ТҮҮХ: Таван толгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурсан, шийдвэр гаргасан сайд нарыг огцруулах болно!

Ц.Анударь / Эдийн засаг

Эргэн санахад, 2015 онд Засгийн газраас Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах консорциумтай гэрээ байгуулахаар төлөвлөж байв. Энэ хүрээнд М.Энхсайханаар ахлуулсан ажлын хэсэг Тавантолгойн ордыг бүхэлд нь Пибоди Энержи болон “Энержи Ресурс” буюу ММС-д өгөх төслийг өргөн барьсан билээ.

image

Харин тухайн үеийн УИХ-ын дарга асан З.Энхболд хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Ард түмний мэдлийн Тавантолгойн төслийг ийм хэлбэрээр явуулж болохгүй. УИХ-аас ажлын хэсэг гаргаж, шалгуулна” хэмээн мэдэгдсэн. Ингэснээр З.Энхболд тухайн үед Тавантолгойн хэлэлцээрийг зогсоож, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг “Энержи Ресурс”-д шалгалт оруулж, “ММС дампуурах эрсдэлтэй, өрийн дарамтанд орсон” гэх дүгнэлтийг гаргаж байв.

“Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байх ёстой”

Тухайн үеийн УИХ-ын дарга асан З.Энхболдын Тавантолгойтой холбоотой хэлж байсан ишлэлийг эргэн сануулая.

image

“Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ, хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгой ордыг ашиглах гэрээг Улсын Их Хурал яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой”

“Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурах шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцон огцруулах болно”

“М.Энхсайхан миний буруу, зөв ярихыг шийддэггүй. М.Энхсайханы ажлаа буруу, зөв хийж байгааг УИХ шийддэг. Тийм учраас миний үгэнд итгэх хэрэгтэй”

“Тавантолгой онцлогтой компани. Нийт иргэд хувьцаатай. Ийм том хэмжээний хэлцлийг хувьцаа эзэмшигчид бүгд мэдэж, ойлгож, юу хийх гэж байгаагаа ухамсарлах ёстой. Энэ бол нууц биш, ил байх ёстой”

image

“Монгол Улс тогтвортой хөгжлийн нэгдсэн зөв бодлогогүйгээс улстөрийн сонгууль бүхэнд намуудын элдэв популист амлалтаар ард түмнээ хуурч, түүндээ бүдэрч, үүнээс улбаалаад улс орныхоо хөгжлийг сааруулж байна”

“Ямар ч үнэ цэнээр мөнгө олж болохгүй. Хуульд заагдсан хэмжээндээ байх ёстой. Эдийн засаг хүнд байхад ТТ-оо ямар ч мөнгө авахгүйгээр хоёр хувийн рояалтигаар бэлэглэчих гэвэл би лав бэлэглэхгүй”

“Төслүүд явдгаараа явна. Гэхдээ буланд шахуулж байгаад 70 жилээр ашиггүй наймаа хийж болохгүй”

“Ардчилсан нам ямагт үндэсний язгуур эрх ашгийг нэгдүгээр тавьдаг. Тиймээс Тавантолгойн орд ард түмний мэдэлд хэвээр байгаа”

image

“2015 онд гаргасан Хөрөнгө оруулалтын гэрээ нь хэд хэдэн хувилбартай. Нэг нь Шиньхуад маш их ашигтай, дунд зэргийн ашигтай зэрэг байсан. Зарим хувилбарт нь газраа 100 жилийн хугацаатай ашиглуулах нөхцөл ч байсан. Энэ гэрээнд үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсэг гаргасан. Ингээд ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Яагаад М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарын гэрээ УИХ-ын босгыг даваагүй учир нь энэ дүгнэлтэд бий. Гэтэл одоо энэ гэрээнээс ч муу хувилбартай гэрээг хийх гэж байна. Тавантолгойн ордыг хувьдаа авах зорилготой “MCS” гэдэг компани хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу мэдээлэл маш их явуулсан”

“Тавантолгой бол ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байдаг. “MCS”-ийн бүтээсэн баялаг биш учраас ард түмний мэдэлд байх ёстой”

“Ард түмний өмч Тавантолгойг зарах гэж байгаа бол ард түмнээс асуу гэж байгаа. Хэрэв зарвал би шүүхдэнэ. Учир нь миний эрх ашиг зөрчигдөх учраас. Шүүх дээр би ялна. Учир нь миний хувьцаа тэнд бий. MCS бол хувьцааг үнэгүй цаас гэж байгаа. Гэхдээ нэгж хувьцааг 1,000 төгрөгөөр худалдаж авсан нь энэ бол үнэ цэнэтэй зүйл гэдгийг нотолсон”

“100 жил Монголыг тэжээх баялаг. Дөрвөн жилийн дотор Улаанбаатарын утааг арилгаж чадах их хөрөнгө”

хэмээн тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд хэлсэн нь баримт болон үлджээ.

Улс төрийн эгзэгтэй мөнхүү эрсдэлтэй шийд хэрхэн гарсан тухай тухайн үед УИХ-ын дарга З.Энхболдын зөвлөх байсан А.Гансүх бичихдээ,

image

З.ЭНХБОЛД ТАВАНТОЛГОЙГ ХЭРХЭН АВАРСАН БЭ

ЕТГ-ын дарга З. Энхболд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөв. Энэ үйл явдал улс төрийн төдийгүй, нийгэмд хэлэлцүүлэг болж байна. Учир нь түүний улс төрийн замнал ийм нөлөөлөл бий болгожээ. “Өдрийн сонин” түүний тухай нийтлэл гаргав. Би З.Энхболдыг УИХ-ын дарга байхад нь 2 жил түүний хуулийн бодлогын зөвлөхөөр ажилласан. Энэ хугацаанд түүний дэргэд байж, Тавантолгойн ордыг хамгаалж, ард түмэнд үлдээх үйлдлийг нь яг хажуунаас нь харж байлаа. 2015 оны 4 дүгээр сарын 5-ны бүтэн сайн өдрийн орой, 22.00 цагт Ерөнхий сайд Ч. Сайханбилэг Үндэсний олон нийтийн телевизээр мэдэгдэл хийв. Утга нь Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд маргааш гарын үсэг зурах тухай байлаа. Түүний мэдэгдлийг дуусмагц утас дуугарав. УИХ-ын дарга З. Энхболд залгаж байна. Бидний хооронд дараахь яриа болов: З. Энхболд: Сайханбилэгийн мэдэгдлийг харав уу? Би: Харлаа З. Энхболд: Ямар гэрээ зурж байгааг мэдсэн үү, харсан үзсэн юм байна уу? Би: Мэдэхгүй, УИХ-д ямар ч гэрээ ирээгүй З. Энхболд: Маргааш яаралтай мэдээд өглөө ороод ирээрэй Маргааш нь буюу 2015.4.6-ны өдөр. Өглөө нь би эртлэн ордонд очлоо. Гадаад харилцааны яам руу хандаж албан тоот явууллаа. Гадаад харилцааны яам ч шуурхай ажиллаж, Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, Хамтын ажиллагааны гэрээ, Төмөр замын концессын гэрээг ирүүллээ. Гэрээний хуулбаруудыг хүлээж авахад цаг өглөөний 09.30 минут болж байлаа. Гэрээнүүдийг авангуутаа З. Энхболд дарга руу орж мэдэгдлээ. “Гэрээний хуулбаруудыг сая л авлаа, уншаад танилцуулья” гэв. З. Энхболд дарга гэрээнүүдийг авч үзээд “их олон хуудастай том гэрээнүүд байна, яаралтай үзээд гол нөхцлүүдийг нь танилцуул, УИХ-ын чуулганы нээлт 11.40 шүү, хэлэх үгэндээ оруулна” гэхэд нь би гэрээнүүдийг аваад өрөөндөө орлоо. Өрөөнийхөө хаалгыг түгжиж байгаад гэрээнүүдийг уншлаа. Монгол Улсад ашиггүй, хохиролтой заалтуудыг тэмдэглээд 11.00 цагт буцаад З. Энхболд дарга руу орж танилцуулав. Танилцуулга хийгээд эхлэхэд л УИХ дарга бухимдаж эхлэв. Би ямар хуулийн ямар заалтыг зөрчиж байгааг тайлбарлав. З. Энхболд дарга сүүлдээ бүр уурлав. “Чуулганы нээлтийн үгийг өөрчил, Гансүх чи өөрөө бич” гэв. Цаг маш бага байлаа. Чуулган нээхэд15-20 минут л үлдсэн байв. УИХ-ын даргын туслах Батсайханы хажууд суугаад нөөц компьютер дээр нь УИХ-ын даргын хэлэхээр бэлтгэсэн үгэн дээр ажиллаж, нэмэлт, өөрчлөлт хийж, нэг хувилбар гаргаж, буцаад аваад орлоо. Дарга уншиж үзээд “илүү хатуу болго” гэдэг юм байна. Буцаж гараад иртэл Ахлах зөвлөх Ламбаа гуай ирсэн байлаа. Хамтдаа ярилцаж үгээ илүү хатуу болгож өөрчлөв. Гэтэл З. Энхболд дарга чуулган танхим руу орохоор гараад явлаа. Явдал дундаа “үг хаана байна” гэхэд нь “дуусч байна” гээд хэвлэх команд өглөө. Хэлэх үг хэвлэгдэж гарах хооронд дарга шатаар буугаад явчихлаа. Араас гүйж очоод нэг давхарт явахад нь гарт нь өгч амжлаа. Үүнээс цааш болсон үйл явдал, түүний хэлсэн үгийг монголчууд бид бүгд телевизээр харсан билээ.. Ингэж л З. Энхболд Тавантолгойн ордыг аварч монголчуудад үлдээсэн. Одоо энэ ордыг эзэмшигч нь жилд 1 тэрбум долларын борлуулалт хийдэг үндэсний, төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК юм.

ҮР ДҮН: Тавантолгойн хэлэлцээрийг зогсоож чадсаны үр дүн ямар байв?

Д.Сумъяабазар: Монголын төр АНХ УДАА ногдол ашиг хэлбэрээр хөрөнгө оруулалт хийнэ

2010 онд Засгийн газар болон УИХ-ын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийг үүсгэн байгуулав. Тус компани арав орчим жил үйл ажиллагаа явуулахдаа албан ёсоор ногдол ашиг хуваарилж байсан түүх байхгүй билээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьд:

  • 2017 онд 461.1 тэрбум,
  • 2018 онд 807 тэрбум,
  • 2019 оны байдлаар нэг их наяд 100 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

Монгол Улсын төр тухайн компанийн нийт хувьцааны 85.4 эзэмшдэг. Үлдсэн 15 хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүд эзэмшиж байгаа ч 0.5 хүрэхгүй хувийг аж ахуйн нэгжүүд эзэмшдэг аж.

image

“УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2019 оны ашгаас иргэдэд ногдол ашиг хуваарилахыг Монгол Улсын Засгийн газар болон тус компанид үүрэг болгов”

“Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдөр хийсэн мэдээлэлдээ анх удаа, хуулийн хүрээнд ногдол ашиг хуваарилах тогтоолыг гаргаж, хувьцаа эзэмшигч хүн бүрт ногдол ашиг тараах болсон тухайгаа онцлон тэмдэглэлээ.

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ ОЛГОХ ШИЙДВЭР ГАРЛАА

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг тараах болсон талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар дараах тайлбарыг хүргүүлэв.

Тэрээр, “Өмнө нь төр давуу эрхээрээ зарим иргэний хувьцааг бэлэн мөнгөөр худалдаж авч байсан. Энэ удаагийн хувьд бэлэн мөнгө тараалт биш. Хуулийн хүрээнд хийгдэж байгаа хуваарилалт. Өнгөрсөн жилийн тухайд бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө, санхүүг зарцуулсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хуралдаанаас тус компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах шийдвэр гаргалаа. Жилийн өмнө нэгж хувьцаанд 25 төгрөг буюу нийт 1072 ширхэг хувьцаанд 26 мянга орчим төгрөг хуваарилахаар байсан бол энэ жил нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож, 1,072 ширхэг хувьцаанд 96 мянган төгрөг хуваарилахаар шийдвэр гарсан.

