Колумбид хөл хориог сунгажээ

Колумбид коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд орон даяар тогтоосон хөл хориог ирэх наймдугаар сарын 1 хүртэл сунгалаа гэж тус улсын Ерөнхийлөгч Иван Дуке мягмар гарагт мэдэгджээ.
Колумбид өнөөдрийн байдлаар халдварын 124400 гаруй тохиолдол бүртгэгдэж, 4359 хүн нас баржээ. Тус улсад хөл хориог өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр тогтоосон бөгөөд энэ сарын 15-нд дуусах байсан юм.
Зарим хотод халдварын тохиолдол, нас баралтын түвшин огцом нэмэгдэж байгааг харгалзан үзсэний дүнд хөл хориог сунгахаар боллоо гэж И.Дуке мягмар гаргийн орой телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.
Хөл хорио үргэлжлэх хэдий ч халдвар тархаагүй, халдварын түвшин бага байгаа хотуудын зоогийн газар, театр, бялдаржуулах төвүүдийг амны хаалт зүүх, зайнаас харилцах дүрмийг баримтлах шаардлагатайгаар нээхийг зөвшөөрөх ажээ.
Халдварын тархалтыг сааруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, нефтийн үнийн уналт нь Латин Америкийн дөрөв дэх том эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлжээ. Нефть нь Колумбийн гол экспортын нэгээс гадна гадаад валютын эх үүсвэр юм.
Засгийн газар энэ онд эдийн засгаа 5.5 хувиар агшина хэмээн таамаглаж байна. Колумби хөл хорионы үед ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, аж ахуй нэгжүүд хаагдсантай холбогдуулан 2020, 2021 онд төсвийн алдагдлын хязгаарыг түр хойшлуулж, олон тэрбумын бонд гаргажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Хэлэлцээний театр: Мэргэжилтнүүд Украины аюулгүй байдлын баталгааны талаар юу хэлэв
Зеленский: Оросын дронууд Польшийн агаарын орон зайд халдахад Барууны орнууд хатуу хариу өгсөнгүй
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ
Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан түүхэн он жилүүдийн дурсамж, сургамж
Моди: Трамптай уулзахыг тэсэн ядан хүлээж байна
“Хар жагсаалт” албан ёсоор хүчингүй болж, онооны систем хэрэгжиж эхэллээ
"Автомашингүй өдөр" нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орно
Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
Цахилгаан эрчим хүчний үнийг нэмснээс өөр зүйл хийгдээгүй, зохицуулалттай салбарт үнэ нэмэх нь реформ биш гэв
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн 1000 оюутанд батламж гардуулж эхэллээ