Д.Нямхүү: Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд оруулсан
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Монгол Улсад үүссэн нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Манай улсад 16 тохиолдол бүртгэгдсэн. 4 нь эмчлэгдэн эмнэлгээс гарч, сувилалд ажиглалтад байна.
Өчигдөр 194 хүн ажиглалтаас гарсан. Одоогийн байдлаар 1.572 хүн тусгаарлах байранд байгаа бөгөөд тэдэнд эрүүл мэндийн болон бусад холбогдох албаны 310 хүн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн онгоцоор 257 зорчигч ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, Энхсаран сувилал, Кентавр болон Хабу зочид буудалд байрлуулсан.
ХӨСҮТ-Д ТУСГААРЛАГДСАН НАЙМАН, ТАНДАЛТЫН ЗОРИЛГООР ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН 21 ХҮНЭЭС КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны дөрөвдүгээр сарын 8-нд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд коронавирусийн нэг сэжигтэй тохиолдол илэрч, тусгаарлагдлаа. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан есөн хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8, тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн 21 хүнээс коронавирус илрээгүй. Нийт 38 шинжилгээ хийсэн. Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн зорчигчдоос 83 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, тандалт шинжилгээ хийж байна.
Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлыг ХӨСҮТ-д авчирч эмчилгээнд орууллаа. Урд тусгаарласан байсан учир тэндээсээ онцолж батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 15 хүнийг шинжилгээ, хяналтад оруулсан. Хяналт, шинжилгээ үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 205 хүн тусгаарлагдан, хянагдаж байна.Монгол Улсын Шадар сайд өчигдөр бидний ажилтай танилцаж баяр хүргэж, урмын үг хэллээ.
ХӨСҮТ-ийн голомтод ажиллаж байгаа 200 хүнд 500,000-1.000.000 төгрөгийн урамшууллыг өгөхөөр болсноо бидэнд мэдэгдлээ.Эрүүл мэндийн сайд яаралтай хэрэгцээтэй эм, урвалж, тоног төхөөрөмж, өрөөнүүдэд шаардлагатай засвар болон ажилтнуудын илүү цагийн мөнгийг хурдан шуурхай шийдвэрлэж өгсөнд ХӨСҮТ-ийн хамт олон баярласнаа илэрхийлж байна" гэв.





































































Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Ч.Отгочулуу: Монгол Улс мөнгөгүй биш, харин олсон мөнгөө капитал болгох уу, хэрэглээ болгох уу гэдэг сонголтын өмнө байна
Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна
Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана