Мандатын тоог эцэслэн тогтооход тав хоног дутуу байна

Н.Саранчимэг / Улстөр

Учир нь, УИХ-ын 2020 оны сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг ирэх сарын1-нээс өмнө тогтоох хуулийн заалттай. Тийм болохоор СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгийн хэлснээр тойргийн хуваарилалт, тойрогт харгалзах мандатын тоог хоёрдугаар сарын 1-нээс өмнө УИХ шийднэ. Тэгэхээр энэ долоо хоногт тойргийн хуваарилалт, мандатын тоог эцэслэх асуудлууд УИХ-аар яригдаж эхлэх нь тодорхой. Хэрхэн шийдэх нь л анхаарал татсан асуудал юм.Сонгуулийн тухай хуульд мандатын тоог тогтоохдоо газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, засаг, захиргаа, нэгжийн хуваарийг харгалзана гэж байгаа учраас олон хүн амтай бол олон мандаттай, цөөн хүн амтай бол цөөн мандаттай байна гэсэн хуучин зарчим байхгүй болсон.

Хэрвээ оршин суугаа хүн амын тоогоор тэгшитгэн мандат хуваарилсан нөхцөлд 76 суудлын бараг тал нь Улаанбаатарт хуваарилагдаж, үлдсэн нь орон нутагт хуваарилагдана, засаг захиргааны нэгжээр хуваарилсан нөхцөлд орон нутагт маш цөөн тооны саналаар УИХ-д сонгогдон гарах боломжтой. Яг ийм нөхцөл байдал үүсээд байгаа үед мандатын хуваарилалт асуултын тэмдэг дагуулахаас яахав. Урьдчилсан байдлаар сонгуулийг 26 тойргоор явуулж, нийслэл Улаанбаатарт 24 мандат, орон нутагт 52 мандат хуваарилах таамагтай байгаа юм.

Өмнөх 2016 оны сонгуулиар нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар аймагт тус бүр нэг мандат нэмж хоёр болгох, нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн мандатын тоог нэгээр цөөлж тус бүр тав, Баянгол, Чингэлтэйн мандатын тоог мөн нэгээр цөөлж тус бүр гурав болгох тухай ярилцаж байгаа гэх ажиг байгаа. Харин АН-ын зүгээс нийслэлийн мандатыг цөөлж, орон нутаг руу нэмэхийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Ер нь тойргийн хуваариалалт, мандатын тоог хэрхэн тогтоохоос 2020 оны шинэ парламентын дүр төрхийг тодорхойлох боломжтой болно.

Энэ асуудал дээр гишүүд ямар саналтай байна вэ?

image

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: Сонгуулийн тухай хуульд сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, нутаг дэвсгэр газар нутгийн хэмжээг харгалзан тогтооно гэсэн заалттай. Тиймээс хуулийн энэ заалтыг баримтлаад сонгуулийн тойрог, мандатын тоог тогтооно. Одоогоор дөрвөн аймгийн мандатыг нэмэх асуудлыг ярьж байна.Өөр бусад аймгуудаас хасах, нэмэх асуудлыг яриагүй.Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган аймаг нэг мандаттай. Тиймээс нийслэлийн 28 мандатаас дөрвийг нь нэг мандаттай аймгууд руу шилжүүлэхтухай ярилцсан. Гэхдээ одоогоор эцэслэншийдээгүй байна. Одоогийн байдлаар 26 тойрогтой байхаар ярилцаж байгаа.

image

АН-ын дарга,УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Хүн амын тоон үзүүлэлтээр авч үзвэл нийт хүн амын 43 хувь нь Улаанбаатар хотод тул 35 мандат оногдохоор байна. Харин нэг мандаттай аймгуудад мандат нэмж, олон болгох зорилт байгаа бол хамгийн цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар асуудлыг шийдэх санал гаргаад байна. Уг саналд тусгаснаар сонгуулийн тойргийг байгуулахдаа Улаанбаатар хотын мандатын тоог бууруулахгүй байх, үүний тулд цөөн хүн амтай аймгаас эхлэн аймгууд дотроо шилжүүлэх замаар асуудлыг шийдэх нь шударга ёсонд нийцнэ.

image

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Мандатын тоог тогтоохдоо хүн амын тоо, газар нутаг, засаг захиргааны нэгжийн хэмжээг харгалзана гэдэг шинэ зарчим орж ирсэн. Ер нь, Сонгуулийн тухай хуульд мандатын тоог тогтоохдоо газар нутгийн хэмжээ, хүн амын тоо, засаг, захиргаа, нэгжийн хуваарийг харна гэсэн. Тэгэхээр олон хүн амтай бол олон мандаттай, цөөн хүн амтай бол цөөн мандаттай байна гэсэн хуучин зарчим байхгүй болсон.Говь-Алтай аймагтболж өгвөл гурван мандат нэмчихмээр байна.

