Улсын хэмжээнд хаваржилт тогтуун төлийн хорогдол бага байна

Ц.Анударь / Нүүр

Улсын хэмжээнд хаваржилт тогтуун төлийн хорогдол бага байна. Гэхдээ цас ихтэй байгаа Архангай, Хөвсгөл, Булган, Увс, Завханд бусад аймгаас их төл хорогджээ. Тиймээс эхний ээлжинд Архангайн 7, Хөвсгөл аймгийн 3 суманд өвс тэжээлийг тусламжаар хүргэж байна.

ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батмөнх, "Завхан, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймагт малын зүй бус хорогдол бусад аймгаас өндөр гарч байна. Манай яаманд хаваржилт, мал аж ахуйн цаг үеийн нөхцөл байдлын талаар шуурхай ажлын хэсэг гаран ажиллаж байна. Бид 7 хоног тутам аймаг, орон нутгаас мэдээлэл авч Сайдын зөвлөлд танилцуулан авах арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна" гэв. Улсын хэмжээнд 2.2 сая гаруй толгой мал төллөөд байна.

Архангай аймгийн Хайрхан, Булган аймгийн Баян-Агт суманд мал хээл хаяж байна. Архангай аймагт Цагаан сараас хойш 3 удаа их хэмжээний цас орсноос малын хэвтэр алдагдаж жилбэ муудах зэргээр хээл хаяхад нөлөөлж буйг орон нутгаас мэдээлж байна. Ялангуяа гүү, ямаа хээл хаях нь их, харин хонь харьцангуй гайгүй байгаа аж.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:39:25

ZAP [134.122.22.13] 2020-03-29 22:39:24

MOGEUH [66.181.161.117] 2020-03-27 22:49:52

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.