Онцгойгийн аврагчид өргөө цагаан гэр олголоо

Aдмин / Орон нутаг

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас өөрсдийн дотоод нөөц боломжид тулгуурлан алба хаагчдын ажиллах, амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгыг ханган нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Н.Тэмүүжинд өргөө цагаан гэр олголоо.

Дэд ахлагч Н.Тэмүүжин нь гурав дахь жилдээ үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа залуу боловсон хүчний нэг юм.

Мөн тэрбээр гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнээр тогтмол хичээллэн 2019 онд Дорнод аймагт зохион байгуулагдсан Зүүн бүсийн “Шонхор” клубын аварга шалгаруулах тэмцээний сайдтай 100 м төрөлд алт, 4х100 м төрөлд багаараа мөнгө, байлдааны тархалтын төрөлд хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байрт шалгарч, 2020 онд зохион байгуулагдах улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болсон гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:59:48

ZAP [134.122.22.13] 2020-03-29 23:59:47

Зочин [202.126.89.188] 2020-02-27 19:45:13

манай хүчний байгууллагуудын дарга нар муусайн ядарсан ахлагч нар ганц нэг гэр өгсөнөө нэг их том юм өгч гийгүүлсэн юм шиг сүр болгодог. Бодит байдал дээр улсын мөнгөөр зорилтот бүлэг болох офицер ахлагч нарт зориулж баригдсан байргы өөрсдөө авчихдаг.

zochin [202.70.46.20] 2020-02-27 14:18:28

urguu tsagaan gertee az jargaltai shn amidraarai ..ajiliin hamt olond ni bayarlalaa


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.