Засагт оногдох нь 85,4 хувь. Иргэдэд оногдох нь 14,45 хувь, аж ахуйн нэгжид оногдох нь таван хувь байна. Үүнд ямар нэгэн улс төр, ашиг хонжоо харсан зүйл байхгүй. Бодит нөхцөлд хувь хүнд хөрөнгө оруулалт болно. Төр анхны хувьчлалаа 2012 хийсэн байдаг. Энэ олон хүмүүсд төр худлаа ярьж болохгүй. Төр ногдол ашгаа хуваарилах үүрэгтэй. Энэ жилийн хувьд компанийн үйл ажиллагаа ногдол ашиг хуваарилах хэмжээнд зүй ёсоор хүрсэн. Иймд ард иргэддээ Монголын төр анх удаа Тавантолгой компаниараа дамжуулан өмч хувьчлалын ногдол ашиг хэлбэрээр хөрөнгө оруулалт хийх гэж байна. Хувьцааны өгөөж очиж байна гэж ойлгох хэрэгтэй” гэлээ.

1072 Хувьцааны ногдол ашиг хэнд очих вэ?

Эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг

Тус хувьцаанд ногдох үнэ /төг/

Тус хувьцааг эзэмшиж буй иргэдийн тоо

527

47,130

10,844

536

48,240

28,160

741

66,690

334,519

750

67,500

667,898

848

76,320

41,359

857

77,130

131,256

955

85,950

9,393

964

86,760

34,491

1063

95,670

56,346

1072

96,480

1,080,592

Хэрэв тухайн үед ард түмний Тавантолгойн ордыг алдсан бол уг орд 800 сая ам.долларын өрийн барьцаанд орж, Хятадын компанид шилжих байжээ.

Ард түмний Тавантолгойн ордыг ингэж алдаж байснаас ашиглахгүй байх нь зөв хэмээн үзэж, УИХ-аас Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газарт буцаасан билээ. Тэгвэл жил гарангийн дараа ММС үнэхээр төлбөрийн чадваргүй болж, дампуурахад ойрхон ирснийг Хонконгийн хөрөнгийн биржээс зарласан. Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга асан Зандаахүүгийн Энхболд тэр үед Таван толгойн ордыг авч үлдэх шийдэмгий үгээ УИХ-ын чуулганы танхимд хэлээгүйсэн бол жилд нэг тэрбум ам.долларын борлуулалт хийдэг үндэсний төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” ХК- аас бид ноогдол ашиг хүртэхгүй байв!

image


Сэтгэгдэл

Зочин [122.201.24.11] 2020-03-02 15:52:29

Куб шиг хувийн өмчийг зөвшөөрсөн шинэ комунизм

Зочин [122.201.24.11] 2020-03-02 15:51:59

Төмөр замыг бариулахгүй гацаж буйн шалтгаан нь олигархууд булаацалдаад хэн нь барих нь тодорхойгүй байгаам нөгөө хэсэгт бариулахгүы байж өөрийн машинаар нүүрсээ гаргах сонирхолтой хүний амь хамаагүй

Оюунбат [203.91.115.37] 2020-02-20 20:12:10

Энхболд дарга таван толгойн ордыг хулгайчдын гараас авч үлдсэн гавьяатай хүн их хурлын танхимд хэлж байсан үг нь тодхон санагдаж байна

Зочин [64.119.20.62] 2020-02-25 22:22:36

Үнэн шүү! Эрдэнэт ТТ хоёрыг авуулцан ( хүүхдийн яриа) шүү!) бол бяд (ахиад хүүхдийн яриа) яанаа!

Зочин [202.126.89.54] 2020-02-22 19:23:46

Яг үнэн шүү энхсайхан хужаа хүн хужаа л энх амгалан нар хуйвалдаад хятад компанид өгөх гэж байлаа монголын төрд хужаа хүмүүс бээжингийн бодлогыг хэрэгжүүлэх гэж мэчийж баыгааг харсаар л бна даа

зочин [122.201.28.10] 2020-02-20 19:13:50

Хятадуудаас гадна Сумитомо гэж японы корпораци оролцож байсан. Дан хятадууд гэж худлаа шаахаа болио. Энхболдоо. Улаанбаатар дахь Японы элчин сайдын яам маш идэвхтэй ажиллаж байсныг дурьдаачээ. Японы Засгийн газар муухай юманд оролцох байсан уу.

Зочин [66.181.179.138] 2020-02-20 08:51:45

Таван Толгойн нүүрсийг Энхсайхан вагоноор зөөлгөх гэж байхад Энхболд түмпэнгээр зөөлгөнө гэж гүрийсээр байгаад хорлож билээ

zochin [202.9.40.67] 2020-02-19 20:10:23

Altan Taria HKompanii huvghilaliig Enkhbold shudraga huusbuu

dondog [66.181.166.30] 2020-02-19 17:05:16

Zuv zuil hiisen, harin enhsaihan

Санал байна [202.131.228.50] 2020-02-19 11:36:15

ЗГ иргэддээ дараа нөхөж олгох нөхцлөөр энэ мөнгийг ТТ-Гашуун Сухайтын төмөр замд хэрэглэе. Тээвэр хийдэг компаниуд л тээг болод байгаа юм даа

Зочин [202.70.38.18] 2020-02-19 11:21:12

ТӨРИЙН ТАЙГАН, СДАА

Зочин [64.53.234.130] 2020-02-20 00:03:08

why? ta nar lalaruudad ogoogui bolohoor uu?

Зочин [124.158.95.138] 2020-02-19 10:56:48

Зикагийн их зан, хорон үг, хямсгар төрх, мэдэмхий яриа нь зарим нэг бухимдсан хүмүүст гэээрсэн ухаантан цор ганц шударгуу улс төрч шиг харагддаг бололтой.

Дорж [139.5.216.49] 2020-02-19 13:11:27

Отгонбилэг.Багабанди хоёроос Эрдэнэт үйлдвэрийг,Энхсайхан,Элбэгдорж,Сайханбилэг нараас Таван толгойг аварсан нь үнэн юм чинь өөр яах байсан юм бэ? З.Энхболд бол жинхэнэ Эх орноо гэсэн сэтгэлтэй хүн шүү

зочин [66.181.160.70] 2020-02-19 10:23:03

Эсрэг талын байр суурь,шийдвэрийнх нь тайлбарыг өөрсдөөр нь гаргуулж олон нийтэд ил болго, ингэвэл олон ургальч үзлийг дээдэлсэн болно. Энхболдын гаргасан шийдвэрийн үнэ цэн нь эсрэг байр суурийг тайлбарласнаар үнэмшилтэй болно.

