Ахмадуудад нийгэмших орчин үгүйлэгдэж байна

Aдмин / Нүүр

Манай улсад 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйг ахмад настан гэж үздэг. Статистикаас харвал 2018 оны эцсийн байдлаар 296.3 мянган өндөр настан байгаагийн 63.8 хувь нь буюу 202.3 мянган эмэгтэй байна. Харин тэдний 68 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 32 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг гэсэн баримт бий. Монгол Улсын хувьд 2040 он гэхэд хүн амын 16 хувь нь насжиж, хөдөлмөрийн насны нэг хүнд ноогдох ахмад настнуудын тоо нэмэгдэж, 2010 онд 10:1 байсан настнуудын харьцаа 2040 он гэхэд 4:1 болох төлөвтэй байна.

Монголд ахмадуудыг асарч, халамжлах, хөн­гөлөлт эдлэх хууль дутаагүй. Хамгийн сүүлд гэхэд 2017 онд Ахмад настны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг баталж байв.

Харин тэтгэврийн дараах амьдрал хэрхэн үргэлжилдэг, тэдний нийгэмшил, сэтгэл зүйн түвшин ямар байгааг тодорхойлж, зохицуулахад чиглэсэн бодлого үгүйлэгдэж байна.

Залуу байхад тэтгэвэрт гарах тухай бодох байтугай төсөөлдөг ч үгүй. Мөнхийн залуу байх юм шиг санаж явтал нэг л мэдэхэд тэтгэврийн асуудал сөхөгдөж хөнгөн гуниг сэтгэл сэртхийлгэнэ. Ажлын газраас тэтгэвэрт гарах хүмүүсийн нэрсийн жагсаалт гаргаж, хамт ажиллагсадаас та суух болчихсон юмуу, та сууна биздээ гээд асуух хүн мундахгүй. За одоо тэгээд яах ёстой билээ. Гайгүйхэн шиг тэтгэвэр тогтоолгочих юмсан гэсэн бодол юуны өмнө хүн бүрийн толгойд эргэлддэг. Ингээд ажилласан жил, авсан цалин, төрүүлсэн хүүхдийн тоо, жил завсардаж байсан эсэх, хуульд заасан хэмжээний дагуу сүүлийн хэдэн жил тасралтгүй ажиллав гээд эргэж харах, хөөцөлдөх олон асуудал өмнө тулгарна. Олон газар сэлгэж ажиллаж байгаагүй, эмх цэгцтэй, хариуцлагатай албан газарт ажиллаж байсан бол бүрдүүлэх бичиг баримтанд санаа зовох зүйлгүй. Бүртгэл, хөтлөлт жин тан байдаг. Харин зарим нэг байгууллагын хариуцлагагүй байдлаас болж бичиг баримтаа бүрдүүлж чадахгүй тохиолдолд олон жилийн өмнө хамт ажиллаж байсан 2-3 гэрч олж баталгаа гаргуулах, шүүхээр шийдүүлэх гээд хөөцөлдөх ажил мундахгүй гарч сандаргана. Ингэсээр яваад нэг юм тэтгэвэрээ тогтоолгож санаа амарна. Бас болоогүй ээ хэдэн төгрөгийн тэтгэвэр тогтоолгов гэдэг бас л асуудал. Тэтгэвэр маань бага байна гэх нэгэн байхад нөгөө нь төрийн хишиг болж байнаа, голох юм алга гэх нь бий.

Ямартаа ч тэтгэвэр тогтоолгосны дараа эхний гурав дөрвөн сар гэртээ тааваараа байх нь сайхан санагдана. Гавьяаны амралтаа эдэлж өөрийн дураар найз нөхөдтэйгээ уулзана, амралт сувилалд явна, ер нь чөлөөт цагаа өөртөө зориулна, яваандаа таарч тохирсон ажил олоод хийчихнэ гэсэн бодолтой байдаг.

Тэгвэл тэтгэвэрт гарсны дараах амьдрал ямар байдаг вэ. Тэдэнд сэтгэл санаагаа засах, нийгэмших, гэрээгээр ч болов ажиллах, цаг заваа үр дүнтэй өнгөрөөхөд туслах, дэмжих тосоод авах газар үнэхээр байхгүй. Хандах хүнгүй, наашаа гэх газаргүй ёстой л эзгүй арал дээр хаягдсан мэт. Хэн ч түүнийг анхаарахгүй, анзаарахгүй.

Ингээд л өвөө, эмээ нар ач зээгээ харах, хоол ундыг нь бэлдэх, сургууль, цэцэрлэгт нь зөөх ажилд аяндаа шилждэг. Найз нөхөдтэй, хамт олонтой, хөдөлмөрлөж, хийж бүтээж явсан он цаг зөвхөн дурсамж болон үлдэнэ. Хааяа ах, дүү, найз нөхдийнхөөр зочилж, хотын гудамж талбайгаар хэсүүчилж, дэлгүүр энэ тэрээр орсон ч сэтгэлийн ганцаардал арилахгүй.

Хэрвээ төр засаг бодлогоор тэтгэвэрт гарахын өмнөх үеийн сэтгэл зүйг бэлтгэж, хийж болох ажил, оролцож болох хурал цуглаан, нийгэмших орчин нөхцөлийн талаар таниулан тайлбарлаж, зөвлөдөг тогтолцоог бүрдүүлсэн бол тэтгэвэрийн дараах амьдралыг ихээхэн хөнгөвчлөх байсан биз. Тэтгэвэрт гарахын өмнөх сэтгэл зүйг бэлдэх нь ихээхэн үр дүнтэй болохыг бусад улс оронд чухалчилдаг. Манайд бол эсрэгээрээ үүнд чиглэсэн үйл ажиллагаа үгүйлэгдэж байна.

Тэтгэвэрт суусан болгон өөр өөрийн өнгө төрхтэй. Өөдрөг нэг нь өөрийгөө тордож,” өтөлсөн болохоос үхсэн биш” гэх сэтгэхүйгээр гялалзаж хувиараа ч болов жижиг сажиг зүйл эрхлээд явдаг бол бусдаас өөрийгөө тусгаарлаж, өндөр настан нэрэндээ уусч биеэ хаях нэгэн ч байна.

Ямартаа ч ахмадын эгнээнд ороход амьдралын нэгэн мөчлөг, шинэ үе эхэлдэг. Манай улсад ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх, үеийнхэнтэйгээ уулзалдах, спортоор хичээллэх, урлаг уран сайханд хамрагдах, шинэ мэдээ мэдээлэл солилцох, чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулагдсан тав тухтай, цогц хөгжлийн төв, клуб байдаггүй. Зүй нь дүүрэг болгонд ийм төв нэг бус байдаг бол тэнд очих ахмадууд тун олон байх нь дамжиггүй. Тэдэнд нийгэмших орчин үгүйлэгдэж байна.

Бусад улс орны туршлагаас харахад ахмадуудыг цагаа зүй зохистой өнгөрүүлэх, эрч хүч авах, сэтгэл санааны хямралд өртөхгүй өөдрөг байхад чиглэгдсэн арга хэмжээг төрийн бодлогоор дэмжиж тэдэнд чиглэсэн олон төв, клуб ажиллуулдаг. Сурталчлан таниулах ажил ч өргөн яваддаг. Манай хөрш хоёр улсад ийм клуб, төв олныг байгуулж байнгын эргэх холбоотой үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Тухайлахад, Швед улс хүчтэй нийгмийн хамгааллын бодлого явуулсны үр дүнд тэтгэвэртэй ахмадуудын дунд явуулсан судалгаагаар тэдний 94 хувь нь амьдралынхаа нөхцөлд сэтгэл хангалуун, харин 78 хувь нь тэтгэвэрт гарснаар тэдэнд хандах хандлага өөрчлөгдөөгүй гэж хариулжээ. Тус улс ахмад настны боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлтээр бүс нутагтаа тэргүүлж байгаа аж.

Иймээс залуу халуун насандаа улс орныхоо төлөө хөдөлмөрлөж, үлгэр дууриал болж явсан “хаягдсан” ахмадуудаа нийгэмшүүлэхэд төр засгаас харж хандах цаг нь болжээ. Биологийн хувьд 55, 60 нас тэтгэвэрт гарах хугацаа гэж үздэг боловч тэдний хуримтлуулсан туршлага, хөдөлмөрийн чадвар хэвээр байна .

Монголчууд насыг тоолж үечлэхдээ 45 насыг ид нас, 55 насыг идэрмэг нас, 65-ыг ахимаг нас гэж нэрлэж 75 нас хүрэхэд ахмад гэж хүндэлдэг байсан. Харин 121 нас хүрч байж зөнөг залгана гэж үздэг.


Сэтгэгдэл

lqwteblzrcvm [178.158.22.30] 2022-06-18 12:37:48

http://images.google.co.zw/url?q=http://netstate.ru/

lpwjueltgqtb [178.158.22.30] 2022-06-18 07:01:35

http://tinyurl.com/27kuslkx

lotyfsllcyvk [178.158.22.30] 2022-06-17 19:34:52

http://tinyurl.com/24pv88vj

lorijrlbqltx [178.158.22.30] 2022-06-17 14:28:59

http://tinyurl.com/26wq8hzj

lykzvqlkyodq [178.158.1.238] 2022-06-16 08:36:25

http://is.gd/a2aKt7

lmkqqhlmelhh [178.158.34.53] 2022-06-13 16:12:33

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 33324396 36857764 7537520146 12665428395099011036 7793987 40942361 595979839217 18174276133873384583 87902514 24732164 967444368830 44505301815558694790

lajbfflwghif [178.158.34.53] 2022-06-13 13:09:39

Мир Юрского периода: Господство http://bit.ly/mir-yurskogo-perioda-2022 52221354 86745586 717834127599 5873058416996273049 23202539 22651727 457163081506 88696891386113144800 5021315 29224683 48459328182 4425169547747337265

ligglqlvzmcv [178.158.34.53] 2022-06-13 08:59:19

https://bit.ly/Shkala-tonov 11569188 97649039 227197267040 7872900161134294994 63139824 50721558 49294473211 86494765960768178737 40366951 29619466 196027558858 48944794789841231190

ms-marvelzqvpv [178.158.51.144] 2022-05-29 15:22:43

Он предложил <a href="https://bit.ly/FILMFILMFILM">фильм</a> на еженедельном собрании в сквоте, на

ms-marvelpvyti [178.158.1.69] 2022-05-26 10:20:18

Сериал Мисс Марвел смотреть онлайн бесплатно <a href="http://bit.ly/ms-marvel-1-8-seriya">Сериал Мисс Марвел 1 сезон смотреть онлайн все серии подряд в хорошем качестве hd 1080</a> Мисс Марвел (2021) смотреть онлайн бесплатно

АААuduuyte [178.158.70.35] 2021-11-02 07:20:37

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

Зочин [43.242.243.199] 2020-06-19 08:54:41

ЭРЭГТЭЙ ХҮН 62 ХҮРЧ ТЭТГЭВЭРТ ГАРДАГ ХУУЛЬ АМЬДРАЛД НИЙЦЭХГҮЙ ДААТГАЛ ТӨЛЖ ТӨЛЖ ЖАР ХҮРЭЛГҮЙ ЭСВЭЛ ГАНЦ ХОЁР ЖИЛ ТЭТГЭВЭР АВААД Л НҮД АНЬЦГААЖ БАЙНА .

Зочин [202.179.26.253] 2020-06-19 03:28:55

монголд асуудалтай зүйл ахмадуудын нийгмийн асуудал үргэлж хүнд байсаар ирсэн. соци нийгмийн үед хуримтлалтай хүн байгаагүй одоо ч яг тэр хэвээрээ, дээр нь үр хүүхэд ач гучынх нь амьдрал хүнд байгаа. тийм болхоор л ахмадууд улс төрийн асуудалд оролцож залуучуудаас ч илүү нийгмийн амьдралд идэвхитэй оролцоотой байсаар байгаа, уул нь хөгжингүй орнуудад бол ахмадууд нь хуримтлал тэтгэвэрээрээ гадаадад зугаалаад л явж байдаг. манай нийгмийн даатгалын тогтолцоо үнэндээ дампуурсан төрд гарсан хулгайч болгон тэндээс ашиг хүртдэг. одоогийн энэ намууд ялангуя МАН бол ахмадуудын эмзэг сэдэв дээр нь тоглодог тэдэнд атга гурил өгч өөрсдийн эрх ашигийг хангуулдаг. энэ нам нэртэй хулгайн бүлгүүдийг татан буулгахгүйгээр нийгмийн амьдралд өөрчлөл гарахгүй.

irgen [202.55.188.94] 2020-06-19 03:27:36

Tetgeveree zuv togtoodog bolchih.CHINZORIG gj teneg uom nasaara ajillasan hund baga nameed.ulsad barag ajillaagui jil baga.nehen telelteer heden jil avsan humuust uchirgui ih nemdeg.jinhene teneg gar .Nasaara tasaraltgui ajillasan humuus mash ih hohirson.Odoo ch zeruug olgohgui bga.29 jil tasraltgui ajillasan hun .nehen bichilteer 20 jiltei huntei tentsuu avch bgaag oilgoj.zasah esroi

зочин [66.181.191.125] 2020-06-19 02:14:12

одоогийн энэ нийгэмд ажиллаж амидарч бгаа хүмүүс 75хүртэл наслахгүй дээ.40наснаас хэтэрхгүй.богдын бошгыг уншаад ойлго.тэтгэвэрийн насанд ч хүрэхгүй хорвоогоос явж бгаа.

иргэн [202.9.47.0] 2020-06-19 01:34:27

Тэтгэвэрийн настан бүү битгий үзэн яд!!!!!!"та ч тэтгэвэрт гарна.1 30,40 жил ажиллаж тэтгэвэриын мөнгө авөх гэхээр төр нь аваад юу чүгүй хийж .ирээдүйн хүүхдүүдийн авөх тэтгэвэр авч байгаа бидний буруу биш үү.Харин бидний итгэсэн Их хуралдгарсан Хэдхэн залхуу юм хиыдэгүй.хүний төлөө бус өөрийгөө өсгөгөсөн хулгайчуудаас болж байгаа юм.Ийм Тал сайхан нутагтай 5хошуу малтай.алтан дээр суусан гуйлагчид -- гэдэг үг чинь биелэгдээд л.Одоо боль.!!!!!!!!!!Одоо биднийг ч биш --- ядаж ирээдүйгээ бодоод зөв амьдарцагаа!!!!!!!!!Ганц 2,3 хүнээс болоод бүх ахмад гэхээ боль.хүн бүхэн адилгүй хүлэг болгон хурдангүй юм.

Зочин [192.82.65.51] 2020-06-19 01:55:12

Таны зөв гэж бодож байна.

Зочин [202.9.46.182] 2020-06-19 00:15:35

Та бидний эвсэл АН МАН буюу МАНАН-г ялах болно.


18 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
18 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000