Колумбид хөл хориог сунгажээ
Колумбид коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд орон даяар тогтоосон хөл хориог ирэх наймдугаар сарын 1 хүртэл сунгалаа гэж тус улсын Ерөнхийлөгч Иван Дуке мягмар гарагт мэдэгджээ.
Колумбид өнөөдрийн байдлаар халдварын 124400 гаруй тохиолдол бүртгэгдэж, 4359 хүн нас баржээ. Тус улсад хөл хориог өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр тогтоосон бөгөөд энэ сарын 15-нд дуусах байсан юм.
Зарим хотод халдварын тохиолдол, нас баралтын түвшин огцом нэмэгдэж байгааг харгалзан үзсэний дүнд хөл хориог сунгахаар боллоо гэж И.Дуке мягмар гаргийн орой телевизээр үг хэлэх үеэрээ мэдэгдсэн байна.
Хөл хорио үргэлжлэх хэдий ч халдвар тархаагүй, халдварын түвшин бага байгаа хотуудын зоогийн газар, театр, бялдаржуулах төвүүдийг амны хаалт зүүх, зайнаас харилцах дүрмийг баримтлах шаардлагатайгаар нээхийг зөвшөөрөх ажээ.
Халдварын тархалтыг сааруулахын тулд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, нефтийн үнийн уналт нь Латин Америкийн дөрөв дэх том эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлжээ. Нефть нь Колумбийн гол экспортын нэгээс гадна гадаад валютын эх үүсвэр юм.
Засгийн газар энэ онд эдийн засгаа 5.5 хувиар агшина хэмээн таамаглаж байна. Колумби хөл хорионы үед ажилгүйдлийн түвшин нэмэгдэж, аж ахуй нэгжүүд хаагдсантай холбогдуулан 2020, 2021 онд төсвийн алдагдлын хязгаарыг түр хойшлуулж, олон тэрбумын бонд гаргажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ

























































.jpg)







.jpg)


.jpg)


Зүүнхараагаас Мариинскийн театр хүрсэн хүү
Эдийн засагч Д.Ангар: Монголд ямар ч рекламгүй зарагддаг хоёрхон зүйлийн нэг нь малын мах
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
С.Амарсайхан: Шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайдад ажлын амжилт хүсье
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртэлх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо
Геологийн төв лаборатори орчмын төмөр зам доогуурх нүхэн гарцын ажил 61.3 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