Хувьцаатай иргэн [202.131.228.50] 2020-02-19 11:34:01

Сумъяабазарын үгнээс өөр ямар эсрэг талын байр суурь байх билээ. Засаг ард түмэнд дараа нь нөхөж олгох нөхцөлтэйгөөр ТТ-Гашуун сухайтын төмөр замд зарцуулбал зүгээр юм даа.

Мко [172.56.11.141] 2020-02-19 02:46:36

Их эр шүү.

партизан [64.119.18.248] 2020-02-19 01:37:52

монгол ялна үнэн ялна

Зочин [64.119.20.210] 2020-02-19 00:46:06

Хvмvvс нь буруутай АН нь цэвэр гэмгvй , хvчиндvvлсэн гэвэл тэрэн шиг худал хуурамч юм гэж байхгvй!! АН гэдэг бvтэц нь еерее хамгийн муу муухай, болохгvй бvтэхгvй , гай гамшиг бvхэн цугларч есеж vржих таатай орчин жорлон , угаадасны нvх нь болоод байгаа байхгvй юу!!??

зочин [59.153.112.107] 2020-02-18 23:59:39

Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн юм уу?

Зочин [202.9.46.208] 2020-02-19 07:14:24

ehelseen. ali onii omnoos

зочин [103.57.93.206] 2020-02-18 23:12:46

ковид вирустэй зэрэгцээд юун ч эрт сонгуулийн суртчилгаагаа эхэлдэг юм бэ.

Зочин [77.38.148.28] 2020-02-18 22:39:16

улам шударга, улам сайн ажиллаарай.

Зочин [202.21.109.105] 2020-02-18 22:28:47

Энэ хоёр үзүүрт зүү Эрдэнэт дэээр Монголдоо ирж байгааа гээд Эбид өгөөд сууж байсан гэж Дорлигжав хэлсэн дэээ цензургүй яриан дээээр энэ Эбигийн Хойд дүр шүүүү ёрөнхийлэгчийн сонгуулд бэлдэж эхэллээ муу 30 жил манийг малласан ухаант шүү хөөж зайлуул наадахаа

зочин [202.179.27.163] 2020-02-18 20:26:27

АН-ын ерөнхийлөгч элбэгдорд, ерөнхий сайд сайханбилэг, алтанхуяг нарынхаа алдааг хувь хүнд нь өгөөд нам өөрөө гэмгүй цариалаад сонгууль орох гээд байна л даа. Гэтэл Дубайн гэрээг байгуулах буюу сайханбилэг гэрээ байгуулах эрх мэдлээ ЗГ-ын гишүүнд шилжүүлж болох заалтыгАН-ын УИХ оруулж Бубайн гэрээ батлуулахаас 4-хөн хоногийн өмнө баталж өгсөн юм шүү. АН-д хамаатайгаас хамаатай МУ-ыг хоослох, өрөнд баригдуулах гэрээнүүд шүү. Томилсон ерөнхийлөгч, ерөнхий сайд ба сайд нарыгаа МУ-ын төлөө зүтгүүлж чадахгүй намын дахин сонгоод ямар хэрэг байна. Дахиад л бүх юм орвонгоороо эргэнэ. АН-ын сайн дурын урайн сайханчид улсыг үрэн таран хийнэ. Болохгүй болохгүй болохгүй шүү. З. Энхболд дандаа шийдвэр гаргах дээд түвшинд ажиллаж ирсэн. Улсаа авраад байсан нь байхгүй шүү.

Mongoliin tord ynench sydragagiin nar garah l bolno!!! [148.60.92.227] 2020-02-18 19:41:48

ene abilgagch hylgaichyydtai chyg ZIKA-giin zyragiig tabidag ni yu be?....ZIKA ch manai taliin hyn biz dee!!archaagyi abilgagch hylgaichidiig darah chag aisyi?....hyrai hyrai hyrai!!!!!

Зочин [202.9.46.116] 2020-02-18 17:47:30

ард түмэн минь саруул ухаандаа хэдэн сайхан улс төрчдөө харж түшиж дэмжиж хайрлаж яваарай. Элбэгдоржасанд бид аймаар хулхидуулсандаа.Гэхдээ л бид мэдэхгүй хүнд итгэснээс зоригтой шударга итгэлт хүнээ дэмжих хэрэгтэй.Үүнд:З.Энхболд,Уянга.Дэлгэрмаа,Тэмүүжин,Батзандан, Оюун-Эрдэнэ,Нямбаатар,Аюурсайхан,"босоо"Ганбаатар,э\засагч Баярхүү,хуульч Алтангэрэл,Ялалт....

Irgen [64.119.24.107] 2020-02-18 22:13:46

Delgermaa Temuujin nar itgel daah shudarga humuus mon uu..Huulizuin said har tamhinii hamaaraltai nasand hureegui ohintoi huviin dotno haritsaa togtoogood tsagdaad barigdchihaad hergiig ni shalgasan tsagdaagiin ajiltniig arga hemjee avahuulj baisan shuu.Iim huniig shudarga geh uu. us

Зочин [202.126.89.238] 2020-02-18 19:27:07

З.Энхболд тйим шударга хүн мөн үү? Ноднин ЗХЖШ-ын даргаар 10 жилийн өмнө тэтгэвэрт гарсан бас албан тушаалаа ашиглаж 2 хүүхдээ цэргийн ангид сул цалинжуулж байсан тэтгэврийн өвгөн А.Ганбатыг хууль зөрчиж зүтгүүлэн томилсон. Нөгөөдөх нв хагас жил ч бололгүй ажлаасаа чөлөөлөгдсөн.Одоо бас хамаатныхаа нэг архичин завхай, луйварчин авлигач боловсрол нимгэн хурандаа зүтгүүлсээр байгаад ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар томилуулсан. Хуульд тэгэж заасан гэж ярих дуртай атлаа дандаа хууль зөрчиж байдаг адгийн шаар юм. З.Энхболдыг сонгуулиар нэгмөсөн улс төрөөс зайлуулах хэрэгтэй.Энэ шаар тийм олигтой байсан юм бол намаа 2016 оны сонгуулиар ялуулах нь яасан?!тэр жил сонгуулийн хуулийг өөртөө намдаа тааруулж өөрчлөөд навсайтад ялагдсан. Тийм л сүрхий юм бол өөрөө УИХ-д сонгогдох нв яасан юм?!Олиггүй шаар болоод л гарч ирж чадаагүй. 2017 онд муу хүний заяа завагт гэгчээр Женко хулгайчийнхаа сонгуулийн ялалтын үр дүнд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга болсон. Дамбийжаагийн тоодгор гэдэг шиг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга байхдаа түүнээс өмнөөс дуугарч чухал царайлдаг байсан. ЧАМАЙГ СОНГОХГҮЙ., ЗИКА ВИРУС ЭЭ. ЧИ БУШУУХАН ДАЛД ОР. 1990 оны Ардчилсан хувьсгалын үеэр Х.Баттулга та хоёр хаана байсан юм бэ?!Ардчилалын үр дүнг Х.Баттулга та хоёр хамгийн ихээр завшсан. М.Энхсайхан чамайг гудамжнаас олж ирж Төрийн өмчийн хорооны даргаар тавьсан нь буруудаагүй бол МОНГОЛЫН АРДЧИЛАЛ ЧАМД ГАЙ БОЛООГҮЙ.Одоо М.Энхсайхныгаа Ц.Элбэгдоржийгоо МАН-ын авлигачидтай хамт гутаан доромжилж байна. тэртээ тэргүй 2021 онд Х.Баттулга чи унана. Унасных нь дараа чамайг Женкотой чинь хамт шоронд явуулна шүү. Салхи эргэж МАН-АН-гийн авлигачдыг тонилгох цаг айсуй. Эртхэн хулгайлсан мөнгөө аваад ТОНИЛ!

Zochin [82.38.12.74] 2020-02-18 17:17:07

Enhbold ta tasartsan mundag hun shuu.

Зочин [103.212.118.229] 2020-02-18 17:01:07

Үнэхээр бид бүгд мартаагүй санаж байгаа, ямарч байсан лүйварчдын гараас мулталж ард түмэндээ үлдээсэн гавьяатай хүн шүү, цаашидаа ч ихийг хийнэ гэж итгэж явдаг, лүйварчид цагаандаа гарсан энэ цаг үед ийм хүмүүсийг л сонгох хэрэгтэй байна.

Зочин [202.55.188.34] 2020-02-18 21:04:03

З энхболдыг дахин сонгож болохгүй шүү ардуудаа

Зочин [139.5.217.142] 2020-02-18 16:26:26

Энхболд нам гэлгүй 5 толгоын төлөаявсэыг ард түмэн түүх мартахгүй.Харин нам гээд хэт туйлшраад элдэв ховын ёагартай юм бичээд байвал нэр хүндээ алдана.Нам гэхгүй аөрөөрөө байвал сайнсан.

Songuuliin surtalchilgaa baina, bolkhiduukhan yumaa [66.181.165.180] 2020-02-18 16:15:41

Songuulinn bolkhi surtalchilgaanuud ekhelj bna daa

Зочин [103.229.122.75] 2020-02-18 15:51:08

Иймэрхүү арга барилаар эрдэнэт,оюутолгой ,цагаан суварга гээд ард түмний хөрөнгийг улаан цайм идсэн олон жишээ бий!! Энэ ганц ордыг хамгаалсан гээд байлгүй олон олон ашигт малтмал ийм аргаар орсныг илрүүлж хурааж авбал сая та улсын баатар болноо!!!

Зочин [202.126.89.195] 2020-02-18 15:05:59

З. Энхболд үнэхээр сайн ажилласан шүү. Монголчуудын төлөөлөл болж чадсан шүү. Ер нь УИХ д байх л хүний нэг шүү

Зочин [202.131.238.98] 2020-02-18 14:13:58

ЗИКА ЖОНКУУ 2-Т ТАРХИА УГААЛГАСАН БОЛ ТЭГЭЭД ЮУ ЯРИХАВ

Zochin [64.119.24.107] 2020-02-18 22:22:49

Saihanbileg Tavantolgoig yag hulgailah gej baihad ni taslan zogsooj chadsan gavyatai hun.Tegeegui bol Elbegdorj. Saihanbileg nart tavantolgoigoo taviad tuuchihsan mongolchuud hii heruul hiij suuh baisan shuu.

зочин [202.126.89.244] 2020-02-18 14:10:27

Энхболд ч зангарагтай л улс терч товарищ байгаа юм л даа аливаа юмыг санагаараа бус ухаанаа уралдуулж шийд гаргаад байдаг нехер л дее тэгэхээр ард тумэн жижиг сажиг алдаануудад нь нэг их ач холбогдол егедеггуй юм шиг байгаан таван толгойгг уул нь Энхбаяр л тердее авч чадсийншдээ тэгэхдээ Зи журмын нехедтэйгее хонь чоно болж байж таван толгойг улсын .терийн емч хэвээр нь улдээж чадсан хунлдээ ард тумэнд .тердее гавьяа байгуулсаан байгуулсан энэнтэй хэн ч маргахгуй лдээ

Зочин [103.229.121.90] 2020-02-18 14:03:18

Бүх үйлдвэрийг АН-ынхан шаахад гол үүрэгтэй байсан нүгэл бий. Гэхдээ 5 толгойг авч үлдсэн.

Зочин [202.55.191.194] 2020-02-18 13:47:03

ХҮРЭЛСҮХ НЭЭРЭЭ ТАВАНТОЛГОЙГ САЙН АЖИЛЛУУЛСНЫ ХҮЧИНД СҮҮЛИЙН ЖИЛД ОВОО АШИГТАЙ АЖИЛЛАЛАА ШҮҮ. ӨВГӨДИЙН БУЯНЫГ ИНГЭЖ САЙХАН ШУДАРГААР АШИГЛАВАЛ МОНГОЛ ТҮМЭН ГУНДАХГҮЙ ДЭЭ.