УИХ-ын гишүүн Н.Учрал: Мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс л авч байна. Түүнээс биш нам, бүлгийн хуралд тойрог, мандатын хуваарилалтынталаар яриагүй. Нийслэлд хүн амын 50 хувь нь амьдарч байгаа.Тиймээс нийслэлийн мандатын тоог хасах ёсгүй гэсэн байр суурьтай байна.Ялангуяа Сонгинохайрхан дүүрэг 330 мянган оршин суугч, 240 мянган сонгогчтой тойрог.Зургаан мандатад хуваасан ч зарим аймгаас их хүн амтай шүү.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Тойрог, мандатын хуваарилалтыг эцэслэн шийдээгүй байна.Харин нэг мандаттай Сүхбаатар, Булган, Дундговь, Говь-­Алтай аймгийн мандатын тоог хоёр болгохоор ярилцаж байгаа.Ингэхдээ нийслэлийндөрвөн мандатыг хасаж, аймгуудад шилжүүлнэ. 1992, 1996, 2008 онд сонгууль явуулахад нийслэл 20 мандаттай байсан шүү дээ. Харин одоо бүр 28 болсон байгаа.

image

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Мандатын тоог тогтоох, той­рог хуваахдаа хүн амын нягтар­шил, газар зүйн байрлал, эдийн засгийн нөхцөл байдлыг харгал­зах ёстой гэсэн байр суурьтай байна. Тухайлбал, хүн амын тоогоор дундаж хэмжээнд байгаа аймгууд хоёр мандаттай, 100 мянгаас дээш хүн амтай аймаг гурав буюу түүнээс дээш мандаттай байх нь зөв. Харин100мянгаас доош хүн амтай атлаа дөрвөн мандаттай аймаг байвал мандатын тоог хасах ёстой.Ер нь хүн ам их төвлөрсөн нийслэлийн мандатаас хасаж аймагт шилжүүлэх нь туйлын зорилго байж болохгүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Нэг мандаттай аймгуудыг хоёр болгож байгааг ойлгож байгаа. Хуульдаа олон мандат гэж тусгасан учраас хоёр болгох нь зөв.

УИХ-ын гишүүн Л.Болд: Сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын хамгийн үнэт зүйл нь иргэдийн тэгш эрхийн асуудал. Түүнээс биш аль нэг нам нь нийслэл эсвэл орон нутагтаа илүү суудал авна гэж тооцож болохгүй. Өөрөөр хэлбэл, нийслэлд бага санал авна гэж орон нутагт мандат илүү хуваарилах нь буруу. Ер нь өнгөрсөн 30 жилд ийм л байдлаар мандат, тойргийн хуваарилалтыг хийсэн. Тиймээс манай намын хувьд энэ асуудлаар зөвлөлдөж, саналаа өгнө.

УИХ-ын гишүүн А.Ундраа: Мандатын хуваарилалтыг одоохондоо хийгээгүй байгаа. Албан бус мэдээллээр нийслэлийн дүүргүүдийн мандатын тоог цөөлөх, орон нутагт нэмэгдүүлнэ гэсэн чигтэй байна. Хүн амынхаа тоотой дүйцүүлж үзвэл Улаанбаатар хотод Монголын хүн амын тал хувь нь амьдарч байгаа учраас 76 мандатын тэн хагас нь ногдох ёстой.

image

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Одоохондоо нийслэлээс хасаад, аймгийн мандатын тоог нэмнэ гэдэг асуудлыг оруулж ирээд бид хоорондоо талцаж хуваагдсан зүйл алга. Ер нь Сонгуулийн хуулийн гол зарчмын нэг нь тойрог, мандатыг хуваарилах явдал. Цаашлаад ард иргэдэд тэгш сонголт хийх боломж, бололцоогоор хангах нь чухал байгаа юм.Энэ утгаараа Булган, Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай аймгийн мандатын тоог нэмэх талаар ярьж байна.

