Шинжлэх ухааны академийнхан Хятадын эрдэмтдэд нэг өдрийн цалингаа хандивлана

Л.Батцэнгэл / Боловсрол

Монгол Улсын Шинжлэх ухааны академиас доорх уриалгыг гаргажээ. Уриалгад "БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин гарч, хөршийн нийгэм, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаанд багагүй бэрхшээл учирч, дэлхийн нийтэд томоохон сорилт тулгарч байна.

Монгол Улс, Монголын ард түмэн энэ хүнд цаг үед найрсаг хөрш БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг манай төрийн болон төрийн бус байгууллагуудаас уриалж байна.

Монгол улсын Шинжлэх ухааны академи нь БНХАУ-ын ШУА болоод эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай олон жил хамтран ажиллаж ирсэн бөгөөд одоо судалгааны 11 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм.

Өнөөдрийн үүсээд буй хүнд нөхцөл байдалд бид хамтран ажилладаг Хятадын эрдэмтэн судлаачид, найз нөхдөдөө дэмжих зорилгоор ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын ажилтан албан хаагчид нэг өдрийн цалингаа хандив болгон өргөхийн ялдамд, энэхүү сайн санааны үйлсэд нэгдэхийг нийт ажилтан албан хаагчиддаа уриалж байна" гэсэн байна.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:36:10

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:36:10

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:50:27

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:50:27

ХҮний нохой цусалахаар... [66.181.160.40] 2020-02-19 10:26:00

Хөөрхий халдварт, хавдарынхандаа өгөхгүй

Иргэн [202.70.34.70] 2020-02-19 05:14:14

ТА НАРТ ӨӨР ХИЙЖ ЧАДАХ ЮМ АЛГА УУ ЭРДЭМТЭД ЭЭ??????

Зочин [182.160.36.113] 2020-02-19 03:59:44

Албан газрууд хандив өгөхдөө хил, гаальд цаг наргүй ажиллаж байгаа өөрсдийнхөө хилийнхэн, гаалийнхан, эмнэлгийн ажилчидаа дэмжмээр байгаа юм даа, бидний төлөө ажиллаж байгаа эрсдэл үүрч байгаа, тэдэндээ дэмжлэг болж, бага ч гэсэн дутагдаж байгаа, хүрэлцэхгүй зүйлээр нь хангахийнсан, байгуулагуудын нэг өдрийн ийм дэмжлэг их дэм болнодоо

Зочин [66.181.187.226] 2020-02-19 03:33:59

Tedend 1 udriin tsalin gej bitgii heleerei.ineed ni hurne shuu.erdemted ni iim baga tsalintai gej

Зочин [64.119.18.122] 2020-02-19 01:45:15

Сэтгэл гаргаж байгаа нь сайхан бөгөөд зөв зүйл.Их хоол хэргэдэг аварга том амьтанд ганц аяга хоол өгөөд яах ч юм билээ. Тэгээд зарлаад байх нь онцгүй. Зүгээр тэр Ухань хотын эмнэлэгт л наад жаахан юмаа чимээгүй шиг өгчихмөөр юм уу

Зочин [202.126.89.6] 2020-02-19 01:33:41

Zub. Saihan canaachilga bn

Зочин [66.249.82.127] 2020-02-19 01:21:11

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН БАС ХАНДИВ ӨРГӨӨЧ. ЧИНГЭЛТЭЙ НАЛАЙХ БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ ЭМНЭЛЭГ ҮНЭГҮЙ БАРЬЖ ӨГСӨН. ТЭНХЭЭТЭЙ БАЙХАД ТЭМЭЭГЭЭР ТУСАЛСНААС ТЭВДЭЖ ЯВАХАД ТЭВНЭЭР ТУСЛАДАГИЙГ САНАГТУН

Zochin [192.82.68.184] 2020-02-19 00:26:21

Tewdej yvahad tevneer tusal sain uils delgereh boltugai

Зочин [139.5.219.141] 2020-02-18 22:58:08

Дэмий зүйл хандивлав. Түүний оронд халдварын хохиролыг хамгийн бага байлгах багахан ухаан хэлж өгөхгүй дээ. Мөнгөөр үхэх хүн яах вэ дээ.

Иргэн [202.126.88.73] 2020-02-18 16:34:40

Хандивлахаар хэр цалин авдаг бол Хэр нэмэр болох бол

Зочин [64.119.18.123] 2020-02-18 15:39:09

тэгвэл авгай хүүхэдээ яаж тэжээх юм

Зочин [202.9.46.99] 2020-02-18 13:32:11

Сайн санааны үзүүрт шар тос.

Зочин [103.10.21.25] 2020-02-18 10:18:10

Та нарыг тийм жаахан цалин авдаг гэдэгт итгэхгүй дээ.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.