Зусланд олон хүн цуглуулахгүй байхыг зөвлөжээ
Амралт, зугаалгын сар эхэлж айлууд зусландаа гарч эхлээд байна. Зуны дэлгэр цагт хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө зусландаа цугладаг тул Эрүүл мэндийн яамнаас иргэдийг гэртээ олон хүн цуглуулахгүй байхыг зөвлөжээ. Зусланд гарахдаа халдварт өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Эрүүл мэндийн яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ.
1.Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 0,25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
2.Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах
3.Хорхой, шавьжны устгал хийлгэх
4.Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)
Айл өрхөд:
1.Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
2.Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
3.Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
4.Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
5.22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих
6.Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
7.Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
8.Булаг, шандны усыг буцалгаж хэрэглэхийг сануулсан байна.









































.jpeg)























Ө.Шижир: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн бодлогыг зөрчсөн хотын удирдлагад хариуцлага тооцож чадах уу?
Зеленский: Киев рүү довтолсон нь “Орос улс энх тайвныг хүсэхгүй байгаа”-г харуулж байна
Өнөөдөр Үндэсний эрх чөлөөг тунхаглаж, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн баярт өдөр тохиож байна
Г.Лувсанжамц: Метрог автобустай адилхан татаасгүй явуулах ганцхан боломж бий
ФОТО: Төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүд
УИХ-ын дарга Н.Учрал иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалахын тулд богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцууллаа
“Аавдаа бичих захидал” уралдаан зарлажээ
Н.Учрал: Хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлд зорилтот бүлгийг өргөн хамруулах шаардлагатай
ТББХ: Ёс зүйн дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Хэрлэнг сонголоо
Доктор Түндэвийн Зэвгээд Ардын багш цол хүртээлээ