Тусгаарлалтад байгаа таван иргэнд торгууль ногдууллаа
“Эрдэнэт” сувиллын цогцолборт тусгаарлалтад байгаа иргэдээс таван иргэн хорио цээрийн дэглэм зөрчсөн байна. Эдгээр иргэд нь хорио цээрийн дэглэмийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд, хоорондоо зодоон хийжээ.
Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйл 1-д зааснаар "Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох" хуулийн заалтын дагуу Цагдаагийн газраас эдгээр иргэнийг 150.000 мянган төгрөгөөр торгож арга хэмжээ авсан байна.
Эх сурвалж: montsame.mn





































































Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөгүй биш, харин олсон мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна
Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана