"Нийтийн тээвэрт гар ариутгагч байрлуулаагүй, цэвэрлэгээ, үйлчилгээнд тавих хяналт хангалтгүй байна" гэх шүүмжлэл иргэдээс ирүүлжээ

Коронавирусын цаг үеийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцууллаа. Тэрээр: "COVID-19 өвчлөл дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 6.5 сая гаруй хүн өвчлөөд байна.
Тавдугаар сарын 30-нд коронавирусийн халдвар авсан хүний тоо зургаан сая хүрлээ гэж байсан бол ердөө тав хоногт 6.5 сая болж, 500 мянга гаруйгаар нэмэгдлээ.
Өөрөөр хэлбэл, өдөрт 100 мянга шахам хүн шинээр халдвар авч, 3,000-4,000 хүн нас барж байгаа юм. COVID-19-ийн эдгэрэлт бага, өвчтөний ор хоног урт байна. Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8,536 хүн шинээр халдвар авсан. Манайхтай олон аймгаар хиллэдэг Эрхүү, Тува, Читад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тухайлбал, Эрхүүд 120 тохиолдлоор, Тувад 60-аар халдварын тоо нэмэгдлээ" гэв.
Түүнчлэн тэрбээр "Манай улсад нэг хүн шинээр ажиглалтад орсон. Одоогийн байдлаар 1,780 хүн байгаагаас 116 нь архаг хууч өвчтэй. Тэдэнд 43 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
Төмөр замын эмнэлгийн 11 эмч 14 галт тэргэнд ажиллаж, 5,000 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн.
Шуурхай 119 аппликэйшнд АНУ, Швед, БНСУ-аас гурван монгол иргэн холбогдож, COVID-19-ийн эмнэл зүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж авсан.
Иргэд мөн автобусанд гар ариутгагч байрлуулаагүй, автобусны хяналт, цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй байна гэх шүүмжлэл ирүүлж байна" гэв.
Тэгш, сондгой хязгаарлалт ирэх мягмар гарагт дуусна
У.Хүрэлсүх: Жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход онцгой анхаарч, хууль дээдлэх зарчмыг ягштал баримтлах ёстой
О.Цогтгэрэл: Халамжаар угждаг төрийг биш, хөдөлмөрлөсөн иргэдээ дэмждэг төрийг бий болгоно
Өнөөдөр "Автомашингүй өдөр"
Украины кино найруулагч Сенцов Зэвсэгт хүчний батальоны захирагч болжээ
Клиентелизм ба Какистокраси
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Ц.Туваан: Ерөнхийлөгч байсан хүн хил холболтын гэрээг санаатайгаар мушгин гуйвуулах нь Монгол Улсаа хорлож байгаа үйлдэл
Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2025” яруу найргийн наадам болно
Axios: Трамп Путинд нөлөөлж чадна гэдэгтээ эргэлзэж байна