“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө

Н.Баярмаа / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын “SpaceX” компанийн сансрын хөлөг Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ хоёр сансрын нисгэгчийг тээвэрлэн бямба гарагт сансар луу хөөрлөө.

АНУ сүүлийн 10 орчим жилийн хугацаанд улсынхаа нутаг дэвсгэрээс анх удаа сансрын нисгэгчдээ дэлхийн тойрог зам руу илгээж буй нь энэ юм.

“Crew Dragon” хөлгийг тээсэн “Falcon 9” пуужин Флорида муж улс дахь Кеннедигийн нэрэмжит сансар судлaлын төвөөс орон нутгийн цагаар 15:20 минутад хөөрчээ.

Өдгөө 49 настай Роберт Бенкен, 53 настай Дуглас Херли нар Олон улсын сансрын станцад /ОУСС/ ням гаргийн 10:29 минутын орчимд очих төлөвтэй байна.

“NASA”-гийн “Space Shuttle” хөтөлбөр 2011 онд зогссоноос хойш Америкийн сансрын нисгэгчдийг ОХУ-ын “Soyuz” хөлгөөр ОУСС руу хүргэж байгаа бөгөөд “NASA” нэг суудалд 86 сая орчим ам.долларыг зарцуулдаг ажээ.

Ташрамд дурдахад, түүхэнд анх удаа хувийн компанид бүтээсэн хөлгөөр сансрын нисгэгчдийг дэлхийн тойрог зам руу анх удаа илгээсэн нь энэ юм. “SpaceX”-ийн мэргэжилтнүүд “Crew Dragon”-ийг бүтээхэд 15 жилийг зориулжээ.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

zochin [103.57.94.180] 2020-05-31 12:52:35

OK Xun torolxtonii bas neg devshil

Иргэн [66.181.161.127] 2020-05-31 05:53:10

Сайхан юм аа.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.