ДЭМБ: Монгол Улсад нэн шаардлагатай оношлуур болон эм хандивлана

Ц.Анударь / Эрүүл мэнд

НҮБ-ын бүх салбар байгууллагад ажиллаж буй албан хаагчид Монгол Улсад нэг өдрийн цалингаа хандивлах болсныг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлэв.

Тэрбээр өнөөдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица нарыг өнөөдөр хүлээн авч уулзсан. Уг уулзалтын үр дүнгийн талаар хэвлэл, мэдээллийн байгууллагуудад товч мэдээлэл өгөхдөө дээрх хандивын талаар онцолсон юм.

Тэрбээр, “Монгол Улс COVID-19 тархах эрдэлтэй орнуудын нэг. Тодруулбал, вирусний халдвар анх тархсан БНХАУ-тай 4700 км газар нутгаар хиллэдэг. Түүнчлэн вирус эрчимтэй тархаж буй БНСУ-д Монголын 49 мянган иргэн амьдарч байгаа юм. Уулзалтын үеэр COVID-19 Монгол Улсад тархахаас сэргийлэхээр ажиллаж буй төрийн албан хаагчид, эмзэг бүлгийнхэнд зориулж 500 мянган амны хаалт олгох хүсэлтийг НҮБ-ын Суурин төлөөлөгчид тавьсан. Энэхүү хүсэлтийг минь хүлээн авч, ойрын хугацаанд шийдвэрлэж өгнө гэдгээ Суурин төлөөлөгч хэлсэн. Түүнчлэн НҮБ болон ДЭМБ-аас Монгол Улсад нэн шаардлагатай оношлуур болон бусад тоног төхөөрөмж, эм хандивлахаар жагсаалт гаргаж байгааг дээрх хоёр байгууллагын төлөөлөгч хэллээ” гэв.

Эх сурвалж:Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:03:35

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:03:34

Zochin [8.43.121.217] 2020-02-28 21:33:18

Emzeg bulgiin humuustee unegui mask gar ariutgagch 1udaa heregleh beelii ene ter ee taraagad ugchih

Зочин [202.21.120.170] 2020-02-29 10:12:21

тийм шүү

Зочин [202.9.46.26] 2020-02-28 21:13:38

Амны хаалтны оронд эм оношлуур гм гуйх байсийн. Амны хаалтаа өөрсдөө оёоч

зочин [202.131.226.166] 2020-02-29 09:40:00

хөөе угаасаа өгнө гэсэн шдээ

zochin [66.181.160.53] 2020-02-28 16:58:34

Yduu humuustei tuslamj uzuuleech.

Монгол [202.179.4.250] 2020-02-28 16:31:34

Энхтүвшин иргэдээс хандив цуглуулж идэхдээ гаргамгай амьтан. Өвчнөөр далимдуулж улс төр хийхдээ яахав дээ. Өвчний урьдчилан сэргийлэх арга хэмжээнд гэж 7-н тэрбумаар зарлага гаргаж юунд зарж байна. орон нутагт албан хаагчдыг бүтэн өдөр эргүүлд зогсоогоод төрийн албан хаагчдаас, сургааль цэцэрлэгээс хоолыг нь гаргуулж байгаа газар зөндөө байна.


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.