Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Дэлхий дахинд шинэ коронавирусийн халдвараар олон хүн өвдөж байгаатай холбогдуулан иргэд та бүхэнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Нийслэлийн онцгой комиссоос хүргэж байна. Одоогийн байдлаар манай улсад шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээгүй боловч Эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа юм.

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндөгийг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
  • Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
  • Түүхий ус уухгүй байх;
  • Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
  • Арьс, салстаа гэмтээхгүй байх;
  • Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
  • Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
  • Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
  • Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх зэрэг болно.

image


Сэтгэгдэл

Енхбат [66.181.161.44] 2020-01-26 10:23:41

Оюутаны амралтыг хоишлуулах херегтеи бна ед на хуухед ного талаар теегч бас дарахла муу баига шуу де

Зочин [202.55.188.89] 2020-01-26 12:14:16

Hvmvvs bidnees l ih shaltgaalna shvvdee tiimees hvn bvr dor bvrnee anhaarah ni chuhalaa manaihaan

зочин [202.126.89.171] 2020-01-26 10:08:41

Өндөр тунтай В Витамин /В1 В6 В12/ сайн гэнэ эдгэрсэн хүмүүсийн гол эмчилгээ юм байна мөн урьдчилан сэргийлэхэд дархлаа мэдрэлийн системийг сайн дэмжих хэрэгтэй гэнэ

Яаралтай арга хэмжээ аваач [103.26.193.234] 2020-01-26 09:54:11

Хятадын том дарга нь өвчлөл хурдтай тархаж нөхцөо байдал маш хүндэрч буйг албан ёсоор мэдэгдсэн байна манайхан яая гээд ч яаж ч чадахгүй гээд ингээд алхайгаад сууж байдаг юмуу. 1 хурал хийсэн болчихоод. Угаас хэдэн арван жилээр утаа тоосоор амьсгалсан хотынхон уушигны өвчнөөр хиарах магадлал маш өндөр. Уушигны сүрьeэтэй хүмүүс ч хэцүү байх. Бас ханиад томуугаар өвчилж сул биe тэй болсон хүүхэд хөгшид. Хүрэлсүх гуай яагаад чимээгүй нөгөө шахмал шигээ гүрийгээд өнгөрнө гэж бодоод байгаа юм биш биз


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.