Сонгуулийг зургаадугаар сарын 24-нд зохион байгуулахаар болов

Н.Саранчимэг / Хууль

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2020 оны УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 24-ний лхагва гарагт байхаар тогтоолын төсөлд тусгажээ. ТББ-ын хорооны санал хураалтад 12 гишүүн оролцсоноос ес нь дэмжсэнээр тогтоолын төслийг УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо.

Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномдорж:Сонгуулийн санал авах хугацааны хувьд зургаадугаар сарын 24-нөөр санал оруулж байна. Лхагва гараг илүү тохиромжтой. Пүрэв, баасан гарагт тогтохоор амралтын өдөртэй давхцаад хүмүүс амарчихдаг. 6 дугаар сарын 24-нөөр тогтвол бид дараагийн хуваариудаа хийнэ” гэсэн юм.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:27

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:27

Zochin [202.126.89.44] 2020-01-28 16:14:55

МАН 38, АН 38 санал авна.

Зочин [150.129.143.161] 2020-01-28 10:02:53

Уул нь МАН үүсгэн байгуулагдаад 2020 оны 06 сарын 25 нд яг 100 жил болох юм байна лээ шүү ! Учир нь 1920 оны 06-р сарын 25 нд Хүрээний ба Консулын 2 нууц бүлгэм нэгдэж Монгол Ардын намыг анх байгуулсан түүхтэй 1921 оны 03- сарын 01 нд Оросын большщвикуудын заавраар байгуулсан тоглоомын Намыг манайхан "МАН байгуулагдсан өдөр буюу Эх орончидын өдөр" гэж андуураад байгаа юм 2020 оны УИХ-ын сонгууль нь Ардын нам үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн өмнөх өдөр тохиож байгаа юм байна шүү Олон түмний дунд яг өнөөдөр Ардын намын нэр хүнд Н.Энхбаяр удирдагчитай МАХН-ынхаас дор орчихсон тууж яваа гэдгийг Ардын намын удирдагчид эрх биш ойлгож л байдаг байгаа даа Бурхан минь ! 100 ЖИЛИЙН ОЙН ӨДРҮҮДЭЭР ЖАСААГАА УНШУУЛАВ ДАА

Зочин [64.119.24.232] 2020-01-28 09:01:11

СЕХ-НЫ ДАРГА СОДНОМЦЭРЭН ГЭЭЧ. САРАНЧИМЭГ ГУАЙ

zochin [124.158.112.89] 2020-01-28 08:31:57

24-24


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.