Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно

2025 оны тавдугаар сарын 9-ний өдөр болох үйл явдлын
товч мэдээллийг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Москва хотноо болж буй Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт оролцоно.
09:00 цагт:
Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг Холидей Инн зочид буудалд болно.
09:30 цагт:
ОХУ-ын Большой театрын тэргүүн гоцлоочид уригдан тоглож буй "Жизель" балетийн талаар УДБЭТ-д мэдээлэл өгнө. Холбогдох утас: 99024933
10:00 цагт:
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Т.Аубакир, Ч.Ундрам, П.Сайнзориг нар гадаад зээллэгийн ашиглал, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө.
11:00 цагт:
Томуу ба томуу төст болон улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн зааланд мэдээлэл хийнэ.
12:00 цагт:
“Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
14:00 цагт:
XX зууны Монголын хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны томоохон баримт болох “Монгол Улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” 9 боть номын нээлт Чингис хаан Үндэсний музейд болно. Холбогдох утас: 99051914
БУСАД
-"Үндэсний бичиг-Өв соёл" тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 12-ныг хүртэл гарч байна.
-“Амьд ертөнцийн спектр” сэдэвт биологийн тусгай үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд зургаадугаар сарын нэгнийг хүртэл үргэлжилж байна.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Үндэсний бичиг соёл, номын баярын нээлт Сэлэнгийн Долгио чуулгад болно.
-Архангай аймагт тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа Г.Дэмид жанжны талбайд болно.
-Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд “Сэлэнгэ аймгийн бүсийн уралдаан-2025”-ыг зохион байгуулна.
-Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангаас Үндэсний бичиг, соёл номын өдрүүдийг угтан бүх насны иргэдийн дунд Мийм бүтээх цахим уралдааныг 5 дугаар сарын 1-20-ныг хүртэл зарлалаа.
-Сэлэнгэ аймагт “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих өдрүүд энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-АНЭУ-ын Аль-Айн хотод шатрын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-наас 16-нд болно. Тус тэмцээнд Монголын шатарчид оролцоно.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл