“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 121 мянган хүүхэд хамрагджээ

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийх “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг Засгийн газар 2018 онд баталсан билээ.

Тус хөтөлбөрийг 2019 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ сарын 2-ны байдлаар 121 мянга 675 хүүхэд хамрагдсан байна. Тухайлбал, Улаанбаатар хотод 62709, Дундговь аймагт, 624, Өмнөговьд 778, Дархан-Уулд 6551, Дорнодод 6430, Баян-Өлгийд 5320, Баянхонгорт 5014 хүүхэд эмчлүүлжээ.

Улмаар шүдний эмнэлгүүд нийт 538 мянган шүдэнд эмчилгээ хийсэн байна. Үүний 167 мянга орчим нь цоорол, 137 мянга нь цоорол зогсоох түрхлэг, 36 мянга нь сувгийн эмчилгээ аж. Мөн хүүхдүүд 39 мянга гаруй шүд авахуулсан бол 96 мянга орчим урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх түрхлэг хийлгэжээ. Харин үзлэгт хамрагдсан нийт хүүхдийн 3703 нь эрүүл шүдтэй байсан аж.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 121 мянган хүүхэд хамрагджээ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.