Цуврал 4. Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар

Н.Саранчимэг / Улстөр

Мэдээ.мн сайт “Хөөн хэлэлцэх хугацаа буюу Зууны луйвар” гэсэн сэдэвтэй цувралыг явуулж байгаа билээ. Эрх баригчид иргэдийн эрх ашгийг дорд үзэж, албан тушаалтан, авилгачдын толгойг илэх зорилгоор Эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулсны хамгийн сонгодог жишээ бол яах аргагүй Хөөн хэлэлцэх хугацаа байсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тиймээс бид ийм алхмыг дахин давтуулахгүйн тулд дахин дахин сануулж Зууны луйвар хэмээн нэрийдэж байгаа юм.

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлаар хэн хэн санал бодлоо хэрхэн илэрхийлж байсныг тэр бүр хүн мэддэггүй. Анхааран сонссон нь нэгэн байхад анзаараагүй өнгөрөөсөн нөгөө нь ч бий. УИХ-ын чуулганы танхимд Хөөн хэлэлцэх хугацааны талаар хэлэлцэж байхад дэмжсэн татгалзсан саналууд гардаг нь тодорхой. Гэхдээ бүх зүйл баримт дээр тулгуурлах зарчимтай болохоор мэргэжлийн хүний үгийг эргэж сануулмаар байна. Улсын Дээд шүүхийн шүүгч Б. Батцэрэн: “Эрүүгийн хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тооцох журмыг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2002 оны хуульд, 2008 он хүртэл нэг янзаар, 2008 оноос хойш нэг янзаар шүүхийн практикт хэрэглэж ирсэн. Энэ нь 2008 онд хуульд өөрчлөлт орсонтой холбоотой. Тэр үед яллагдагчаар татсан буюу эрүүгийн хариуцлагад татсан энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоодог байсан. Цаашаа бол энэ хэргийг ердийн журмаар шийдвэрлээд, зохих ялыг нь оногдуулдаг, энэ нь ял шийтгэл гарцаагүй байх зарчимд нийцнэ гэж үздэг байсан.

2008 онд хуульд өөрчлөлт орсноос хойш энэ хэргийг гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш байцаан шийтгэх ажиллагааны аль ч үе шатанд хамаагүй, шүүхийн шатанд ч хамаагүй тэр хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрвөл энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгодог ийм байдлаар шүүхийн практикт энэ зохицуулалтыг хэрэглэж ирсэн.

Сөрөг үр дагавар нь юу гэж гарсан бэ гэхээр, 2008 онд бол хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байсныг Улсын Их Хурлаас зургаан сар болгож багасгасан. Ингэснээр ямар ч хөнгөн гэмт хэргийг хэрэг бүртгэлт явуулаад, шүүхээр анхан, давах юм уу? Хяналтын шатан дээр хянан шийдвэрлэхэд энэ зургаан сарын хугацаа дуусдаг. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн дийлэнх хүмүүс бол энэ үндэслэлээр хэрэг нь хэрэгсэхгүй болж ял завших ийм сөрөг байдал ажиглагдсан.

Тийм учраас одоо энэ шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, ял сонсгосноор хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсоох тухай Эрүүгийн хуулийн 1.10-т заасан энэ заалтын дагуу, нэгэнт л ял сонсгосон, эрүүгийн хэрэг үүсгэсэн бол цаашаа хэргийг ердийн журмаар шалгахаар ингэж зохицуулагдсан. Энэ нь ХБНГУ-ын Эрүүгийн хуультай яг адилхан зохицуулалт байгаа” гэсэн байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:37

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:37

Иргэн [202.21.124.132] 2020-01-26 03:09:40

Ер нь энэ “хөөн хэлэлцэх хугацаа“ гэдэг хуулийн зүйл заалтаа Төрд ажилладаг, төрийн өмчтэй харьцдаг бүх албан тушаалтнуудад үйлчлэхгүй, хамаарахгүй болгож болдоггүй юм уу?! Ингээд ярихаар Үндсэн хууль, хүний эрх, ялгаварлан гудаархах нтр гээд ярьдаг! Гэтэл Төрд ажиллаж байгаа хүмүүс эх орныхоо төлөө ард түмний төлөө гэж гарч ирчихээд, том эрх мэдэл авмагцаа эргээд ядарсан ард түмнээрээ тоглодог, доромжилдог, хуурдаг, мэхэлдэг, авлига авдаг, мөнгөө угаадаг, хүүлдэг, гэмт хэрэг үйлддэг!!! Бидний төлөө гэж худлаа популизмддэг! Тэдний хувьд ямар ч хөөн хэлэлцэх хугацаа гэж байх ёсгүй юм биш үү!!!

Sfgh [202.126.89.210] 2020-01-26 01:26:39

Dahin shalgaj hariytslaga toots ni zow. Ulsiin mon idsen hylgaich nariig oogshuulj bolohgui shuu. Bid buhnii tatwariin mon shuu dee. Ih hyrliin gishuun garamjaw yndarma nar ulsad ychryylsan hohirolo toloo shaardaj ba. Ard tumen. Gemgui tsaraitai zytagtaar garah wum

123 [49.195.193.80] 2020-01-25 12:03:41

Дэлхийн аль ч улсад байхгүй авлигач этгээдийг аврах хууль хийсэн. Ингэж хууль гаргасан нь энэ улс авилгадаа живсэн, авилгаа жигших биш дэмжих соёлтойг нь харуулж байгаашт.

Зочин [66.249.82.168] 2020-01-25 05:52:57

хуулийн шинэчлэл ямарч авилгал гэмт хэрэгт хамаарахгүйгээр 3 сая иргэний эрхийг хамгаалах замаар шинэчлэгдэж явдаг гэдгийг ойлгох нь чухал. тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааг оруулсан эрүүгийн хууль бол батхүүд зориулагдсан биш.

Зочин [66.249.82.168] 2020-01-25 05:51:23

Прокурорын авилгалаас болж учирсан хор уршигийг хүний эрхийг хангасан концепцыг авч хаяснаар зохицуулж байгаа нь яавч шудрага ёсонд нийцэхгүй. НЯМБААТАР ГИШҮҮН чи юу хийчихвээ?

Зочин [66.249.82.168] 2020-01-25 05:49:56

ГЭМ бурууг шүүх тогтоодог иргэнийг мөрдөн шалгах хууль хүчирхийлэлийг хэмжээтэй хязгаарлсан бие даасан концепц бол хөөн хэлэлцэх хугацаа гэдгийг ойлгоорой. хөөн хэлэлцэх хугацаанд яагаад хэрэг шийдэгдэхгүй байгаа вэ гэхээр прокурорын авилгал тэдний үйл ажиллгааны булхайгаас болж байгаа асуудал юм.

раднаабазарын зөв байсан. [66.249.82.168] 2020-01-25 05:47:46

Ямарч иргэн яллагдагчаар татагдснаас эхлээд шүүхийн шийдвэр гарах хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоолуулаад хэрэг нь хэрэгсэхгүй болох учиртай. Тухайн иргэнийг мөрдөн шалгах шүүх ажиллагаа нь хугацаатай байх ёстой. Энэ бол хүний эрхийг хангасан бие даасан концепц юм. Энэ зохицуулалт алга болсноор иргэн шалгагдах хугацаандаа маш их хохирох юм. Хэргийг зориуд удаан шалгах тусам хохирол үргэлжилнэ. Мөн зүйлчлэл үндэсллэгүйгээр тогтоосон прокурорын ажиллгаанаас эхлээд иргэн хохирч эхэлдэг. Хөөн хэлэлцэх хугацаан дотороо шийдэж чадаагүй бол цагаатга гэдэг зарчим юм. Аливаа хуулийн шинэчлэл нь цаг үеээ дагаж байдаг учраас энэ нь 3 сая иргэний эрхтэй холбоотой шинэчлэл мөн прокурор шүүхийг чанаржуулахыг шахсан зохицуулалт болхоос жаст батхүү гэдэг нэг иргэнд зориулагдсан зүйл биш. Удахгүй монголчууд өөрсдөө хохиролоо амсаж эхэлнэ.жаст батхүү юу 3 сая иргэний эрх үү гэдэг дээр

Зочин [64.119.20.18] 2020-01-25 00:23:20

Буу суржигнэ , буу дур эсгэ ...


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.