Д.Нямхүү: Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 22 хүнээс коронавирус ИЛРЭЭГҮЙ
СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “ Өнөөдөр ДЭМБ-ын 195 гишүүн орны 194-д нь COVID-19 халдвар тархжээ. Эхлээд 100 мянган хүн халдвар авч, дараагийн 100 мянган хүн нэмэгдэхэд халдвар авахад 11 хоног болж байсан бол дараагийн 100 мянган хүн 3-4 хоногт нэмэгдсэн байна.
Ийм хүнд үед АНУ-д халдварын тархалт өндөр байгаа ч гэсэн Монголын Засгийн газарт хандив өргөсөнд талархаж байна. АНУ-ын Засгийн газар ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг хандивлалаа.
Хэдийгээр АНУ өөрсдийн байдал амаргүй байгаа ч Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байгаад АНУ-ын Засгийн газарт дахин чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Та бүхний ДЭМБ-аар дамжуулж байгаа хандивыг бид иргэдээ халдвараас урьдчилан сэргийлэх, эмнэлгийн тусламж үзүүлэхэд зарцуулах болно. Эх орондоо амьдарч байгаа иргэдийн дунд халдвар тархаагүй байна. Халдвараас сэргийлэхийн тулд эрүүл мэндийн салбар бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болно гэлээ." гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны Гуравдугаар сарын 19-нд Истанбул-Улаанбаатар чиглэлээр ирсэн 22 хүнээс коронавирус илрээгүй. Өмнө нь 24 хүнээс шинжилгээ авсан, вирус илрээгүй гэж өчигдөр мэдээлсэн.Ингээд тус онгоцоор ирсэн 46 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
Одоогоор 200 гаруй хүний сорьцыг авч үргэлжлүүлэн шинжлэх төлөвлөгөөтэй байна.
Мөн Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 289 хүн хяналтад байна.
Гуравдугаар сарын 23-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт 2, Орхон аймагт нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдлаа. Шинжилгээний сорьцыг авчирч байна" гэлээ.































































Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа "Хурандаа" цол хүртжээ
У.Хүрэлсүх: УИХ бол гэмт хэрэгтнийг нуун далдлах орон байр биш
О.Цогтгэрэл: Н.Учрал ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй
Ерөнхий сайд Г.Занданшатарт АНУ-ын төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах төрийн нарийн бичгийн дарга бараалхав
Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлуулжээ
Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх хэрэгт Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татжээ
П.Наранбаяр: Би хувийн шалтгаанаар сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн
Б.Энхбаяр: Торгоны замтай холбогдчихвол манайх экспортын эрсдэлээ бууруулж чадна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн орчинд гарч байна