Нэг хүн халдвар авбал 384 хүнд тархана
ЭМЯ-наас шинэ коронавирусийн талаарх шинэ мэдээлэл өглөө.
Мэргэжилтнүүд "Коронавирусийн халдварын тархалт 29 оронд тархаад байна. БНХАУ-ын 31 мужид дэлгэрээд байна. Япон, БНСУ, Сингапур, Иран, Израйль улсад нэмэгдсэн. БНСУ-д мөч хормоор нэмэгдэж байна. Өчигдөр 156 байсан бол 284 тохиолдол болж нэмэгдлээ. Дэгү хот голомт нь болж байна. Тархалтын гол уурхай нь сүмд залбирал үйлдсэн эмэгтэй байсан. Тэр эмэгтэй “Динамо” эмнэлэгт ирж эмчлүүлсэн. Энэ халдвар олон хүнд тараагдсан. Эмнэлгийн эмч, үйлчлүүлэгч, өвчтнүүдэд халдварласан. Нэг хүнээс маш олон хүнд халдварлаж болдгийг энэ тохиолдол харуулж байна. Нэг хүн халдвар авах юм бол таван хүнд нэг дор тараана. Энэ таван хүн нь таван мөчлөгийн хугацаанд 384 хүнд тараана гэж манай эрдэмтэн судлаачдын гаргасан судалгаа бодитой болж таарч байна” гэлээ.
Сэтгэгдэл
Зочин [59.153.114.192] 2020-02-22 11:29:00
Хойдууд яаасан бэ.тэд цэвэр үү.