Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр өнөөдөр тохиож байна

Н.Баярмаа / Спорт

Олон улсын спортын сэтгүүлчдийн өдрийг жил бүрийн долоодугаар сарын 2-нд болгон тэмдэглэдэг билээ.

Уг холбоог анх /AIPS/ 1924 онд байгуулсан бөгөөд "Парис-1924" зуны олимпын наадмын үеэр зургаан сэтгүүлч хуралдаж, AIPS буюу Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоог үүcгэн байгуулах санаачилга гаргажээ.

Улмаар маргааш нь буюу 1924 оны долдугаар сарын 2-нд 20 гаруй орны сэтгүүлч цуглан, AIPS-ийг байгуулсан түүхтэй. Боксын рингэнд хуралдсан энэхүү түүхт үйл явдал хожим нь дэлхийн 170 гаруй орныг нэгтгэсэн AIPS хэмээх том байгууллагын эхлэлийг тавьсан аж.

Монгол Улсын хувьд, 1990 онд спортын сэтгүүлч С.Түвдэнням, Ж.Отгонцагаан тэргүүтэй биеийн тамир спортоор дагнан бичдэг сэтгүүлч санаачлан Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-г байгуулсан түүхтэй.

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/ нь 1990 од байгуулагдсан бөгөөд өнөөдөр тус ТББ-д 100 хол давсан спортын сэтгүүлч нэгдээд байгаа билээ.

МССХ-ны анхны ерөнхийлөгчөөр “Спортын мэдээ” сонины ахлах редактор, эрхлэгч С.Түвдэнням, харин хоёр дахь ерөнхийлөгчөөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан ажиллаж байв.

МССХ нь 1990-ээд оны эхээр МССХ нь Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/ болон Азийн спортын сэтгүүлчдийн холбоо /ASPU/-нд гишүүнээр элссэн байна. Өдгөө 100 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд өнөөдөр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчөөр Ч.Отгонбаатар ажиллаж байгаа юм.

Монгол Улсад биеийн тамир, спорт хөгжөөд 90 гаруй жил өнгөрсөн хугацаанд олимп, дэлхий, тивийн аварга, алт, мөнгө, хүрэл медальт олон арван тамирчид төрөн гарч эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг мандуулж, Монгол Улсын нэрийг дэлхий нийтэд сурталчилан таниулж байна.

Тэдний алдар цууг ард олондоо хүргэх ариун үүргийг үе үеийн спортын сэтгүүлчид хүргэж, таниулж ирсэн түүхтэй. Мөн биеийн тамир, спортыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд спортын сэтгүүлчдийн оролцоо чухал үүрэгтэй.

ОУССХ /AIPS/-ны гишүүний үнэмлэх нь олимп, ДАШТ, тивийн АШТ-ээс эхлээд олон улсын тэмцээн уралдааныг хилийн чанадад сурвалжлан монголчууддаа дамжуулан хүргэхэд тодорхой хөнгөлөлт эдлүүлдэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чухал баримт бичиг юм.

Эх сурвалж:MNB


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.