДЭГГҮЙ: ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх тасаг байсан, дараа нь хэлтэс болж, одоо газар болтлоо өргөжлөө

2019 оны эхний есөн сарын байдлаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлтэй холбоотой 193 хэрэгт 333 хүн холбогдон шалгагджээ. Үүний 23 хэрэг нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн. Үүнээс харахад энэ төрлийн хэрэг зөвхөн Улаанбаатарт биш хөдөө орон нутагт ч гарах болсныг харж болно. Нийт хүний 282 нь буюу 85.4 хувь нь 18-35 насны залуучууд байсан бол нийт холбогдогчийн дотор 13 сурагч, төрийн албан хаагч дөрөв байсан байна. Шуудан илгээмж ашиглан гаднын орнуудаас Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн 11 хэргийг илрүүлэн шалгажээ. 2018 оны есдүгээр сартай харьцуулахад энэ тоо 62 нэгж буюу 32.2 хувиар өссөн байна. Харин холбогдогч нарын тоо 72 нэгж буюу 21.9 хувиар өссөн байна. 2018 онд нийт 412 хүн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 36 нь буюу 8.7 хувь, 2019 оны гуравдугаар улирлын байдлаар нийт 330 хүн гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас 47 нь буюу 14.2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг давтан үйлдсэн байна.

ДАЛД ЭДИЙН ЗАСАГТ ХАР ТАМХИНЫ ЭЗЛЭХ ХЭМЖЭЭ ЗУРГАА ДАХИН НЭМЭГДЭВ

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: “Хар тамхи гэдэг асуудал ҮАБЗ-ийн анхаарах хэмжээнд яригдах сэдэв болчихсон байна шүү дээ. 2015 онд далд эдийн засагт эзлэх хар тамхины эзлэх хэмжээ 20.7 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 113 тэрбум төгрөг болж бараг тав зургаа дахин өссөн байгаа. Хар тамхины хэрэглээ чинь зохион байгуулалттай гэмт хэрэг, хүнийг рекетлэх гэх мэт хэргүүдийг араасаа дагуулдаг ийм л их аюултай эд"

УИХ-ын гишүүн Н.Учрал: “Хар тамхи, мансууруулах бодисны хэрэглээ нь өсвөр үе, залуучуудыг хамарсан, анхаарах ёстой том сэдвүүдийн нэг болсон байна. Үүнтэй холбоотойгоор нийгмийг соён гэгээрүүлэх, өргөн хүрээтэй ажлыг зохион байгуулах зайлшгүй шаардлага үүслээ. Олны танил, нийгэмд танигдсан хүмүүс нь хар тамхи хэрэглээд эхлэхээр хүүхэд залуучууд тэднийг даган дуурайх хандлагууд байдаг. Нэр хүндтэй залуучууд маань хар тамхи, мансууруулах бодисноос хол байгаач ээ. Залуу үедээ зөв үлгэр дууриалал үзүүлээч ээ гэж хичээнгүйлэн хүсэж байна. Энэ бол онцгой анхаарах асуудал”

ИД ХИЙЖ БҮТЭЭХ НАСНЫ ЗАЛУУС МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭЖ БАЙГАА НЬ ДААНЧ ГУНИГТАЙ

“Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв”-ийн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиникийн эрхлэгч С.Байгалмаа: “Хүүхэд залуус мансууруулах бодисын хор хөнөөлийг сайн мэдэхгүйн улмаас саваагүйтэж, сонирхож хэрэглэх улмаар донтогч болох байдал маш түгээмэл байна. Дэлхий нийтэд мансууруулах бодист донтсон хүмүүсийг эмчлэх нь бэрхшээлтэй хэвээр байгаа. Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв дээр мансууруулах бодис хэрэглээд ирж буй хүмүүсээс зургаан сарын хугацаанд тандалт, судалгаа авахад эдгээр хүмүүсийн 11.3 хувьд нь сэтгэцийн эмгэг аль хэдийн үүсчихсэн байгаа. Харин бусад нь энэ бодисыг тодорхой хугацаанд хэрэглээд үзчихсэн, хэрэглэгч гэсэн ангилалд орж байна.18-35 насны залуусын 30 гаруй хувь нь оюутнууд байсан нь даанч харамсалтай” гэж байсан. Ид хийж бүтээх насны идэр хонгор оюутан, залуус мансууруулах бодис хэрэглэж, бусдад уруу татагдан улмаар сэтгэцийн эмгэгтэй болж байгаа нь даанч гунигтай”