Булган аймаг зайлшгүй хоёр мандаттай байх учиртай

Өмнөх 2016 оны сонгуулиар нэг мандаттай байсан Говь-Алтай, Булган, Дундговь, Сүхбаатар аймагт тус бүр нэг мандат нэмж хоёр болгох асуудал МАН, АН хоёрыг бүү хэл, хот хөдөөгөөс сонгогдсон гишүүдийг хооронд нь талцуулсан үйл явц болж мэдэхээр байна. Гэхдээ өмнөх сонгуулийн үед ч МАН-ынхан сөрөг хүчин байхдаа эдгээр аймгийг хоёр мандаттай болгохыг шаардаж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Энэ нь яалт ч үгүй зарчмын асуудал. Жишээлбэл, Булган аймаг 62 мянган хүн амтай атлаа УИХ-д нэг төлөөлөлтэй. Өмнө нь хоёр байсныг болиулсан шүү дээ.Энэ бүхнээс үзэхэд Булган аймаг зайлшгүй хоёр мандаттай байх учиртай. Ерөөсөө л аймаг, нийслэлийн мандатын тоонд өөрчлөлт оруулах гол үндэслэл нь тэгш байдлыг хангах тухай ойлголт. Энэ бол зүй ёсны хэрэг. Бусдаар бол мандатын тоог айхавтар өөрчлөхгүй болов уу гэж харж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт2016 оны тойрог мандат хуваахад Дундговь, Булган, Сүхбаатар, Говь-Алтай аймгуудын мандатыг хасч нэг болгосон. Энэ нь газар нутгийн хувьд ч, хүн амын хувьд ч, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд ч харьцангуй болсон шийдвэр. Тиймээс нийслэлээс тодорхой мандатыг хасч нэг мандаттай аймгуудад хуваарилах асуудлыг бид ярьж байгаа” хэмэээсэн.

Тэгвэл мандат нэмсний давуу тал юу вэ?

УИХ-ын гишүүн С.БямбацогтУИХ-ын гишүүн хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, сонгогч ард иргэдийг төлөөлөх гэсэн гурван үүрэгтэй. Бид иргэд, сонгогчдоо төлөөлөх ажлаа маш сайн хийдэг. Иргэдтэй уулздаг, тойрогтоо хөрөнгө оруулалт хуваарилуулдаг. Иргэдийнхээ дуу хоолойг төр засгийн бодлогод хүргэдэг. Олон гишүүнтэй байна гэдэг тэр хэмжээгээрээ тухайн аймаг, дүүргийн иргэдийнхээ дуу хоолойг илүү тод хүргэж чадна. Нэг гишүүн байх, гурван гишүүн байх ялгаатай. Нэгэнт л бид Үндсэн хуулиараа мажоритар тогтолцоогоор сонгууль явуулна гэчихсэн. 26 тойргоос сонгогдсон гишүүд өөрсдийнхөө тойрогт илүү хөрөнгө оруулалт хийх, нутаг орноо хөгжүүлэх, ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажилладаг. Ингэхэд нэг гишүүнтэй байвал дуу хоолой сул байна. Гурван гишүүнтэй байвал илүү дуу хоолой хүчтэй байна. Тиймээс тойрог, мандатын тоо тухайн аймаг, дүүргийн ард иргэдийн амьдрал, хөгжилтэй шууд холбогддог гэж ойлгож болно” гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.187.176] 2020-01-28 19:29:27

Хотоос хоёр намын цайрчихсан гарууд гарахгүйгээ мэдээд хөдөө орон нутаг руу хүмүүсийг нь угаахад амар гээд суух суудлаа олон болгож байгаа юм биз дээ бараг хүнгүй болсон орон нутгаас гарахад амар биз заль мэх ээ гэж

" Coronavirus Hychee avaj bna shuu ! " [202.9.41.27] 2020-01-28 02:57:57

Yun Songuul ve ? Yun Uls Tur ve? Ayul bolj bna shuu ! " Coronavirus Hychee avaj bna " shuu ! Yun chin Tsagaan Sar ve ! Ayul bolj bna shuu ! Mash Bolgoomjtoi baigaarai !

Иргэн [202.9.46.201] 2020-01-27 22:20:18

2020 оны сонгуульд АН сураггүй ээ!Ёстой мөрийцсөн ч алдахгүй ээ!!!

Зочин [103.57.95.98] 2020-01-27 12:31:44

songuuliig chin hvn ugdug bzd gazar nutag ugdggui bzd 30 jil jonhuurlaa odoo boloo bzd ub d 50 hubiig ug esbel ulsaaraa neg toirog bol shudraga yosnii zarchim naad luibraa bolison ni der de

peren [64.119.25.228] 2020-01-27 11:41:23

oron nutagt olon mandat baih heregtei.ulaanbaatart bur tsuuhun baih heregtei.

Зочин [139.5.219.38] 2020-01-27 10:30:06

РАДНААСЭД МУУ ХҮН БАЙНА.

Зочин [64.119.20.18] 2020-01-27 10:19:09

УИХ- н гишууд ээ ( бор халзан тологнууд ээ, Дашбалбарын нэрлэснээр !) , МАН -ынхаан ( борлон ухнууд аа , нийтийн хэллэгээр !) , ахин дахин ТЭНЭГТЭХЭЭ боливол яасан юм ...??!!! Газар нутаг том ( хун ам сийрэг !) гээд : АНУ - Алесикт бусад штаттуудаас олон сенатч ; ОХУ - сибирт бусад муж хязгаараас олон торийн думын гишуун ; БНХАУ - овор монголд Илуу олон ардын хурлын толоологч сонгодог юм уу ??!!! ГАГЦХУУ СОНГОГЧ ба СОНГОГДОГЧДЫНХОО ТЭГШ ЭРХИЙГ ( ух -ээр олгосон !) ХУНДЭТГЭН 40 000 ОРШИН СУУГЧИД ( дунджаар !) НЭГ УИХ ЫН ГиШУУН БАЙХ зАРЧИМЫГ БАРИМТЛАН засаг захиргааны нэгжуудээ ТОЙрОГТ ХУВААРИЛАХ нь ЗУЙД НИЙЦЭНЭ - СОНГОГЧИД ч ИЙМ БАЙХЫГ ХУСЭН ХУЛЭЭЖ БАЙНА ....

БИ [202.72.245.123] 2020-01-28 13:49:49

Зөв

Иргэн [202.9.46.201] 2020-01-27 22:16:14

Аймаар цэцэн , бас их өндөр боловсролтой бололтой Товарищ байхнээ. Даан ч бичсэн зүйл чинь нэг бишээ. Дахиад умш найзаа. Хахаха

Зочин [66.181.187.154] 2020-01-27 09:53:10

МАН АН хоёр бүлэг байгуулвал их юм. Шинэ залуу намууддын эвсэл төр барих болно. Популист амлалт намын доторх зөрчил хэцүү шүү

Зочин [192.82.74.89] 2020-01-27 09:06:36

ЭНЭ УЛСАД ЕР НЬ ТЭГШ БАЙДАЛ ТОГТООХГҮЙ БАЙХЫН ТӨЛӨӨ Л БАЙХЫН МАН & ХҮРЭЛСҮХ .ХАМГИЙН ИХ ХҮН АМТАЙ 8 АЙМАГ 3 МАНДАТТАЙ ҮЛДСЭН 12 АЙМАГ 2 МАНДАТТАЙ НИЙЙСЛЭЛД 28 МАНДАТ ХЭВЭЭРЭЭ ГЭЭД БАТЛАХАД ЯАГААД БОЛОХГҮЙ БАЙНАА ЯАЖ Ч ХУВААРИЛАЖ ИЙШ ТИЙШ НЬ ЗӨӨЖ ГҮЙСЭН ХҮРЭЛСҮХ ЭЭ НАМ ЧИНЬ 18-20 СУУДАЛ АВНА ГЭЭД 2016-2020 ОНД БАЙГАА БАЫДЛЫГ ЧИНЬ ТОДОРХОЙЛЧИХСОН

Зочин [203.91.116.233] 2020-01-27 08:48:01

ХЭН НИЙСЛЭЛД ИРЭЭД ШАВ ГЭСЭН ЮМ. ТЭР ОРОН НУТАГТАА МАНДАТАА ӨГ2.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.