“Коронавируст халдварын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам” батлагдав

Ц.Анударь / Нүүр

Коронавируст цар тахлын үед ажиллах хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны чиглэл, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаа, амрагч, байгууллага болон ажилтны хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг батлууллаа.

Журмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ЭМЯ, ОБЕГ, МХЕГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын зуслангуудын холбооны төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийг байгуулж, журмын төсөлд санал авч хэлэлцүүлэн боловсруулсан байна.

Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд Монгол Улсын хүүхдийн эрхийн тухай хууль, “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засгийн сѳрѳг нѳлѳѳллийг бууруулах тухай“, Эрүүл ахуйн тухай, Хүнсний тухай, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай, Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандарт, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/150 дугаар тушаалаар батлагдсан “ Хөгжлийн жишиг хөтөлбөр” болон бусад хууль тогтоомжийг баримтлан ажиллахаар тусгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 16:55:57

9TieOE http://pills2sale.com/ levitra nizagara


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.