Сэтгэгдэл

Зочин [49.0.212.200] 2020-01-19 22:20:57

Монголчууд үйлдвэр олноор барьж байгуулж тогтмол ажилтай орлоготой,амьдралын баталгаатай,завгүй ажиллаж хөдөлмөрлөдөг болж бж ийм муу муухай зүйлд хутгалдахгүй явах нөхцөл бүрдэнэ.Боловсролоос гадна хөдөлмөр хүнийг хүмүуүүлдэг,бүгд болсон болоогүй дээд боловсрол эзэмшсэний гай,төрийг ч самарч,төрийн албыг ч шороотой хутгаж хар тамхи,хулгай,авилгад идэгдсэн хүмүүсээр дүүрчээ.Ардчилал,хүний эрх,эрх чөлөө нэрийн дор хийж чаддаг бсан бүх үйлдвэр заводоо устгаад,гаднаас бүхнээ зөөж хэрэглэдэг арчаагүй,өчүүхэн хүмүүс болж хувирч дээ.Тиймээс муу зүйлд автахдаа амархан,ер нь бол хэт барууныг шүтэж ирсний гай.Америкад бсан бга муу муухай,болж бүтэхгүй бүхэн Монголд ч цэцэглээд удаж бн,бид тэдний Ардчилсан нийгмийг дуурайсны гор.

Зочин [64.119.18.139] 2020-01-19 20:37:07

Хуулиа чангалахыгишаардаж бна

Зочин [192.82.70.160] 2020-01-19 17:54:28

Элбэгбаас,батхүүр нарын ардчилал эрх чөлөө гэж эх захгүй,хуульгүй болгосны гай,бас улсын баатар ч гэх шиг үхсэн баас ёстой энэ улс орноор тоглож юц хийснийх нь төлөа бүх цол хэргэм,хөрөнгийг нь хурааж шоронд нь хатаавал таарна!!! Удам судраараа далд орж үхэугээгээрээ!!!!

Зочин [103.26.193.180] 2020-01-19 10:29:15

70 кг хар тамхи зөөж явсан Баттүшиг энэ хар тамхийг монголоос зөөсөн хэмээн шүүх хурал дээр хэлсэн учрыг хуулийн байгуулллага нягтлан шалгаж ард түмэндээ хариу мэдэгдэх хэрэгтэй байна.

Зочин [14.146.95.175] 2020-01-19 09:22:00

tuuh davtagdaj baigaa bailgui de. Huree gej neg iim nasvaitsan, hamag saihan huuhen hyatadiin erhten umheetei, mongotei bur ni har tamhi sorootoi baij baidag gazar bsim gsn. amidraliin davtamj yum bizde? teneg undesten tenegeeree l baih tavilantaim bn

Зочин [14.146.95.175] 2020-01-19 09:20:53

ovoo emee, etseg ehiinh ni oyunii hoosroliin uiliin ur. huuhdee choloot tsag ge yu boloh, yumnii une tsene ge yu boloh, nom unsihg gej yu bolohiig meduuleegi osgohoor suur ni ugaasaa omhiirson osch tornidog. Odoo ongorson horvoo.

Зочин [66.181.177.114] 2020-01-19 09:13:51

ROYAL CASTEL хотхонд байдаг ерөнхийлөгчийн нэг гэрт юу юу болсон гээд байлаа , мансуурсан залуусын нэг нь өндөрөөс унасан биз дээ .

Зочин [72.143.207.51] 2020-01-19 08:54:12

Har tamhinii heregt holbogdson diplomat nariin zurgiig bas ingej il taviach, chadah uu?!!!

Хар л даа [43.242.243.19] 2020-01-19 08:08:47

Энэ бүхний шалтгаан нь Элбэгдоржийн хар гайгаа чирч ирж, Эх орныг минь сүйрүүлэхээр явуулдаг санаатай ажиллагаанй үр дүн юм. Залуусыг архи тололоом хар тархиар мансууруулах байж өөрийнхөа худал үгэнд итгүүлэх аргаах бүх иуу муухай зорилгодоо ашигладаг хүмүшс бол АН. Одоо та нар тэр залуусыхаа байж байгаа царай, хүмүүжил үг яриаг хар л даа! Монгол орон аэзээ ч ийм байгаагүй!

Зочин [120.235.21.24] 2020-01-19 19:19:10

Ugiin iim baisan. Neeh yum meddeg yum shig haa hamaagui soliorohoo boli. Chinii uyd l saihan bsim bgz biz. Arhinii emchilgeegee ehel. Dandaa l neg tolgoi bogsgui yum shig hen negnees bolood amidral ni suirtsen hog shaarnuud ta nar ehleed alga bolbol sain bn

Зочин [202.9.47.9] 2020-01-19 07:33:16

Энэ сэжигийн улс аль 100 жилийн өмнө устаж мөхөх ёстой байсан юм.

Зочин [172.58.142.211] 2020-01-19 13:37:36

Buu gorid sanasnii chini garz

Unshigch [94.107.109.12] 2020-01-19 04:03:47

Huulia changalaach ee! Aziin busad ornuudiin jisheeg avmaar daa. Ondor huuli gargaj olon niiteeree odoo temtsehgui bol oroitloo shuu ! Mongol ulsiin ireedui son

Зочин [192.82.73.45] 2020-01-19 00:36:04

хүний наймаа хар тамхинаас илүү чанга ял оноох нь зөв

Зочин [122.201.24.195] 2020-01-18 22:10:27

Tur zasag baril baigaa hog shaarnuudaas bolj baina

NO DRUG [114.159.65.125] 2020-01-18 21:01:10

Har tamhi, mansuuruulah bodis bol hend ch hereggui hog, mash hor hunuultei shaar shavhruu, teneg, erguu, gajig muu pizdakuud sharilj shaaj mansuurch yadag bnaa, yu ni goyo saihan bnaa pizda, ternii orond muruuruu arhia gudraad l shaaj yavahgui, ork, umbuu, dunkuu pizdakuud!!!!!.....

Зочин [203.169.49.100] 2020-01-18 20:24:17

Ийм сул төр байгаа цагт сайн үйл ховордож муу зүйл дэлгэрч байна

Зочин [202.9.47.1] 2020-01-19 22:46:54

яг онож хэллээ

Зочин [64.119.24.71] 2020-01-18 20:14:08

хааны байна уу харцын байна уу хүүхэд аль нь ч бай хариуцлагийг нь ижил хүлээлгэ тэгээл болоо

Зочин [202.9.47.9] 2020-01-18 18:16:23

хүний эрх, эрх чөлөө хэтэрвэл нийгэм улс оронд завхрал авчирдаг юм

Зочин [192.82.76.211] 2020-01-18 17:23:19

УБ БААРУУД 20 ОРЧИМ НАСНЫ БАЦААНУУДААР ДҮҮРСЭН БАЙНА ГЭНЭ. МОНГОЛЧУУДАД ИРЭЭДҮЙ ҮГҮЙ БОЛСОН ЮМ БИЛЭЭ. МОНГОЛ ЗАЛУУС АРХИ ТАМХИНД ТОЛГОЙГОО МЭДҮҮЛСЭН.

11-11 [192.82.73.45] 2020-01-18 15:25:30

баарыг татан буулгаж тайчдаг үзүүлбэрийг өөр газар үзүүлдэг болгох

Зочин [202.179.31.99] 2020-01-18 15:02:48

Эх орны минь ирээдүй үнэхээр сэтгэл түгшим болоод байгааг энэ Ерөнхийлөгч,УИХ-ын дарга,ЕСайдууд мэддэг,анзаардаг болов уу? Үнэхээр л Монголчууд 30 жил ёстой тархины тураалд орж зөвхөн харийг/барууныг/ шүтэх бэртгэчин үзлээр хүмүүжсэний гай,гор гарч байна.Одоо ер нь л дийлдэхээ байж мэдэх хэмжээнд хүрчихлээ шүү.Тэтгэвэр тэглэнэ гэж өөртөө зориулан авсан зээл тэглэхийн оронд наад хар тамхиныхаа асуудлыг ҮАБЗөвлөлөөрөө хэлэлцээч дээ,энэ чинь Монголын ирээдүй үр хүүхдийн хувь заяаны асуудал шүү дээ.Монголын дархлааны асуудал.

