Н.Номтойбаяр: Надад ирсэн төсөөлөөгүй их итгэлийг эрс өөрчлөлт хийхийг хүссэн иргэдийн итгэл гэж харж байна
2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэрээ дэвшүүлэгчийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авсан тухай Хан-Уул дүүргээс бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.
Тэрээр энэ талаар хэлэхдээ, “Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаяр миний бие Сонгуулийн ерөнхий хороонд материалаа бүрдүүлж өгснөөр #76 бүртгэгдлээ. Захиалгат улс төр, хуурамч сошиал хаягуудад тархиа угаалгасан нь яллаад байдаг боловч хуулиараа бол ялгүй юм л даа. Дэмжсэн олонд дахин талархал илэрхийлье” гэсэн байна.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн нийт сонгогчдод хандан, “УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшигч Нямтайширын Номтойбаяр намайг дэмжиж гарын үсгээ зурсан болон хуулийн хугацаанд дэмжлэгээ баталгаажуулж амжаагүй мянга мянган дэмжигчиддээ талархал илэрхийлье!
Надад ирсэн энэ төсөөлөөгүй их итгэл Н.Номтойбаярыг гишүүн болгохоос илүүтэй өнөөгийн улс төр, нийгэм эдийн засагт эрс өөрчлөлт хийхийг хүссэн иргэдийн итгэл гэж би харж байна” гэжээ.
Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн дэвших тойрогт өрсөлдөнө гэдгээ хэвлэлээр дамжуулан зарласан. УИХ-д хоёр удаа сонгогдож, сайд, дэд сайдын алба хашиж, 20 гаруй хууль санаачилж батлуулсан түүнд ажлын туршлага чамгүй их бий.






































































Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой
Дональд трампын ууган хүү дональд трамп жуниор монголд аялахдаа minister tower-т буудалладаг шалтгаан
Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй
Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож болохгүй
Б.Пүрэвдагва: Улаанбаатарын түгжрэлийг бууруулах 5 алхам хэрэгжүүлнэ
А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог
ЗГ: Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотголоо
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
Будапештын “Их дуулга”-д Монголын 10 тамирчин барилдана
Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна