ШУУРХАЙ ШТАБ: Манай улсын 5600 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргаад байна
Улсын Онцгой комиссын Шуурхай штаб цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг: “Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сарын 2-ны өдөр Сөүлээс, дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Токиогоос Монгол Улсын иргэдийг татан авах ажиллагааны бэлтгэлийг хангаж байна. Өмнө нь Сөүл, Токио, Истанбул, Москва, Берлин чиглэлээс ирэх хүсэлтэй хүмүүст тодорхой шалгуур тавьж, бүртгэл хийсэн. Энэ бүртгэл нэг онгоцоор хязгаарлагдаагүй. Энэ удаагийн нислэг бол шинээр иргэдийг бүртгэж, эх оронд нь авчрах гэж байгаа юм биш. Өмнө нь бүртгүүлсэн нэн хүндэтгэх шалтгаантай иргэдийг авчрах гэж буй хоёр дахь нислэг юм. Өмнө нь бүртгүүлсэн байсан хүмүүсийн жагсаалтыг МИАТ-д өгөөд билетийг нь бичиж байна. Билетийн бичиж байх үед нутаг буцахгүй гэх шалтгаантай хүмүүс гарсан. Тиймээс дараагийн бүртгэлд байгаа хүнд билетийг шилжүүлэх байдлаар зохицуулалт хийж байна.
МИАТ авлига аваад байна гэж ярьж байна. Тийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Транзитаар дамжаад АНУ, Канадаас ирэх хүсэлтэй олон иргэд байгаа.
Бид энэ хүсэлтийг ойлгож байна. Тохио дахь элчин сайдын яамны тухайд гуравдугаар сарын 16-нд эхний тусгай үүргийн нислэгээр 250 гаруй иргэнээ татан авсан. Токиогоос ирэх иргэдийн бүртгэл нь 700 гарчихсан. Энэ удаагийн дөрөвдүгээр сарын 3-нд ирэх хүмүүс өмнө нь бүртгүүлчихсэн хүмүүс юм. Тухайн зорчигчтой нэг бүрчлэн холбоо тогтоож байна.
УОК-ын шийдвэрийн дагуу иргэдийг олноор цуглуулах нь эрсдэлтэй учраас гадаадад байгаа монголчуудыг олноор нь цуглуулахгүйн тулд цахимаар бүртгүүлэхээр болсон. Гадаадын бусад улс орнуудаас ирэх иргэд яах вэ гэдэг асуулт маш их тавигдаж байна. Гуравдугаар сарын 30ны байдлаар гадаадын 45 бүс, нутгаас манай улсын 5600 гаруй иргэн ирэх хүсэлтээ гаргачихсан. Эдгээр иргэдийг газар бүрээс нь очих авах боломжгүй. Тиймээс хамгийн боломжтой хувилбаруудыг сонгож ажиллана” гэлээ.





































































Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Будапештын “Их дуулга”-д Монголын 10 тамирчин барилдана
Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна