Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан энэ сарын 26-ны өдөр болж улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08.00 цагаас 03 дугаар сарын 03-ны өдрийн 08.00 цаг хүртэл сунгасан.

Түүнчлэн Монгол Улс, БНСУ хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг түр зогсоосон хугацааг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал, Монгол Улс, Япон Улс хоорондын хоёр талын хуваарьт нислэгийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдрийг дуустал түр зогсоогоод байна.

Мөн БНСУ, Япон, Итали Улсад сүүлийн 14 хоног зорчсон гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх, эдгээр улсаас эх орондоо буцан ирэх Монгол иргэдийг хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 14 хоногийн хугацаанд түр тусгаарлах арга хэмжээг авч, холбогдох зардлыг тухайн иргэн, хуулийн этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн юм.

Эх сурвалж: ОБЕГ