ШУА-иас Грант төслийг сонгон шалгарууллаа
ШУА-ийн Тэргүүлэгчид өчигдөр цахимаар хуралдаж 2020 онд хэрэгжүүлэх грант төслийн сонгон шалгаруулалтыг хэлэлцлээ.
"Грант" төслийн материалыг "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам", ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 5 тоот тогтоолоор баталсан “Эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд грант олгох журам”-ын дагуу шалгаруулдаг.
ШУА-иас жилд 10-30 грант төслийн тэтгэлгийг судлаачдад олгодог уламжлалтай. Өнөө жил 29 төсөл саналаа ирүүлснээс 20-ыг нь тэргүүлэгч гишүүдийн саналаар сонгон шалгаруулжээ.
2005 оноос салбарын яамтай хамтран олгож эхэлсэн энэхүү "Грант"-ыг 100 гаруй залуу эрдэмтэн хүртжээ. Тэдний 90 гаруй хувь нь эрдмийн зэрэг хүртэн шинжлэх ухааны салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:51
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:09:51
Зочин [66.181.191.137] 2020-04-12 14:19:18
хятадад нэг хэсэг авилгалыг гэмт хэрэг биш гэж үзсэн чин эрдэмтэдийн бүтээл дэмжигдэж ойрын жил үсрэнгүй хөгжсөн