Д.Эрдэнэбат: Ерөнхий сайдын мэдэгдэл, Сангийн сайдын хийсэн мэдээлэл хоорондоо маш их зөрчилтэй байна
УИХ дахь АН-ын зөвлөлөөс эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг боловсруулан, хэлэлцүүлэх саналаа Ерөнхий сайд, УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ талаар өнөөдөр АН-ын зөвлөлийн зүгээс мэдээлэл хийлээ.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: "Коронавирусын гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлаар тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. АН-ын зөвлөлийн бүх гишүүд тогтоолын төслөө УИХ-д өргөн барих гэж цаг тогтсон боловч УИХ-ын Тамгын газар, УИХ-ын дарга хүлээн авахаас татгалзлаа. Гамшиг эрсдлийн үед улс төрийн намууд улс төржихгүй байя, хамтарч ажиллая гэж ярьчихаад АН-ын саналыг хүлээн авахаас татгалзаж байгаа нь байж боломгүй зүйл. Эрх баригчид энэ асуудалд өөрийнхөө дураар хандаж байна. Ерөнхий сайдын хийсэн мэдэгдлийн долоон зүйл, Сангийн сайдын хийсэн мэдээлэл хоорондоо маш их зөрчилтэй байгаа. Ам, ажил нь зөрүүтэй байгаа нь сонгуулийн өмнөх шийдвэр шиг харагдаж байна. Өнөөдөр эдийн засгийн эрсдлээс хамгаалах цэгцтэй бодлого байхгүй байгаа. Эрх баригчид бүх талын шаардлагыг хүлээж авч, авах арга хэмжээндээ бидний саналыг тусгах ёстой гэж харж байна.
Экспортын орлого маш их хэмжээгээр тасарч байна. Өмнө нь 500 гаруй машин нүүрсний тээвэрт явдаг байсныг 40-хөн машин явуулчихаад экспорт гарч байна гэж шоудаж болохгүй. Тиймээс бид өмнө нь хүргүүлсэн УИХ-ын тогтоолын төслөө дахин хүргүүлнэ" гэв.
АН-аас таван багц, 38 арга хэмжээг тогтоолын төсөлд тусгасан бөгөөд хамгийн түрүүнд 2020 оны төсвийг яаралтай тодотгох ёстой гэж үзэж байгаа юм байна.





































































Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй
Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Будапештын “Их дуулга”-д Монголын 10 тамирчин барилдана
Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна