2.5 сая хэрэглэгчдэд урьдчилан сэргийлэх мессеж илгээжээ

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрөөс Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний удирдамж”-ид заагдсан 17 үйл ажиллагааны биелэлтийг ханган ажиллаж байна. Тухайлбал,

-Аймаг, нийслэлийн хэмжээнд үндсэн 24 “Шуурхай штаб”-ыг байгуулан, Гамшгаас хамгаалах 452 албадыг 24 цагийн горимд шилжүүлэн бэлэн байдлыг хангуулан ажиллуулж байна. Онцгой байдлын байгууллагаас нэгдсэн “Шуурхай штаб”-ыг ОБЕГ-т байгуулан 24 цагаар үүрэг гүйцэтгэн, цаг үеийн мэдээ мэдээллийг нэгтгэн, гамшгаас хамгаалах улсын болон орон нутгийн албадыг нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.

-Нийт гамшгаас хамгаалах 252 алба, тусгай зориулалтын мэргэжлийн 546 анги, 990 суудлын, 660 ачааны, 395 тусгай зориулалтын буюу нийт 2045 техник, хэрэгслийг томилгоожуулан, гамшгаас хамгаалах сум, дүүргийн 462 төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

-Ард иргэдэд чиглэсэн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх 22 төрлийн сурталчилгааны материал, гарын авлага, зөвлөмж, зурагт хуудсыг боловсруулан олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээн ажиллаж байна.

-Төвийн болон орон нутгийн нийт 68 телевиз, үүрэн холбооны дөрвөн компаниас 21 аймагт давхардсан тоогоор нийт 2.5 сая хэрэглэгчдэд урьдчилан сэргийлэх мессеж илгээсэн байна.

-Орон нутагт цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг орон нутгийн нийт 68 телевизээр нэвтрүүлэхийг зогсоож, холбогдох байгууллагууд хяналт тавин ажиллаж байна.

-Нийслэлийн Онцгой комиссын хурлаар нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг шинэ коронавирусийн халдвар, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах, урьдчилан сэргийлэхэд иргэний үүргээ биелүүлж үйлчлүүлэх зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.

-Аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Улсын хэмжээнд нийт 465 аж, ахуйн нэгж байгууллагын цагаан сарын үзэсгэлэн худалдааг зогсоосон.

-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 321 шашны байгууллагад олон нийтийг хамарсан шашин номын хурал, цуглаан, зан үйл зохион байгуулахгүй байх мэдэгдэл боловсруулж, өнөөдрийн байдлаар 166 байгууллагад хүргүүлээд байна.

-Нийслэлд бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх зорилгоор есөн дүүргийн 271 аж ахуйн нэгж, байгууллага, 312 худалдааны бөөний төв, зах, хүнсний дэлгүүр, мухлаг, 66 хүнсний үйлдвэр, цех, 139 хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад нийслэлийн Мэргэжлийн хяналтын 74 байцаагч хяналт тавин ажиллаж байна.

-21 аймгийн нийт 1314 аж, ахуйн нэгж, байгууллагад бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байхад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч холбогдох хяналтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газарт тус тус үүрэг болгон хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.

-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш төрийн 91 байгууллагын нийт 287 эцэг, эхчүүдэд цалинтай чөлөөг олгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 14:27:52

CYMWCX http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [192.82.72.101] 2020-02-17 10:19:16

Энэ цагаан сарын үеэр үүрэн тёлёфоныхон их ачаалалтай болох байх тёхникийн бүрэн бүтэн байдлаа үзэж шалгаж,хүчин чадлаа нэмэх засах шаардлагатай байхдаа ОБЕГ анхааруулж өгөөрэй техникийн дэвшил ашиглаж золгоно шүү

Зочин [202.179.24.73] 2020-02-17 06:44:57

odoo turuus munguu av daa,ih buyan hiij dee ta nar mine

Зочин [103.57.95.74] 2020-02-17 15:10:09

Heleed yu ghew 1 utsand 1 message bhad l bolno shd hed irdegiin , buun mungu ureed , Za korona ayultai uvhir dahin dahin msj irdegiin bj , mashingui bhad l busee zuuj hurdaa saaruul , ntr gd message ireed bdag, yadaj burtgel deereese awtomashintai humuusee yalgaj bgaad mess yawuulj munguu hemnej boldoggui umu ,


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.