Зочин [103.212.117.83] 2020-01-19 17:51:04

Манай ерөнхийлөгчийн хүүхдүүд хар тамхичид, хэрэг нь утаа манан шиг алга болсон нь тун саяхан

Зочин [64.119.24.234] 2020-01-18 16:54:38

Энэ маш хэцүү зовлон байх. Гэр бүлээрээ зовдог гэсгээл байх. Иймд бас тодорхой хүрээнд зовлонгоо өөрсдөө шийдэхгүй бол бусад хүмүүс дургүйцэнэ. Хар тамхичин хүү, охинтой хүмүүсийг хохь гэж хэлэхгүй. Гэхдээ хар тамхины худалдааны сүлжээг илрүүлэн зогсоох нь нийгмийн ирээдүйд хэрэгтэй.

Hulchgar [202.9.46.191] 2020-01-18 13:23:59

Naad jagsaltiin chini ehend battulgyn hvv baih yostoi hulchiigaad zvrh hvrsengvi yu.

Зочин [122.201.21.139] 2020-01-19 01:06:21

Agreed.

Зочин [66.181.161.22] 2020-01-18 13:17:11

НЯМДОРЖ ГЭЖ ШААР, ОГЦОР!!!

Зочин [202.126.89.40] 2020-01-18 10:11:43

Төрөөс төрсөн тэрбумтан , түмний буянгаар хэдэн төгрөгтэй болсон дуучид нар л хар тамхи татаж баар цэнгээний газраар мансуурч байгаа биздээ .Өнөө маргаашаа арай чүү өнгөрөөж буй иргэд , өвдөх эрхгүй хөдөлмөрлөж буй хүмүүс хар тамхи татахгүй .Хар тамхи мөнгөтэй хүмүүс , баячуудын тэнэг эрх хүүхдийг чиглэж уруу татаж оруулж мөнгийг саадаг .

irgen [202.9.40.82] 2020-01-18 09:43:50

Baychuudiin huuhed yah ve.Herengendee byluurch ureh uoma olj ydaj bn.Yduuchuud ajilgui.oldohgui.tsaga engereeh hymd gazargui tgd arhind jivj duuslaa.Ard tumen arhini talaar munch ih yrij bn.Tur zasag n daanch arga hemjee avahgui uom.Odoo huuhdiin derged arhi uuval torgono gene.Bolj bn.Eshee olon changa huuli batlah heregtei bn

j [73.181.73.133] 2020-01-18 08:59:23

Mongold zaluuchuud choloot tsagaa ir duntei ongoruuleh orchin gazar n bhgui...,Bgaa yum n l bar Nom unshihgui

Зочин [120.235.21.24] 2020-01-19 19:22:12

Yag mondoo. Nom unshih, ooriigoo oloh gej yum baihgui bolohoor l ene niigem ooroo ayndaa ooriigoo bulshilna. Tsag hugatsaanii l asuudal.

Зочин [64.119.24.234] 2020-01-18 12:38:34

Ном хэвлэлийн газрууд худал зохиосон амьдралаас тасархай зүйл худалдаж байна. Маш сонирхолтой бодож тунгаах ном хэвлэл огт байхгүй. Сагсуурч бичдэг хэдэн шүлэг дэрлэгч нарыг зохиолж гэхгүй.

Зочин [202.9.47.9] 2020-01-18 08:28:46

Америкийн нийгэмд архидалт хар тамхи биеэ үнэлэлт садар самуун явдал гэр бүлийн хүчирхийлэл эдийн засгийн хямрал өр зээл хууль бус цагаачид дүрвэгсэдийг авчирсан ардчилалыг америкчууд хараан зүхэж үзэн ядаж ерөнхийлөгч Трампыг дэмжиж Агуу Америк байгуулахыг хүсэж байна.


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.