Д.Нямхүү: ХӨСҮТ-өөс өнөөдөр 26 хүн гарна

ЭМЯ-наас өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийж, дараах мэдээллийг өглөө.
Дэлхий даяар өнгөрсөн 24 цагийн хугацаанд 76470 шинэ халдвар бүртгэгдэж, 4880 хүн нас баржээ. Нийт нас баралт 47189 байгаа бол эдгэрсэн хүний тоо 193989 болсон байна. Коронавируст халдварыг ХӨСҮТ-өөс гадна Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Ховд, Дорнод, Орхон аймгуудын Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн лаборатори зэрэг зургаан газар зэрэг шинжилгээ хийж оношлох боломжтой болжээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д 192, цэргийн төв эмнэлэгт 42, Замын-Үүдэд 34, тандалтаар тав, нийт 273 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн хоёр иргэнийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлан, тандалт шинжилгээ хийж байна.
Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 26 хүнийг өнөөдөр ХӨСҮТ-өөс гаргаж байгаа. Дараагийн нислэгээр ирэх 74 хүнийг хүлээн авах бэлтгэлээ хангасан” гэсэн бол ЭМЯ-ны олон нийттэй харилцах тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий даяар нийт 900 гаруй мянган хүн халдвараар өвчилсөн байна. Нийт халдвар авагсдын 4.4 хувь нас барж байгаа. Италд нас баралтын хувь хамгийн өндөр буюу 12 хувьд хүрсэн. АНУ-д зургаан долоо хоногтой хүүхэд нас барсан тохиолдол бүртгэгдлээ. Халдварын индекс өмнө нь 1,8 байсан бол одоо 2,5-3 болоод байна.
Манай улсын хувьд зөөвөрлөгдөн орж ирж, лабораториор батлагдсан 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн эдгэрч үргэлжлүүлэн 14 хоногийн ажиглалтад байгаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан иргэн Турк, Солонгос улсад аялсан өгүүлэмжтэй. Хэдийгээр гэртээ өөрийгөө 14 хоног тусгаарласан ч дараа нь уушгинд хатгааны шинж тэмдэг илэрсэн учраас Сэлэнгэ аймгийн эмнэлэгт тусгаарлалаа. Мөн түүний ойрын хавьтлын долоон хүнийг тусгаарласан. Харин Дархан-Уул аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдол бол ОХУ-аас ирсэн оюутан. Тусгаарлалтын хугацаанд шинж тэмдэг илэрсэн учраас хавьтал байхгүй” гэлээ.
Н.Саранчимэг
ХХБ “Европын Холбоо – Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум”-ыг хамтран зохион байгуулав
Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форум болно
“Монгол, Энэтхэгийн бизнес форум”-д 150 гаруй аж ахуйн нэгж оролцлоо
Б.Энхмандах: МАН-ын одоогийн байдал даамжирвал хууль ёсны болон улс төрийн легитм чанараа алдах аюул ойрхон байна
Э.Одбаяр: УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар улстөрчийнхөө хувьд легитм шинжээ алдчихсан
Ч.Нарантуяа: Бид дэлхийн хэмжээний цалин хөлс нэхээгүй шүү дээ
Дайны хугацаанд анги нэгтгэлээ орхин, оргон зайлсан 290.000 орчим украин цэрэгт эрүүгийн хэрэг үүсгэжээ
Трамп: Би Путины бүх зүйл сайн байгаасай гэж хүсэж байна
Трампын Путинтэй уулзах төлөвлөгөө Зеленскийг цочирдуулав
Оюутолгойн баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх түр хороо хуралдав