Захиалгат нислэгээр 219 ламхайг эх оронд нь авчирна
Энэ оны зургаадугаар сарын 01-нд хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурдаг 219 хүүхдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг УОК-д үүрэг болгосон.
Дээрх гурван дацанд нийт 597 монгол иргэн байгаа бөгөөд 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд байгаа юм. Хүүхдүүдийн амьдарч байгаа хийдээс 6 километрийн зайд “COVID-19” халдварын хоёр тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг эцэг эх болон Гоман дацангийн удирдлагуудаас хүссэн.
Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд. Эцэг эхчүүд нислэгийн зардлыг төлөх ч тусгаарлалтын төлбөрийг төлөх боломжгүй учир дэмжлэг үзүүлэхийг хүсэлтийг Засгийн газарт гаргаад байсан юм.
Иймд тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, насанд хүрэгчдийн адил хорио цээрийн шаардлага хангасан тусгаарлах байранд байрлуулж, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх ажлыг Засгийн газраас УОК-ын Шуурхай штабтай хамтран зохион байгуулахыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад даалгасан байна.
Эх сурвалж: MNB


































































Ерөнхий сайд Г.Занданшатарт АНУ-ын төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан туслах төрийн нарийн бичгийн дарга бараалхав
Үе тэнгийнхнийгээ зодож, бичлэг хийдэг гэх хэрэгт Д.Саямаагаас гадна дөрвөн хүүхдийг яллагдагчаар татжээ
Д.Трамп Хятадад хийх айлчлалаа хойшлуулжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “SWAT CHALLENGE” тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад талархал илэрхийллээ
У.Хүрэлсүх: Илүү үүрэг, хариуцлага хүлээж, ачааны хүндийг үүрэх нь эр хүний жудаг, нэр төрийн хэрэг, эрхэм үүрэг
"Эрчист Монгол" компанийг татан буулгалаа
ЗГ: Хувийн тэтгэврийн сангийн эрх зүйн орчин бүрдүүлэх эхлэлийг тавилаа
Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
AI-ийн эрин үед компаниуд хэдэн ажилтан хэрэгтэйг нэг тоогоор тооцож байна