Зочин [202.55.191.194] 2020-02-18 13:45:29

ХҮРЭЛСҮХИЙН ЗГ-Д МАШ ИХ БАЯРЛАЛАА

баярлалаааааааааааааааааааааааа [112.72.2.62] 2020-02-18 13:03:35

З.Энхболд даргад мааш их баярлалаа ард түмний өмчийг хулгайч нараас хамгаалсан хүн та шүү дээээ Баярлалаа

Өвгөн [64.119.19.253] 2020-02-18 12:52:58

З.Энхболд, Х,Тэмүүжин нар УИХ-д байж БОЛОХ Л ЮМ ГЭХДЭЭ ЦӨӨНХӨД байвал зорилтой бус уу

Aagii [43.243.160.26] 2020-02-18 12:37:23

Iim Yahir hatuu hun IH HURALD baih heregtei, tegehgui bol zarim ni denduu zooldood bn

зочин [202.21.100.210] 2020-02-18 12:35:16

Пиараа эрт хийгээд л байгаамдаа Өвөрхангайхныг харлуулах ажиллагаа нь ихэлчихсэн байгаа хумсаа сайн нууж чаддаг сүрхий хүн шүү. Төрийн өндөрлөгт ард түмний төлөө гэж гарсан хүнд энэ зэрэг байлгүй яахав

zochin [103.14.36.226] 2020-02-18 12:18:08

Ard tumnii tald zogsdog hun bayarlalaa.

Zochi [202.126.89.177] 2020-02-18 12:08:27

Mash zuv tuuhen shiidver bna. Neg ch iim hun baisan bna.

зочин [103.26.195.17] 2020-02-18 12:07:48

З.Энхболд ,мундаг ,гэхээс ,илүүтэй, Элбэгдорж ,хэн ,бэ ,гэдгийг ,тод ,томруун ,гаргаж ,иржээ. Барьж ,ирж , хөрөнгийг ,нь ,хурааж ,яллахад ч, багадна

Зочин [203.98.76.15] 2020-02-18 11:56:14

Enend oort in yum ogoogui bolhoor l ene nohor tegsen bh ternees bish ene bid 2 iin eh oronch shudraga gej yu bdiin estoi nohoi doloo

Зочин [202.9.46.134] 2020-02-18 11:34:33

Энэ муу луйварчид нэг тэрбум долларыг казинод алдсан.

muu hyn modon danstai gej?... [148.60.92.227] 2020-02-18 19:49:10

ydahgyi Elbegdorjiig haa yabaa gazart ni byydaj horoo gesen bicheg garah bii?....alyyrchin chini haisaa garaa be?....

Иргэн [66.181.188.212] 2020-02-18 11:22:35

Хөхөөшиг донгодож байсан ч чамайг сонгохгүй. Чи бол муу ёрын хүн бөгөөд эвийг эвдэгч ардчиллыг арилгах аюултай хлрт этгээд болой

Зочин [66.181.161.124] 2020-02-18 11:06:58

Enhbold mundag

Зочин [202.179.13.130] 2020-02-18 11:05:02

Нээрэн тийм санаж байна, ЭНЭ БОЛ ЧИНИЙ Ч ХӨРӨНГӨ МИНИЙ Ч ХӨРӨНГӨ, АРД ТҮМНИЙ ӨМЧ. З _д талархаж байна.

ЗОЧИН [192.82.71.130] 2020-02-18 11:03:09

НѲГѲѲ ЗЭЭЛГҮЙ АХМАДУУДАД ѲГѲХ ВАУЧЭР ЮУ БОЛСОН БЭ

Зочин [202.179.31.114] 2020-02-18 11:01:43

ХҮН ТАРВАГЫН ХҮНИЙ ГАРААР МОГОЙ БАРИУЛАХ САНАА БАЙХАА

Зочин [202.9.46.134] 2020-02-18 11:00:56

Хөдөлмөрлөхгүй зүгээр сууж байгаад хууль бус аргаар мөнгөтэй болж байгаа луйварчид хэзээ ч мөнгөнөөс таашаал сэтгэл ханамж авч чадахгүй. Харин өөрийн оюун ухаан хүч хөдөлмөр хичээл зүтгэлээр мөнгө олсон сэтгэл ханамж хүч энерги авдаг.

Зочин [103.206.195.52] 2020-02-18 10:57:28

Юун сүртэй худлаа сурталчилгаа яваад байна. Улсын өмч болсон ордыг улсын өмч хэвээр нь үлдээсэн нь гайхуулаад байх ажил ерөөсөө биш. Харин ч үүрэг нь. Зика Их хурлын дарга байхдаа ингэхээс өөр яах байсан юм бэ? Хийх ёстой ажлаа л хийсэн байна шдээ. Харин тэгэж ярьвал нөгөө муу нэрт Энхбаяр Сү.Батболд толгойтой олигархуудаас том Таван толгойг улсад буцааж авч өгсөн байдаг. Тэгсний ачаар өнөөдөр Таван толгойгоос улсын төсөвт их хэмжээний орлого орж ирж байгаа. Харин олигархууд Энхбаярт уурлаж шоронд хийсэн.

Зочин [202.126.89.100] 2020-02-18 11:22:00

MCS энэ гэрээг хийлгээгүй болхоор одоо Наранбаатар гэдэг залилан хийгээд шүүхээр тогтоолгосон гараар Зика, Женко 2 -ыг байнга бичүүлхиймаа

Зочин [64.119.19.15] 2020-02-18 10:57:25

Энэ унэхээр л

Зочин [150.129.140.97] 2020-02-18 10:57:03

2020ОНЫ СОНГУУЛЬД НАМААСАА НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ ГЭДГЭЭ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ БҮР ГИШҮҮНЭЭС НЬ ХАСЧ БАЙЖ АНЫ НЭР ХҮНД ҮЛ ЯЛИХ НЭМЭГДЭЖ МАГАДГҮЙ

Зочин [59.153.113.76] 2020-02-18 10:55:52

Бүр анх Энхбаяр 5толгойг хувийн эзэмшлийхнээс салгаж авч үлдсэн бхаа, дараа нь Зэнхболд алдчихгуй нь тулд тэмцсэн бн. Улс төрчид хааяхнаа ийм улс орондоо ээлтэй зүйл хийж байвал аштай юу. Элбэгдорж ч монголын ард түмний дайсан мөнөөс мөн. Ийм амьтанд 8 жил төрөө даатгаж атгуулж бдг бид мөн ч арчаагүй юмаа. Эхэлж гарч ирэхэд нь 90ээд онуудад яасныг нь мартчихаад бүгдээрээ сагсалзаж хөөрч онгирч долигнож бсныг бодоход... Монголчууд бид бас но-той шүү!

123331313 [202.131.235.74] 2020-02-18 10:55:06

ok

Зочин [202.9.40.5] 2020-02-18 10:53:26

З. Энхболдын сонгуулийн сурталчилгаа эхэлжээ гэж ойлголоо. Энэ удаагийн сонгуульд таван толгойг ард түмэнд үлдээсэн ардын баатараар цоллуулж барилдах бололтой...

Ганбат [202.179.25.74] 2020-02-18 10:52:44

Тэр үеийн ЭТТ г хувьчлах ажлын хэсгийн дарга М.Энхсайхан өнөөдөр Монгол улсын эдийн засаг элгээрээ хэвтэхэд ойрхон байна гээд л жиргээд байж байна. Энэ хүн үнэхээр Монголын тэргүүн эдийн засагчдын нэг мөн үү эсвэл дотно, гадны луйврыг хэрэгжүүлэгч нууц үүрэг гүйцэтгэгч үү? Хэрвээ Хүрэлсүх сайдын "Говийг усжуулах төсөл" хэрэгжвэл 2023 он гэхэд ЭТТ компани нүүрс худалдан авагчаа олж нүүрс худалдах гэрээгээ байгуулж чадсан тохиолдолд жилдээ 5,0 тэрбум долларын нүүрсийг угаагаад борлуулчих боломж бий болно. Энэ бол үлгэр ч биш төслийн урдчилсан нөхцлүүд нь хангагдсан бэлэн болсон ТЭЗҮ-тэй төлөвлөгөө юм.

pkxny [103.229.120.204] 2020-02-18 10:49:15

Зи-ийн сурталчилгаа яасан хүчтэй эхэлж байнаа. Нөгөө гэмт хэрэгтэ Гансүх хүртэл оролцчихож.

Зочин [64.119.20.200] 2020-02-18 10:48:27

Tuuhii ediin une usoogui bsan bol uur zurag haragdah baisan baih daa. Mongoldoo uldsend bayartai bna. Gehdee uls turchdiin saaliin unee bolsond haramsaj baigaa. Gadaad dotoodyn audit, birj ene ter deer n gargachih setgeltei hun bhgui l dee... Hyanaltaas aih n oilgomjtoi

zochin [112.72.2.62] 2020-02-18 10:45:00

Enkhbold mash zuv tuuhen shiidver gargasan

Irgen [202.9.40.25] 2020-02-18 10:35:14

Enxboldiin gavyagaar erdenetiig anx otgonbileg tergyytei maxniin lyivarchidaas salgaj ard tymenii nyd nyd sergej setgel amarch bsan ter yed AN -d tegej temtsegch Shydragazorigton bgaagyi biz de ard ni bsan xymsaa nyysan xylgaich nar ni odoo manan bolood elbegdorj ulun gedsee tejeegeed xanaj tsadxaa ch medexgyi tsulmuj bgatai xen temtsej bna

Зочин [182.160.34.20] 2020-02-18 10:32:04

Энэ Сайханбилэг , Элбэгдорж 2- ийг түргэн авчирч шоронд нь хиыгээч ээ

ЗОЧИН [202.9.46.60] 2020-02-18 10:31:44

хамгийн балиар адгийн НОВШ БОЛ ОДОО ОРГОН ЗУГТЧИХААД БАЙГАА НӨГӨӨ ХУЛГАЙЧ ХУДАЛЧ АЛЬ МУУ БҮХЭН БҮРДСЭН ШУНАЛЫН ТУЛАМ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ. ТҮҮН ШИГ ХОГ ШААРЫГ МОНГОЛЫН ТҮҮХ ХАРААХАН ҮЗЭЭГҮЙ ЮМ. ЭЛБЭГДОРЖ ХУЛГАЙЧ БОЛ ӨӨРТ НЬ Л АШИГ ГАРЧ БАЙВАЛ ЮУН УЛС ОРОН, ХҮН АРД, ТЭГЭЭД Ч ТЭР ХУЛГАЙЧ МОНГОЛ УЛС МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ЯЗГУУР ЭРХ АШГИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЗАСАРШГҮЙ ХОГИЙН ХУЛГАЙЧ.

зочин [202.9.46.194] 2020-02-18 10:59:04

Еерсдее сонгочихоод одоо уурлаад яах билээ дээ

irgen [122.201.21.19] 2020-02-18 10:22:49

З.Энхболд шиг эх оронч сэтгэлтэй улс төрч Монгол улсад ус агаар шиг хэрэгтэй байна

хол очиж хуц. [202.126.89.238] 2020-02-18 19:30:05

Энэ шаараар төрөө удирдуулдмааргүй байна.Үхэж далд ор.

Bayarlalaa [66.181.191.199] 2020-02-18 10:21:16

Bayarlalaa enkhboldod

Зочин [202.9.40.61] 2020-02-18 10:09:35

З ка вирус тархлаадаа яноо

Irgen [202.9.40.25] 2020-02-18 10:05:20

Enxbold bol mongoliin ard tymend ex oron ard tymnii erx ashgiig ni xamgaalaj ix zyil xiisen shydraga yls turch gedgee olon ydaa xaryylsan gavyatai xyn ajil xiisen yneniig ilchilsen byxen ni ylsaa zarj idej bayjsan oligarxyyd avilgachidad taalagdaxyi bolxoor tyyniig xarlyylaxiig xysegchid olon bdag ted bol jinxen uuruun xyviin erx ashgiin tuluu ylsaa zarj baylagiin lyivarchid gedgiig ard tymen oilgox xeregtei xen ni ard tymnii baylagiig deeremdej bylaaj avaad terbymtan offshorchin avilgachin bolsoniig delxii medej zarlaad bicheed bgag turd shyrgasan xylgaichid xaldashgyi erxeer xamgaalagdaad idej tsulmuud syyj bga ni ynen bodit yvdal

Abia [202.126.89.41] 2020-02-18 09:59:31

Enh old abch uldeed.Sumyabazariin ued undesnii kompani bolj hubi tarasgaad ichirtai l yum 2 uul Uvurhangai . Enhbold Gabiya baiguulsan daa

Irgen [103.212.117.233] 2020-02-18 09:55:50

Zikagiin songuuliin surtalchilgaa eheljee.

Иргэн [103.14.36.18] 2020-02-18 09:54:22

Нүүрсний ордоос татвар, Loyalty-оо улс бүрэн аваад хувийн томоохон гадаад дотоодын компанид менежмент эрхийг нь өгч ажиллуулах нь зөв байсан. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд асар их өсөлт, орлого авчрах байлаа. Одоо алдагдсан боломжийг тооцохгүй байна. Үүнд цаг хугацаа, нүүрсний хамгийн өндөр өсөлтийн үе, гадаадын ХО хийх хүсэл сонирхол ид үе байлаа. Одоо тийм зүйл ахиж байхгүй. Аль хэдийн төмөр зам, бүтээн байгуулалтаа хийж зөвхөн татварын орлого нь ард иргэдийн бизнес, төрийн албан хаагч багш, сувилагчдын цалингийн орлого, гадаад валютын нөөцийг огцом өсгөхөөр байлаа. Ард иргэд гадаадруу шилжилт хийхгүйгээр амьдрахаар байсан.

Зочин [124.158.95.138] 2020-02-18 10:03:50

Хамгийн харамсалтай нь наадахыг чинь ухаж ойлгох ухамсартай ард түмэн биш билээ бид.

Зочин [66.249.82.170] 2020-02-18 09:48:36

ТТн нэг хэсэг Ухаа худагаа яах юм бэ ард түмэндээ ноогдол ашиг гэж хэдхэн төгрөг өгөөд хуурч байхад нөгөө нүүрс зардаг Оджаргал нь Азийн тэрбумтан болсон биздээ Сумьяабазар сайд аа та үнэн шудрага л ажиллаж байгаа юм бол тэр Ухаа худагаа ард түмэндээ авч өгөөч

Зочин [66.181.161.29] 2020-02-18 09:38:46

Нэг жилийн ашиг нь 95 мянган төгрөг. 70 насалнаа гэж бодоход иргэн бүрт 6.5 сая төгрөгийн ашиг очих нь. З.Энхболд хариуцлагатай шийд гаргаагүй бол 2015-04-06 нд иргэн бүр 6.5 сая төгрөг авилгачдад бэлэглэх байж. Монгол улсын иргэн та бодоод үзээрэй. Хэн нь хэн бэ.

Irgen [202.9.40.25] 2020-02-18 10:17:01

Mongolchyyd dendyy xaralgan baigaagiin neg jishee byx baylag manangiin gar xuld baylagaa deeremdyylcheed tedniigee songyyli byreer daxin songood bga ni ene ylsiig suxryylen ynagaj xedxen ger byliig tetgej bayjyylaj idyylej lyivardyykaj xylxidyylaj uursduu booll ni bolj ami zogooj bga xarin enxboldiin gavyagaar ard tymen bayladaa meddeg bolson tyyniixee tuluu dyygardag bolson

Зочин [202.126.89.223] 2020-02-18 09:33:55

Монгол ингэж л ялсан түүхтэй.

Sywd [202.126.89.216] 2020-02-18 09:30:07

Agyy eh oronch yls torch iim humuus mongoliig awarna. Elbegee saihanbileg 2 ch taarsan2 lyiwarchin gej haragdaj ba daa.

Зочин [192.82.67.116] 2020-02-18 09:26:05

Тухайн үед төмөр зам гацаадаг шиг л гацаасан аз болход нүүрсниы үнэ сэргээд ТТ ашигтай ажилсан ш дээ

Зочин [183.177.97.70] 2020-02-18 09:24:52

demjine

Зочин [202.9.40.50] 2020-02-18 09:22:33

Наранбаатар хэд гээд байлаа. Хуцдаг гөлөг хошгоруулаад байжээ ???

Харин ч тухайн үед нь ашигласан төмөр замаа бариад илүү их ашиг хийх байлаа. [66.181.167.53] 2020-02-18 09:20:10

Харин ч тухайн үед ашигласан бол төмөр замаа бариад үүнээс хэд дахин их ашиг хийх байлаа

Зочин [202.131.235.198] 2020-02-18 09:19:11

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Зочин [66.181.161.90] 2020-02-18 09:15:09

Тийм юм шүү ийм л юм болсын

Зочин [202.179.25.179] 2020-02-18 08:55:13

Хөөрхий Зика би дахин сонгохгүй. Бас хулгайяч

Зочин [103.10.21.58] 2020-02-18 08:46:48

БАЯРЛАЛАА ТА ЭХ ОРОНЧ УЛС ТӨРЧ ЮМ

Зочин [59.153.114.162] 2020-02-18 08:37:11

Буурал А.Гансүх фсда хамгийн хөгийн новш доо

Зочин [202.9.40.61] 2020-02-18 08:23:50

Зи сурталчилгаагаа эхэллээ хууль

Зочин [66.181.185.84] 2020-02-18 08:23:33

Баяр хургэе , ингэж шуурхай богоод эх орон ард тумэнд ашигтай уйл бутээдэг торийн тушээд - торийн удирдагчид оор байдаг бол сонгуулиас омно шуурхай унэн зов мэдээлээд байгаарай - ард тумэн шууд л 2020- д сонгон шуу !!! Сумьяа аваргыг бол МАН- аас нэгд , сайн шийдвэрийг сайн хэрэгжуулсэн гэдгээрээ ...

ард [202.131.225.197] 2020-02-18 10:37:33

пээ Сумьяабазар юу хийгээд гийгүүчихэв дээ арай арай

Nyamka [202.55.188.36] 2020-02-18 10:10:08

Юу л бол наад аварга чинь байнга л Сахал-тай нууцаар уулзах болсон байна лээ, тагнуул нь эрхбиш Хүүкд дуулгаж л байгаа байлгүй дээ!

Зочин [182.160.32.126] 2020-02-18 08:10:52

АН нам ард түмний талд байдаг гэхийн. тарвага сайханбалаг энхсайхан нар чинь танай намын толгойноосоо өтсөн загас байсан биздээ. АН гараад эрдэнэтийг алдах шахсан.

Irgenn [64.119.24.107] 2020-02-18 22:47:31

Erdenetiig hulgailaad avchihsan baisniog ni erguulj avsan shuu. Erdenetiin asuudal deer muu nertei Nyamdorj guai harin ch ih zutgel gargaj erguulj avahad ih uureg guitsetgesen dee.

Зочин [150.129.142.26] 2020-02-18 07:55:19

mundag!

Zochin [192.82.68.184] 2020-02-18 07:55:13

Enhbold tuuhend mash zuv shiidver gargasan ard tumen mednee harin erdeniin zuvluhuur ochij bgai gsn mash aimaar hunii hajuud ochij dee

Зочин [66.181.191.199] 2020-02-18 07:52:42

Y eees iim bsiin muu enkhboldoo thank u


105 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
105 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.